Амиа хорлох

2021-03-03,17:29


Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан
Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад
Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа

Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм
Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм
Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү
Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү...

Хашрахгүй ээ
Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл...


Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярладаг...

Чамгүйгээр амьдарч чадахгүй бла бла гэж гуйж мөргөх шахаж байгаад хаягдчихаад хэлсэндээ хүрэх гээд эм тан уучихаагүйдээ, эсвэл хаягдсан хэсэг хугацааны сэтгэл хөдлөл, гуниг гутралаасаа болоод гар хуруугаа зүсээгүйдээ баярладаг. Тухайн үедээ хүний царай ч харахад хэцүү санагдаж хоносон хоёр гурван орой байсныг давснаас хойш дасал болоод дараа нь бас дахин тэгж бүлтэрсэн л байх бараг хаха. Одоо бол хүүхэн мүүхэн эргүүлэх үедээ амаа асуулгаагүй л бол аль болох элдэв янзын амлалт мамлалт өгөхгүй байхыг хичээдэг 😅

Заримдаа ажил үйлс бүтэхгүй, би бүүр юу ч чаддаггүй юм шиг санагдаж өөрийгөө голох, хамаг энерги дуусаад бүүр хэн ч биш юм шиг, амьрал гэж юу юм бэ, утга учиргүй гэж бодогдох үе надад лав хэд хэд тохиолдож л байсан. Магадгүй мөнгөгүй, хоригдсон, ажилгүй эргэн тойрноосоо дарамттай ч юм уу хүмүүст юу эс л бодогддог байгаа аж дээ.
Бусад хүмүүсийн хэцүү амьдралаар амьдарч үзээгүй, гэр бүл нь ямрыг, ямар зовлонг тэвчиж явааг ч мэдэхгүй... Гэтэл бараг энэ дэлхий дээр хамгийн жаргалтай, дэлхий намайг тойрч эргэдэг гэмээр миний хувьд хүртэл уурласан, гомдсон, уусан үедээ ч юмуу янз бүрийн байдлаар тийм зүйлд үнэхээр тэвчишгүй санагдаж ганц алхам ойрхон явсан үе хэд хэд байдаг гэхээр үнэхээр аймар... Ямар ч үед тухайн зүйлсээ түр мартаад толгойгоо амарч багахан сэргээж зугаацах, хэт хүндрүүлж бодохгүй даваад гарах арга замууд, төлөвлөгөө тавиад зүтгээд явахад ард нь гарсны дараа бол хэцүү хүнд байсан бүгд дурсамж, магадгүй бахархал болоод ч үлдэх тохиолдол байдаг. Шөнө 2-хон цаг унтаад хэт ядраад бүх энерги, баттерей дуусчихлаа гэж бодоод цаашаа боломжгүй бүх зүйл утгагүй мэт санагдах ч үе байдаг. Гэхдээ л хүнд даваад гарах чадал, өөрийн боломжоо давж эвдэж явах тусам магадгүй улам хүчтэй, бусдаас илүү болоод явдаг ч байж мэдэх юм. Бурхан хүнд даах хэмжээнийх нь ачааг өгдөг гээд нэг үг байдаг. Тэнэг үг боловч яг даваад гарсны дараа бол тийм ч юм шиг бас санагддаг.😅

Хэрэв тухайн үедээ гэр бүлээ бодоогүй, ээж, аав, эгч дүү нарынхаа талаар бодоогүй бол магадгүй хаа нэгтэйгээс үсэрчихсэн ч байж магадгүй ч юм шиг санагддаг.
Мэдээж одоо бол тэгээгүйгээдээ үнэхээр их баярладаг. Ер нь тийм тэнэг зүйл бодсоныхоо маргаашнаас л бараг яаж тийм зүйл хийчихээгүй юм бэ гэж бодож баярладаг байсан байх аа.

Тийм болохоор хүүхдүүддээ багаас нь сургуульд ч, гэр бүлийн хүрээнд ч өөрийн болоод бусдын амь нас ямар чухал, үнэ цэнэтэй зүйл болохыг, хэцүү зүйлсийг давж гараад явахад эцэст нь баярлах үе хэзээд ирдэг ч гэдэг юмуу, ямар ч зүйлд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх ч юмуу тиймэрхүү ойлголтыг янз бүрийн байдлаар сайтар ойлгуулж хэлж сануулж л байх ёстой байх. Сэтгэл зүйчид цугларч байгаад хичээлийн хөтөлбөр бэлдээд боловсролын системд оруулах ч юмуу, нас насанд нь хэд хэдэн удаа маш сайн зааж ойлгуулж байх ёстой юм шиг. Үнэн зөв статистик эсэхийг мэдэхгүй ч хамгийн их нас баралт амиа хорлолт гээд нэг аймар зураг ФБ-гээр явж байсан...

Уг нь шашин бас ийм зүйлд тодорхой хэмжээнд хэрэгтэй байж ч мэдэх юм. Бурхан байдаггүй гэж ер нь хэн ч батлаагүй, амиа хорлосон чинь нэг нөхөр миний өгсөн юмыг чи яаж байгаан гээд шийтгэх гээд сууж байвал бас хэцүү шүү гээд бас сайн ойлгуулчихаж болмоор ч юм шиг.

Хэзээ билээ нэг гадаад улсуудад өсвөр насныхан дунд тренд болж зүгээр тоглож амиа хорлох хүртэл явдал гараад байсан даа нэг хэсэг...

Ер нь улс төр мөртэй хамааралтай, хамааралгүйгээр ямар нэгэн байдлаар заавал арга хэмжээ авах ёстой зүйл юм байна аа. Ядаж л өөрийнхөө үр хүүхэд, дүү мүү нартаа маш сайн хэлж сануулж л байгаарай гэмээр байна. Бас сайн ойлгуулж нөлөөлж чадвал сэргийлж болох, сэргийлж чадах зүйл гэж бодогдож байна.

Өнөөдрийг хүртэл ингэж гүнзгий бас бодож байгаагүй ч ойрын хэдэн өдөр гадуур болоод байгаа юмнуудыг хараад сайн хэлж ойлгуулж байх, тийм жишээг бас зохиолоор, киногоор ч юмуу урлагаар бас дамжуулж ойлгуулах зүйл хүмүүс хийгээсэй гэж бодогдоод байх юм. 🥸
 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 20 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)