Бууж өгөх & хичээх = тунг нь тааруулах??!

2022-04-10,16:31
Монголчууд "Амжилт хүсье!", "Аз жаргал хүсье!" гэж хэлэх нь олон, харин яг ийм үгийг хэлэх тохиолдлуудад Япончууд ихэвчлэн "Хичээгээрэй!" гэж хэлдэг юм шиг.
Тэр нь бас энэ 2 үндэстний сэтгэлгээний ялгаа бас харагдаж байж мэдэх л юм. Хөгжөөд, дэвшээд байгаагийн нэг шалтгаан нь ч юм билүү...

Манайхан болохоор нэг тийм АЗ г.м., өөрийн хичээл зүтгэлээс жоохон холуур юм хүсээд, ерөөгөөд байгаа ч юм шиг хэлдэг юм байна гэж анзаарагдлаа...

Нөгөө талаас бас тэр их хичээлт нь хэтрэхээрээ бас болдоггүй юм шиг байгаа юм.

Хичээгээд зүтгээд байхын нөгөө тал болох бууж өгөх.
Бууж өгөх гэдэг үг нь өөрөө их тийм сөрөг утгатай үг юм шиг боловч хэрэгтэй газар, хэрэгтэй нөхцөлд бууж өгөх нь бас илүү "ЗӨВ" байх тохиолдлууд бас нээрээ бодоод байхад цөөнгүй л байдаг л юм байна...
Японоор сая доорх видеог үзээд...
https://www.youtube.com/watch?v=p49jpHRjews

Бизнест ч бууж өгөх нь чухал...

Тэгэхээр ямарваа зүүлийн хэмжээ хязгаар, тунг тааруулах, тэнцүүлэх гэдэг юм их чухал зүйл байх бололтой юм...

Өнөөдөр ч өөртөө ялагдаж бууж өгөөд нэг бодлын сайхан л сууж байна.😅
Ер нь сүүлийн үед ямарваа зүйлд бууж өгөх ихсээд байгаа. Нэг их сайн зүйл яг мөн үү? хүү мээнь...

Амралтын өдөр баахан төлөвлөсөн юмаа хийлгүй унтаж, дээр нь дэмийрч эморон суух өөрийгөө өмөөрөнгөө, зэмлэх...




 
төрөл: Ирээдүйн өөртөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 29 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)