МИАТ-д дэглүүлж байна даа.

2008-01-08,06:25
Монголд нэг хэт даварчихсан хэдэн компани, компани ч гэж тэнд ажиллаж байгаа ажилчид нь яг бид нар шиг л Монголчууд, тэгээд нэг нэгнийгээ дэглэчих юм дөө. Монголчуудаа гэж... Ийм арчаагаа алдсан байх нь арга ч үгүй юм даа, ганцхан хар амиа бодоод байхаар чинь...
Эгч гадаадаас ирж байгаа юм л даа. Тэгсэн онгоц нь замдаа саатсан гээд тосох санаатай хүлээгээд сууж байна. Тэгээд МИАТ-аас цаг лавлах гээд лавлах утас руу нь залгаад залгаад залгаад ...  ...  ... авдаггүйээ. Бодвол уг нь тэр утсан дээр хариулж байх ёстой нэг хүн цалин аваад сууж байдаг баймаар? Байдаггүй бол ядаж нэг жижигхээн програм зохиогоод автомат хариулагчаар залгасан бүх хүмүүст хамгийн ойрхон буух болон саатсан онгоцны мэдээллийг өгөөд байдаг юм хийчихэж болмоор санагдах юм. МИАТ ч угаасаа лойчихсон ялзраад авах юмгүй болчихсон газар дөө. Хүмүүс одоо бүүр дурсаж халаглахаа ч больж. Цагаандаа гарна гэдэг нь л тэр байх л даа. Хэлж яриад засардаггүй юм чинь...
Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан, Монголын иргэний агаарын тээвэр, Монгол улсын засгийн газар, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ардчилсан холбоо эвсэл энэ тэр гэсэн Монгол гэсэн нэртэй бүгд яахаараа ийм ямбий арчаагүй, ажлаа мэддэггүй, найдваргүй компаниуд байдаг юм болоо?  Бодвол нөгөө муу нэртэй социализмын үеийн үлдэгдэл байх даа? компани үлдэж болно л доо.. харин тэр социализмын үлдэглүүд нь энэ компаниудад одоо болтол ажиллаад л байдаг юм байх даа?
МЦХ утасны төлбөр огт ярилгүй дуудсанаар төлбөр гүйдэг болчихсон. Эсвэл МИАТ МЦХ хоёр хамсаад байна уу? МИАТ-ын лавлах руу хэдэн хүн залгадаг бол? гол нь хэн ч хүссэн зүйлээ авч чадахгүй дээр нь бухимдсан тархины үхсэн эд эс, МЦХ-ы утасны төлбөртэй үлдэнэ...
Ингээд л бодохоор Монгол улсын хөгжил ч гэж лөөлөө л харагдах юм даа.. Тэгээд өөрснөө юу ч хийхгүй байж гадаадаас баахан тусламж авахдаа дуртай,... Бид ингээд л арчаагүй амиа бодоод, хийх ёстой ажлаа хийчихэж чадахгүй болохоор өөрсөндөө л гомдохоос өөр яахав дээ... Нөгөө хохь нь л гэдэг нь байх даа. Хийсэн үйлийнхээ үрийг өөрөө хүлээдэг юм гэсэн. Бодвол над шиг нөхөр тэр утасны цаана унтаад байж байгаа байх л даа... Ай халаг

EMERGENCY CONTACT

EMERGENCY CALL: 976-11-284103
Fax: 976-11-379715
E-mail: flightsafety@miat.com

  Монгол хүмүүсийн амь нас гэж ямар ч үнэ цэнэгүй болж дээ.. (харуусал) Архинд хордвол хордог, аль зарим нь дэлбэрвэл дэлбэрэгээ гэж... :-(

За ямар ч байсан интернеттэйн хүчинд Инчеоны буудлаас сая ниссэнийг нь олж мэдлээ амьд хүн аргатай гэж... Хүмүүст дараа нь ийм юм тохиолдвол МИАТ-аас биш хөөрсөн буудлаас нь хайж байгаарай.

Сая мэйл бичиж үзсэн чинь contact@miat.com мэйл хаяг нь байдаггүй гэж наасан. Үнэн хөөрхийлөлтэйяаа. Арай ч дээ хамгийн түрүүнд хөгжилтэй хөл нийлүүлж алхаж явах ёстой салбар баймаар.

МИАТ-ынханд:
Irgend ayultai ch gesen yadaj uilchilgeegee deeshluuleech! website lavlah utas ali ni ch buhel shunujin yamar ch hudulguungui!
Website-aa shuud nislegiin medeelliin sambartaigaa holbochihoj boldoggui yumuu? hedhen script code bicheed tavichihad boloh baimaar. Utsaa avaad yaridag hun ajilluulj chaddaggui bol yadaj avtomat hariulagch hiichihej odoo boltol chaddaggui l bish baimaar...
 
төрөл: Хувьсгалын | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2323 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
nuhun tulbur
huvaarit nislegee dandaa l hoishluulj, tsutsalj ene ter boldog, bid duugai l bgaad baihiin, nuhun tulbur ter burd ni nehej baimaar bna sh dee, naad zah ni nilsge hoishilsonoos udriin 2 hoolnii mungu, ajlaa aldsnii mungu gee l. Bid uursduu duugui baigaad edniig bur davraagad bna.
Зочин хэзээ бичсэн: 16:59, 2012-09-17 | |
Дэлхиин бусад улс орны агаариин тээвриин компани жилиин өмнө гаргасан хуваариа яс баримталдаг баихад, МИАТ хуваариа гэнт дур мэдэн өөрчилж олон сариин өмнө хиисэн захиалга хэнэггүи хүчингүи болгодог, үниин бодлог буруутаигаас зорчигчоо Аэропортод алддаг гээд муу хэлэх юм олон.
ganga (зочин) хэзээ бичсэн: 04:49, 2008-01-12 | |
Чиний хэлсэн үнэн шүү. Бүүр цагаандаа гарчихсан. Утасдаж уураа барсанаас яриагүй байсан нь дээр байдийн хэхэ. Монголын төмөр зам ч бас хэцүү дэ, хэхэ
suundalai хэзээ бичсэн: 21:23, 2008-01-10 | |
Ер нь манайд бүтэлтэй болж байна сайн байна гэчихээр юм юу байнаа..дээр дооргүй хээль хахууль хүнд сурталд идэгдчихсэн..гэцүү гэцүү...ажилаа сэтгэлээсээ хийж байгаа хүн гэвэл бүүр худлаа..ашиг хайж, идэж уухаа л мэднэ..шулж мөлжихөө л мэднэ...ай яа яа..би л нэг улсаа хөгжүүлэхээс дээ...хэхэ...бухимдлаар дүүрсэн миний Монгол...хаа сайгүй байнгын бараан мэдээ..цианит л гэнэ, архины хордлого, хамуу халдварт өвчин...юу юу билээ хэлэхээс ч аймаар...
Anuira (зочин) хэзээ бичсэн: 18:11, 2008-01-10 | |
тиим
Монгол гэсэн нэртэй бүгд яахаараа ийм ямбий арчаагүй, ажлаа мэддэггүй, найдваргүй ...хэхэ

харин монгол улс гэдэг нэртэй энэ оронд ч бас чиний хэлсэн зуйл үйлчилж байна шүү Eh? yho;winking big hug
khishge (зочин) хэзээ бичсэн: 18:31, 2008-01-08 | |
аан би чамайг тэнд ажилд ороод дэглүүлчихэв үү гэж бодлоо. Тиймээ, ёстой дотроосоо ялзарч байгаа газар чинь МИАТ шүү дээ. Ажилд бол танил тал, сайд даргын нүүр л харна шүү дээ. Эсвэл бүүр аймшигтай гоц байж гэх мэт.
Pearle Deppsu хэзээ бичсэн: 16:07, 2008-01-08 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)