Ер нь манайхан нээх ярихгүй юм тээ

2018-11-10, 16:48
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулга байна. Та хэрэв та 18-aaс дээш настай бол энд дарж орно уу.

Дорама үзээд төрсөн сэтгэгдэл

2018-10-20, 17:56
Бараг 20-оод жилийн өмнө үзэж байсан байх аа. Токиогийн дурлалын түүх (東京ラブストーリー・Tokyo love story) гээд Японы 11 ангитай олон ангит кино буюу дорама.

Өнгөрсөн 7 хоногт дахин үзэж эхлээд сая үзэж дуусгав. Дахиад л бөөн сэтгэл хөдлөл, дахиад Рикад дурлав. Үнэхээр л классик бүтээл юм байна, үнэхээр хөөрхөн ч жүжигчин юм байна Сүзүки Хонами сан. Бас урд нь үзэхдээ Монгол хэлээр үзэж байсан болохоор Япон хэлээр нь үзээд бас арай илүү сэтгэлд хүрч нөлөөлж байж магадгүй л юм...

1540029842

Тухайн үед үзэхдээ Канжи, Миками, Сэкигүчи, Нагасаки Наоко нарын талаар арай л өөр сэтгэгдэлтэй үзэж байсан санагдана. Бас 20 ...

Даавар

2013-03-18, 23:06
За өнөөдөр "Хүний бэлгийн амьдрал" гээд нэг ном олсныгоо дундаас нь хэсэг харж суув. Тестостерон гэгч дааврын (гормон) талаар бичжээ. Нэлээн дээр үед бас нэг дурдаад өнгөрч байсан.. Даавраар хүний бие дэх бараг бүх зүйл зохицуулагдаж байдаг гэдэг.
Гол энэ тестостерон гэгч эрэгчин, эмэгчин аль ч хүйсэнд бэлгийн сэрлийг өдөөдөг байх нь. Эмэгчинд үнсэлцэхэд хүртэл, мэдээж бэлгийн харилцааны үед бүр илүүтэйгээр тестостерон эрэгчингээс дамждаг байх нь. Үүнээс болоод эмэгчин эрэгчинд татагддаг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг ч үүнтэй холбоотой байж болохоор юм байна. Тэгэхээр унтсан ч юм уу үнсэлц...

Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг

2009-02-22, 02:06
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:

Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж  авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ...

Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа......

Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

2009-01-22, 13:45
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай бай...

Эрчүүдийн дур тавилтын талаар хэдэн зүйл…

2008-11-27, 23:23
Эрчүүдийн бэлгийн сэрэл, хөрөлтийн талаар бишгүй ярьж бичдэг мөртөө тэдний дур ханалт, тавилтын талаар хавьгүй бага ярьдаг. Тиймээс үүнийг бяцхан ч атугай залруулъя. Ингээд уншигч та бүхний мэдэхийг хүссэн зарим асуултын хариуг ном сонин, эрдэмтдийн судалгаа, түүвэр зэргээс олж авснаа хүргэе.

Дур тавилт, үрийн шингэн гадагшлалт хоёр нэг зүйл мөн үү?
Яг үнэндээ нэг зүйл биш юм байна. Дур ханалт, таашаалыг эр хүн үрийн шингэнээ гадагшлуулах мөчид мэдэрдэг. Яг дур тавилт нь галт уул мэт оргилсон, сүүтэй цай шиг дэвэрсэн ч байж болно, эсвэл бүр мэдэгдэх төдий сулхан ч байж болно....

Үнэнч хайрын халуун галд...

2008-11-27, 01:09
Үнэнч хайрын халуун галд ДОХ мөхнө
Ээлжийнхээ амралтаар охиныхоо сургалтын төлбөрийг олох санаатай монголдоо л гайгүйд тооцогдох гурван одтой зочид буудалд ажилласан юм. Ганцхан хоноход л төсвийн байгууллагын ажилтны хагас сарын цалинтай тэнцэхээр хэмжээний өндөр үнэтэй тэр буудалд хүн тасарна гэж үгүй. Хижээл насны мөнгөтэй эрхмүүд байнгын үйлчлүүлэгч нь. Харин тэднийг дагаад залуу , бүр хэтэрхий сайхан гэж хэлж болох охид орж ирнэ. Өмссөн зүүсэн, бие галбир, царай зүс гээд хажуугаар нь зөрвөл эргэж харалгүй өнгөрч чадамгүй цэцэг, цэврүү шиг охид аавынхаа насны эрийг сугадаад дээгүүр харцтай, ихэмсэг алхлах н...

Хайргүй сексийн сул талууд...

2008-08-04, 11:58
itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь... tongue

...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ winking


Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДО...