Үнэнч хайрын халуун галд...

2008-11-27,01:09
Үнэнч хайрын халуун галд ДОХ мөхнө
Ээлжийнхээ амралтаар охиныхоо сургалтын төлбөрийг олох санаатай монголдоо л гайгүйд тооцогдох гурван одтой зочид буудалд ажилласан юм. Ганцхан хоноход л төсвийн байгууллагын ажилтны хагас сарын цалинтай тэнцэхээр хэмжээний өндөр үнэтэй тэр буудалд хүн тасарна гэж үгүй. Хижээл насны мөнгөтэй эрхмүүд байнгын үйлчлүүлэгч нь. Харин тэднийг дагаад залуу , бүр хэтэрхий сайхан гэж хэлж болох охид орж ирнэ. Өмссөн зүүсэн, бие галбир, царай зүс гээд хажуугаар нь зөрвөл эргэж харалгүй өнгөрч чадамгүй цэцэг, цэврүү шиг охид аавынхаа насны эрийг сугадаад дээгүүр харцтай, ихэмсэг алхлах нь нэг л зохицохгүй.

"Залуу сайхан бүсгүйд дурлах хүн олон ч энэ чинь хайр биш шүү дээ. Зүрхтэй л хүн болохоор чи дурлаж л таараа. Тэр чинь өнгөрсөн байвал яана" гээд гүйж очоод хэлмээр санагдана. Яагаад ийм замыг сонгож, залуу сайхан нас, ариун нандин бүхнээ лангуун дээрх бараа мэт наймаална вэ.

Гэнэн томоогүй насных нь хайр дурлал, үерхэл нөхөрлөл нь хайртай хүндээ үнэнч халуун галд мөхнө байх, хайрыг хайрлаж сурахад хүрэлцээгүй юм болов уу. Хүнийг хайрлаж сураагүй нь энэ юм уу.

Тийм ээ, хүнийг хайрлах хүмүүжилд сургаж чадаагүй томчуудын буруу. Үнэхээр өнөөгийн нийгэмд үлгэр жишээ болчихмоор, хайр дурлалын амьд жишээ дуулал баймаар тийм хос, залуус хаана байна вэ.

Эргэн тойрноо сайн хар даа, танил, анд нөхөд, хамаатан садан дотроосоо хайгаад үз. Бодож бодож аль 30, 40 жилийн өмнө хуримаа хийсэн Бат өвөө Дулам эмээ хоёрыг л нэрлэнэ. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ. Жинхэнэ хайр дурлал, үнэнч сэтгэл ховордож нүдний гэм болчихож, залуус аа.

Найзын минь дүү "Мартын 8"-аар гурван найз охиноо баярлуулах гээд ижилхэн бэлэг авч дугтуйн дээр нь нэрийг нь бичээд сольж өгчихөөд тухайн үедээ сэтгэлээр унаж ёстой нөгөө "хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэгчийн үлгэр болсон доо. Алийг нь ч алдмааргүй байна, бүгдэд нь хайртай гэнэ.


Хайр гэдэг чинь тийм олон хүнтэй хуваалцдаг, тийм олон хүнийг сэтгэл догдлон хүлээж, хүсэж мөрөөдөж байдаг зүйл юмуу. Эсвэл нийгмээ дагаж өөрчлөгдөөд зөвхөн нэг хүнийг хайрлах нь хангалтгүй санагддаг болоо юу. "Хайр дурлал намайг гурав хоног хэлгүй болголоо" гэж алдарт яруу найрагч шүлэглэсэн байдаг. Тэгвэл гурван охинд дурласан хүн ес хоног хэлгүй болох нь ээ. Хайр дурлал ганц, харин дуураймал нь олон байдаг юм. Залуу сайхан явахад хайрлаж, дурлах хүн зөндөө. Гэхдээ цагаа тулаад шалгуур нь ирэхээр амлаад байсан сайхан чи өдөр шөнөгүй хаалга манасан Ромео, Жулеттагаас чинь тун цөөн үлдэхгүй ч байж мэднэ. Зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Нэг л хүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, түүндээ бүх л насныхаа амьдралыг зориулж бас түүнээсээ тэр чинээгээрээ хайр халамжийг амсах хэрэгтэй шүү дээ. Хүн ганц л амьдарна, тэр нь ганц л хайртай хүнтэй байхад хангалттай. Чиний санаснаар тэр хүн чамайг хайрлаж чадахгүй байж мэднэ. Гэхдээ хүнийг үнэн сэтгэлээсээ хайрласан хүн хэзээ ч алддаггүй. Бусдыг хайрласныхаа хэрээр хайр, халамж амсдаг гэсэн бичигдээгүй боловч үнэн хууль бий.

Жүжигчин Г.Жаргалсайханыг Хасар Жагаа гэдгээр нь бид сайн мэднэ. Хасар Жагаа эхнэр Урнаагийнхаа тухай ярихаараа нүд нь гэрэлтэж инээмсэглээд л, царай нь их сайхан болдог юм билээ. "Хайртайгаа батлах гэж халбага давс идэж байсан, одоо бол гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор халбага давс идэж хайраа баталж чадна" гэж ярьж байсан. Тийм ээ түүнийг амьдрал дээр ч, аман дээрээ ч ижилхэн байж чаддаг гэдэг юм билээ. Түүний эргэн тойронд урлаг соёлын хамтрагч сайхан хүүхнүүд зөндөө л байдаг. Гэхдээ тэр болгонд толгой эргэж, амьдралаа бусниулаагүй жинхэнэ монгол эрийн жудаг, ноён нуруутай байж чаддагэр гэдэг. Та ч гэсэн эмэгтэй хүнийг ижийтэйгээ, эрэгтэй хүнийг аавтайгаа зүйрлэн хайрлаж, халамжилж болно шүү дээ. Мянга мянган дуураймал загвараар хөөцөлдөж залуу нас, зүрх сэтгэлээ алдахаар тэр бүхнээ нэг л хүнд зориулж түүнээсээ хайр сэтгэл, халамж энхрийллийг хүртэх нь юутай ч зүйрлэшгүй жаргал.

Залуусын дунд бараг л амьдралын хэв маяг нь болчихсон "шоудалт" хайр сэтгэл, залуу насыг баллах нэг хүчин зүйл болж байгаа. Залуу насанд наадаж наргиж цэнгэх үе байдаг юм. Гэвч хэтрэхээрээ гэр бүл салалт, шалиг завхайрал, цаашлаад эд хөрөнгө, эрүүл мэндийн дайсан болох нь бий. Ухамсартай шоуддаг болчихвол энэ олон асуудал, ганцхан шөнийн настай хайр дурлал,өвчин зовлон үгүй болно шүү дээ.

Ерөөсөө хүнийг хайрлах эрдэмд суралцвал яасан юм бэ, залуус аа. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ дэмжиж хайр дурлалын хичээл зааж байя л даа. Тэгвэл чимээгүйхэн газар аваад буй биеэ үнэлэлт, бэлгийн замын өвчин, ХДХВ, /ДОХ/, хүний наймаа, үр хөндөлт гэх мэт аймшгууд дурлалт хосуудын үнэнч, жинхэнэ хайрын галд мөхнө шүү дээ.

Хорвоогийн үнэнийг хожуу ухаарч сэтгэл гундуухан явах нэгнээ үзэн ядах хэрэггүй ээ. Үнэндээ Тэд бидний хамгийн дотны хүмүүс. Бид оюун ухаант хүмүүс.


Энэ бичлэгийг би бичээгүй, маш их таалагдсан учир дараах блогоос блогтоо хуулж тавьсан болно: http://saylorgirl.blog.mn/
төрөл: Хайр, секс, бас бус | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1802 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
bi odoo 19 nastai l daaa joohon bolhoor hund hurdan daschdiimuu medkuie boginohon hugatsaand neg zaluud uhaangui hairtai boltson. daanch tuunii huwid bi zugeer l neg eeljnii ohin bsan yum bhoo tuuniig ni bi hair geeed anduurchij kkk
hairiig hundel (зочин) хэзээ бичсэн: 20:30, 2010-04-06 | |
uneheer taalagdlaa. hun bur ingej goy durladag bol yamar goy we teeeee. uurtuu hairgui huniig hairlana gedeg hetsuu yumaa. dandaa shanalj gomdono hehe. udahgui bi blogt orj ta hedtei nzuud bolood zunduu goy yum bichnee kkkk. nudendee nulimstsi tanii bichlegiig unshih goyo blaa bayarlalaa amjilt
hairiig hundel (зочин) хэзээ бичсэн: 20:28, 2010-04-06 | |
ярзайтал инээх Харин тийм, дандаа тэр зохиолч шиг дурладаг бол ч мань байнга хэлгүй байх байх даа инээх
xvv хэзээ бичсэн: 09:54, 2009-09-06 | |
Энэ их гоё бичлэг байнаа. Би ч уул нь яг л энэ залуу шиг боддог байлаа. Зөвхөн тэр ганц л хүн гээд явахаараа ерөөсөө бүр олдохгүй ч юм шиг:. Магадгүй цаг нь болоогүй ч байж мэднэ.

Мартын 8-ны тухай нь үнэхээр инээдтэй юм аа. хаха

"Хайр дурлал намайг гурав хоног хэлгүй болголоо" гэж алдарт яруу найрагч шүлэглэсэн байдаг. Тэгвэл гурван охинд дурласан хүн ес хоног хэлгүй болох нь ээ. - гоё шүү гоё шүү инээх
Enghebatu хэзээ бичсэн: 11:11, 2009-09-05 | |
sain bichjee. nudend nulims hurtal bichsen bn. ter blogoor orood garnaa. ta nohodtei taniltsah gej shiniin gurvand tsag gargan suujiin hehe.
vodka хэзээ бичсэн: 12:43, 2009-02-27 | |
Зай бол асуудал биш шүү дээ. Сэтгэл зүрх чинь л хамт байвал big hug
xvv хэзээ бичсэн: 12:35, 2009-02-27 | |
love struck үнэхээр их таалагдлаа хайртай хүндээ гүйгээд л очмоор байна гэвч хэтэрхий хол байна даа......
гэхдээ мөд уулзнааа...

үнэхээр гоё бичжээ амжилт хүсэе
эгэлхэн хэзээ бичсэн: 04:03, 2009-02-27 | |
thanks
mongoliin buh zaluus gadaad ruu garchihaj bga yum bish uu anduud a ain bodmoor l yum bi mongol zaluusaar baharhadag shuu ok ke ke ke
tuya (зочин) хэзээ бичсэн: 12:31, 2009-02-03 | |
thanks
love struck broken heart ug ni bi neg huuhded mash ih hairtai daanch .......... Oor hovguun taalagddaggui
tuya (зочин) хэзээ бичсэн: 12:29, 2009-02-03 | |
Би бол болзож ч чаддагүй. Зарим талаар үнэн. Гэхдээ бүгд, Монгол залуучууд гэж бүлэглэж ярих хэрэггүй байх. Зарим хүмүүсийг гомдоож мэднэ. Бас зөндөө сайхан залуус байдаг л даа.. Би ч зөндөөнийг танина winking...
xvv хэзээ бичсэн: 22:26, 2008-12-04 | |
аймшигтай архичид зөндөө байхад хэнийг хайрлах вэ дээ, хүнийг хайрлаж чадахгүй хүмүүс хэзээ ч тэр эрдэмд суралцахгүй шүү дээ. Эрчүүд хайрыг халамж гэж андуурдаг бололтой. Дандаа аваад байж болохгүй, өгч бас сурах хэрэгтэй ш дээ. Хайрлуулж, халамжлуулж, оймсоо угаалгачихаад хариуд нь доромжлоод байдаг монгол залууг санахаар дургүй хүрээд 6-7 жил ганцаар явна, болоод л байна. Миний бодлоор монгол залуус үерхэж ч чаддаггүй байх. clown
Melody хэзээ бичсэн: 20:31, 2008-12-04 | |
Бат өвөө Дулам эмээтэй тэр дээр тодруулчихсан хэсэг хамгийн их таалагдсан юмаа. Би ч бас өөрөө зүрхээ олон хуваадаг нөхдүүдийн нэг болохоор tongue Ямар ч байсан их бодууштай, гоё бичсэн байна лээ...
xvv хэзээ бичсэн: 00:07, 2008-11-29 | |
applause applause applause
Зочин (зочин) хэзээ бичсэн: 14:35, 2008-11-28 | |
sleepy
Зочин хэзээ бичсэн: 14:34, 2008-11-28 | |
тийм ээ. Үнэxээр одоо ийм л болчиxсон байна, миний эргэн тойронд байдаг xүмүүс xүртэл насаараа шоудаж байгаа xүн xүртэл байгаа, амидрал утгагуй санагддаг юм шиг байна лээ, тийм xүнд одоо ю ч гэxэв дээ.
director (зочин) хэзээ бичсэн: 10:23, 2008-11-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)