Уг нь бол амархан л даа...

2024-01-14,12:59

 
"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан.

Уг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй, өлөн ховдог нь цадахгүй л. байна...

Замын түгжрэлийг ч гэсэн хотоо тэлээд хөгжүүлээд шийдэх боломж бий. Заавал ашигтай ашиггүй нь ч тодорхойгүй метро энэ тэр ярих ч албагүй байх. Бүгд машинаа унаад амьдарсан ч болохоор, нийтийн тээвэр автобусаар шийдэгдэх ч боломжтой олон шийдлүүд байж болох л байх даа. Нефьтээ гадагш зөөхөө болиулаад өөрсдөө дотооддоо боловсруулаад... Тэртээ тэргүй л 68% татвар гээд л дураараа янз бүрийн юм хийж болдог л улс хийх ээ хүрвэл арга нь олдох л байх. Даанч төмсөгөө урд эзэддээ базуулчихсан тэгж хөдөлж чаддаггүй л байх л даа... иргэд л ойлгож өөрчлөхгүй бол...
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 76 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)