Д витамин, омега 3 уух хэрэгтэй гэх мэт зөвлөгөө

2026-02-22,23:12
Амттай харагдаж байна шүү 🤤😁

Амтгүй харагдах ч маааш чухал юм бичлээ шүү:

Сэтгэл санаа унаад ч юм уу тавгүй, нозоорч ядраад байвал уудаггүй бол D vitamin уугаад үзээрэй. Огт уудаггүй бол эхлээд 14 хоног орчим 4000IU тунгаар уугаад цаашид өдөр бүр 500IU тунгаар ууж байгаарай. Ялангуяа өвөл хаврын сэтгэл гутралд маш үр дүнтэй шүү.
Бас байнга л загас идээд байдаггүй л бол Омега 3 ууж байгаарай.
Хүний биед химийн урвал л явагдаж байдаг болохоор ийм зүйлс шууд тархинд нөлөөлдөг.

Би хувьдаа микропластикийн талаар сонссоноос хойш хааяа л гадуур гэхээс биш загас идэхээ больсон. Тэгээд хэд хоногийн өмнө нэг найз маань Омега 3 уугаад үс зөндөө ургаад байгаа гэснийг сонсоод судалж үзсэн чинь заавал уух ёстой юм байна шүү. Нэтээр өдөр бүр уухаар захиалчихаад сууж байна.
Бас тараг сайн ууж байгаарай. Гэдэсний хэвийн бичил биетэн, ийм даршилсан, нянтай бүтээгдэхүүнүүд хүний сэтгэл санаа аз жаргал мэдрэх, тайван байхад нөлөөлдөг байж магадгүй гэсэн судалгаанууд байдаг, эрдэмтэд их анхаарал хандуулж судалж байгаа гэгдээд байгаа.
Омега 3 болон Д витамин 2-ын хувьд хүний биед нийлэгждэггүй, мах, ногоо, сүүн бүтээгдэхүүн хэрэглээд (ялангуяа Монголд) хүнсээр авах бараг боломжгүй заавал уух ёстой юм билээ.

Дээр нь нэмээд хааяа оливын тос, самар, гүнжидийн тос зэргийг бага зэрэг хэрэглэж байхад бас авч чаддаггүй, нийлэгжүүлж биедээ үүсгэж чаддаггүй витамин, бодисуудыг авдаг гэнэ.


Эндээс доош жоохон өөр тийш хадуурна шүү 😅

Сэтгэл санааны хувьд жоохон унах, гутрах гээд байвал ерөнхий сэтгэлгээний сууриа бас өөрчлөөд үзвэл дэлхий ертөнц, юмс, энэ насны амьдрал бас өөр харагдаж эхэлж магадгүй. Жишээ нь ламд, шашинд биш зүгээр л тэр дээр байдаг бурхад, эцэг өвгөд өнгөрсөн бурхан болоочдын сүнс, нутаг усны лус савдаг, дараа төрөлд итгэх бас их хэрэгтэй юм шиг санагддаг. Угаасаа байдаг ч гэж боддог, тэгж мэдрэгдээд байдаг. Гэхдээ лам, бөөд итгэх, Монголд байдаг хэлбэрүүдээр ном судар, маань мэгзим уншуулж тусламж авах гэх нь 21-р зуунд амьдарч байгаа хүмүүсийн хувьд арай буруу санагддаг.
Намайг хүүхэд байхад эмээгийн маань найз их мундаг лам өвөө маань, өөрөө л итгэж, шүтэж, залбирч чадвал хаана ч байсан, ямар ч лам харгүй байсан бурхан дуулж сонсдог гэж хэлж байсан юм. Үнэн л гэж бодож явдаг... Угаасаа өнөөгийн шинжлэх ухааны түвшинд батлах, үгүйсгэх аль аль нь боломжгүй...

Эндээс жоохон шинжлэх ухаан талаас ч баталгаатай зүйл рүү буцаж оръё.

Стресс, сэтгэл асанааны асуудлаас гарах арга зам нь асуудлуудаа зөв олж хараад, нэг нэгээр, бага багаар шийдээд явах, нэмж асуудал үүсгэхгүй хэсэг тэвчих нь үндсэн шалтгаанаа арилгахад чухал байх. Шууд л бүх асуудлаа гэнэт шийдээд, аз жаргалтай болно гэдэг нь яг үнэндээ огт боломжгүй. Тиймээс 8 давхар байшин руу үсрээд гардаггүй шиг 1, 1 шатаар алхана гэдгээ ухаарах, бас дэлхий ертөнц дээр хүн болоод амьдарч байгаа бол огтоос асуудалгүй, зовлонгүй байна гэдэг бол боломжгүй, асуудал ямар хэлбэртэй, хэр том жижиг байна вэ л гэдэг л асуудал гэдгийг ойлгож хүлээж авах, олон зүйлд хүлцэн тэвчиж, чухал биш, яг одоогийн яаралтай чухал зүйл биш бол тоохгүй хаяж сурах, "биелээгүй" хүсэлдээ шаналахгүй байх энэ тэр гээд...
Ямар урт өгүүлбэр болчихов оо 🤓
За гэхдээ сэтгэл санаагаар унаад байгаа хүн бол богино байсан ч уншаад ойлгож хүлээж авах магадлал бага байх. Цаасан дээр хэвлэж аваад олон дахин уншаад үзвэл нэмэр болж магадгүй.

Аа тийм бас ажлаасаа эрүүл мэндийн чөлөө акт аваад ч юмуу дижитал детокс хийгээд гар утас, компьютер зэргээ бүүр унтраагаад цаасан ном уншаад 7 хоног бүх бусад бүх юмыг хаяад уран зохиолоор амьдраад үзвэл бас юмс, дэлхий ертөнц арай өөр харагдаад эхлэх бас магадлалтай...
За тэгээд юуны өмнө дотроосоо хими-ээ өөрчлөөд үзэх нь хамгийн амархан, хамгийн эхлээд 1 давхар руу гарах шатны эхний гишгүүр бөгөөд, маш өндөр үр дүнтэй болохоор дээрх 2-ыг заавал уугаарай. Энэ зөвхөн сэтгэл санааны асуудалтай хүмүүст ч биш бүх хүний хувьд эрүүл мэнд, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт хөгшрөлтийг ч удаашруулах үйлдэлтэй байх магадлалтай зүйл болохоор.
Яг ийм хими, физик талын зөвлөгөө ховор байдаг харагддаг... Би ч бас чихнийхээ хажуугаар л өнгөрөөж ирсэн байх юм. Мэдээж талархах, дасгал хөдөлгөөн хийх, наранд гарах гээд зөндөө зөвлөгөө байдаг бүгд зөв ч 6, 7 давхрын шат байх гэж харагддаг...

За ёстой "зөвлөх" өвчин маань хөдөлж сайхан хадуурлаа 😁😅
Ямар ч байсан номын дууг нь 10 гаран жил сонссон, мэргэжлийн диплом нь байдаг болохоор энэ тал дээр бас арай илүү мэдлэг мэдээлэлтэй тул бас нэгэнд хүргэсэн зөвлөгөөгөө нийт нийгмийн эрүүл мэндийн төлөө жоохон цэгцлээд, эмхлээд ингээд бичээд үлдээчихье.
Бүтнээр нь өөрчлөхгүй, засваргүйгээр бол нэр дурдахгүй бүх хэлбэрээр хуулж тарааж ашиглах нь чөлөөтэй 😎
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)