Ганц амьдраад үхэх юм чинь...

2008-01-18,02:10
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуурч мэхэлдэггүй, асуудлыг би мах бодийн хүсэл шуналаар биш толгойгоороо, сэтгэлээрээ шийдэж чаддаг болсон хойно жинхэнэ амьдрал руу буцаадаг ч юм билүү...

Холбогдох хуудсууд:
Энэ бас нэгэн сонихолтой өөрт тохиолдсон түүхийг бичжээ: http://terkhiintsagaannuur.blogspot.com/2008/01/blog-post_14.html

Эндээс энэ бичлэгийг бичих санааг авав:
https://www.blogmn.net/Shanalgaa/11195/

төрөл: Бодрол | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1094 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
uhne gedeg chini yu bilee
2 amidraad uhej bolohgui yu? bi l lav geriinhniigee gomdoochihood, daraa ni uheh tuhai boddog l yum.
ene bodoloo tsaash ni urgeljluulehiig husdeggui ee.
yagaad gevel, namaig dagaad hairtai humuus maani hachin bolchihdog.
uuniig meddeg bolhooroo bi az jargaltai bdag yum shig bgaa yum.
iim l zuiliig bi 2 amidrah esvel uheh gej bodloo
galbaatar хэзээ бичсэн: 19:53, 2008-03-03 | |
За чиний бодол бас л зөв юмаа гэхдээ энэ тухай бид ярилцаад олж мэдэхгүй байх
Миний бүр тогой эргэчихлээ юу гэхээ мэдэхгүйн
ЖИНХЭНЭ ҮНЭН ҮХХЭД Л ТОДОРХОЙ БОЛОХ БАЙХ ДАА
Dunsger хэзээ бичсэн: 19:49, 2008-02-17 | |
уучлаарай, миний хувьд хүмүүсийн сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийх, чадахгүй бол гэм хор бололгүй л амьдрахыг хүн болж төрсний хувь ерөөл гэж бодож явдаг.гэхдээ хүн хүний харах өнцөг, бодох бодол, үнэлэмж өөр өөр гэхдээ энэ миний л бодол, диваажинд амьдрахдаа гол нь биш Сэтгэлээ ялахыг л хэлээд байгаам гэж бодож байдийн шдээ.тэр диваажинд чи яаг одоо юу бодож байна, би ч бас юу бодож байгааг чи бид 2 хэлж ярилгүйгээр харилцан ойлголцдог оюун ухааны гэгээлэг ертөнц гэж ойлгож явдаг. Гэрэл, сүүдэр байхгүй бол амьдрал амтгүй байх байхаа санал нэг байна.Бүх хүн сэтгэлээ ялаад ирэхийн цагт энэ ертөнц бодлоороо бүхнийг бүтээдэг болох юм бишүү, тэгүүл нэг хэсэгтээ л уйдахгүй, сонирхолтой юм бишүү.
shine хэзээ бичсэн: 19:38, 2008-02-17 | |
Тэр гэх арга байхгүй ээ ирээдүйд миний бодол хэрхэн өөрчлөгдөж яаж эргэхийг би мэдэхгүй
хүнд юу юуны билээ нилээн хэдэн нүгэл байдаг шдээ яг сандаггүй ээ
Жишээ нь сэтгэлийн нүгэл гэхэд би энэ нүгэлийг байнга үйлддэг гэтэл энэ нүгэл хамгийн хүнд бас аймшигтай нь гэсэн
Би дургүй хүрсэн хүнээ дотороо үзэн ядаад л тухайн үедээ хараагаад л байдаг энэ чинь л том нүгэл одоо яая гэхэв
Тиймээс үнхээр байдаг бол диваажинд очдог хүн маш бүр маш цөөхөн байх
Хэзээ ч өөрийнхөө амьдарлыг мөрийд тавихгүй тийм зориг байхгүй
ҮХЭХЭЭРЭЭ ЭНЭ ТУХАЙ ТОДОРХОЙ МЭДЭЭД АВНАА даанч хэлж л чадахгүй байх хэхэ
тоглоом юм шиг л яричлаа
уучилаарай
Там диваажин гэж байдагт итгэдэггүй ээ байсан ч яахав дээ
Тэгэхдээ нүгэл хийхгүй амьдарнаа хичээнэ
Dunsger хэзээ бичсэн: 19:35, 2008-02-17 | |
Бид диваажинд очихын тулд амьдарч байгаа хэрэг гэжүү?
Диваажин бидний эцсийн зогсоол тэнд муу муухай байхгүй сайхан амьдрал хүлээж байгаа түүнд л хүрхэд болно гэсэн үгүү тэ
Тэнд очоод эргэн тойрон дандаа сайн хүмүүс бүх юм бэлэн тийм амьдралаар амьдрана
Гэм нүгэл гэдгийг ор тас мартах уу?
Ийм амьдарлыг мөрөөддөг ч үнэндээ ийм амьдрал утгагүй юм шигээ
Сайн муу 2 тэнцүү байж байж амьдрал утга учиртай байх байхаа
Бүх юм сайн бол уйтгартай
Бүх юм муу бол аймшигтай
Уучлаарай би тийм их зүйл мэдэхгүй гэхдээ энэ миний бодолууд
Хүн болж төрсөний утга учир гэдэг мэдэхгүй байна уучлаарай
Бодож үзсээн яг үнэнээ хэлхэд тэр гээд хэлчих сайхан тодорхой хариулт алга
Харин чиний хүн болсоны учир юу юм?
Магадгүй тэр чинь надад тус болох ч юм билүү
Миний бодлыг өөрчлөх ч юм билүү
Dunsger хэзээ бичсэн: 19:10, 2008-02-17 | |
байхгүй бол яах ч үгүй биш гэж бодож байна, учир нь бид энэ насандаа хийж гүйцээгээгүй, хийх ёстой байсан ч олж хараагүй бүгдийгээ бас л тэр үед ухаараад дахиад л дахин төрөөд явна. харин дахин төрөхдөө энэ сүнс, сэтгэлээ дээшлүүлж төрөх хэрэгтэй болох байх, тиймийн тулд одоо сэтгэлээ ариун байлгаж нийтийн сайн сайхны төлөө л ажиллаж байх хэрэгтэй гэж боддийншдэ.хи хи хи, нээг их сургааль айлдаад байнаа даа өнөөдөр хи хи хи ичмээр юм тээ. blushing
shine хэзээ бичсэн: 19:07, 2008-02-17 | |
Сэтгэгдэл
Зүрхнээсд:
Мань чинь ч тэрийг үнэндээ сайн мэдэхгүй.
Хамгийн дээр бичсэн Баясумын сэтгэгдлийг уншсан уу? Аль сонголтыг нь сонгож байна?

Шинэд: Би бас тэгж бодоод л яваа юм. Амьдрал байхгүй байсан ч угаасаа ямар алдах юм биш... Бурханд огт итгэдэггүй, хойд төрөл байдаггүй гэж ярьдаг хүмүүс ч гэсэн яг үхлийн ирмэг дээр очоод зогссон үедээ эргэлзээд бурхан минь гэж залбирдаг ч байж мэдэх юм :P Ер нь л найдвартай араанд нь хийсэн нь дээр yho:D== Үхсэн чинь там нь байжийвал шатлаашд.. байхгүй бол яах ч үгүй юм чинь :P

Зассан: xvv хэзээ: 2008-2-17 04:58
xvv хэзээ бичсэн: 18:56, 2008-02-17 | |
зүрхнээсд:
чи, би, бид дээр үед амьдарч байсан хүмүүсийн хөгжсөн сүнснүүд шүү дээ, өөр зүс царайтай болж төрсөн хэдий ч биднийг хий гээд зүрх сэтгэл, зүүд нойронд чинь орж ирээд байдаг санаануудыг чинь тэр өмнө амьдарч байсан хүмүүсийн эцэг өвгөдийн чинь сүнс хэлээд байгаа юм. Хийсэн Алдаагаа биднээр засуулахын тулд биднийг ингэж зовоодог юм тэр сүнснүүд чинь, яагаад гэвэл хүн үхсний дараа там, диваажин 2-г сонгох болдог гэсэн, тэр үед юуг ухаардаг вэ гэхээр Хүн болж төрсний утга учирыг буруу бодож амьдарснаа ухаарснаас болдог гэсэн.Тэр юу вэ материаллаг байдалд нүд нь сохорсноос болсон байдаг.
Хүн болж төрсний утга учирыг чи юу гэж боддог вэ?
Хуврагууд дахин төрөөд байдгийн учир гэвэл яаааг одоо амьд яваа сэрж чадахгүй байгаа, хүмүүсийн билгийн мэлмийг нээж нэг ч гэсэн хүн амьд явах хугацаандаа ухаарлыг олоосой гэсэндээ дахин төрдөг байх. Тэр хуврагууд биднээс өөр хөгжсөн сүнснээс бүүүүр илүү их хөгжсөн сүнс болохоор урдахаа санадаг байх.Үхэхдээ хүн эдэлж хэрэглэж байгаагаа ч, бүүр энэ бие ээ ч орхиод явдаг ганцхан Сэтгэлээ авч явдаг. Бие бол хуучирсан хувцасаа тайлаад хаясантай ялгаагүй л өмхийрөөд, ялзраад л үлддэг юмшд. Там, диваажин 2 юугаар дэнсэлдэг гэж бодож байна, Сэтгэлээ чи хэр ариун байлгаснаар дэнсэлж тамд явуулах уу, диваажинд явуулах уу гэдгийг шийддэг гэж би боддийн шдэ.
уучлаарай өөрийн бодлоо хүнд тулгаж байгаамшиг болчлоо.
shine хэзээ бичсэн: 18:05, 2008-02-17 | |
Тэгвэл чи би энд байгаа блогчид тэгээд дэлхийн бүх хүмүүс тэр үедээ амьдарч байсан Чингэс хаан хүртэл алдаагаа давтахгүй засрахын тулд энэ дэлхий дээр амьдарч байсан болох уу
За тэгвэл буддын шашины дээд хуврага далай лам нар дахиж төрөөд тэр төрлийг нь хүмүүс эрж олоод байдагшдээ тэд нар яах гэж төрөөд байгаан нүгэл үйлдээгүй л байлтай
За за өөрөө хариултын олчлоо биднийг нүгэл хийхээс хамгаалах гэж үү
Тэгээд хүн нүгэл хийлгүй аятайхан байжаагаад диваажинд очлоо гэвэл тэнд хүмүүсийг аваачтж яах юм бол
Тийм юм байдаг бол түүнийг ххэн нэгэн зохицуулах хэрэгтэй байх хэн тэр вэ?
БУРХАН уу
Нүгэл гэдэг чинь бас хэрэгтэй ч юмуу гэмээр гэхдээ өөр талаасаа
Хэрэв нүгэл гэж байхгүй бол буян гэж байхгүй байх байсан яг л нэг нь нөгөөгөө тодотгодог шиг
Хэн нэгэн нүгэл хийгээгүй бол бид буян гэж юу байдаг гэдгийг мэдэх байсан гэжүү
Үгүй
Тэгхээр бас бүх хүмүүс нүгэл үйлдэхгүй байвал тэгээд бүх хүн диваажинд оччивол яах вэ?
Дэлхийн амьдрал төгсөх үү?

Dunsger хэзээ бичсэн: 17:28, 2008-02-17 | |
Сэтгэгдэл
Аанхан тийм ч байж магадгүй...
Эсвэл муу үйл хийсэн хүн үхээд дахиж төрдөггүй тамд очиж одоогийн амьдралынхаа үйлийн үрийг эдэлчихээд дахин засрахаар урьдах юмаа мартаад дэлхийд төрдөг бол яах вэ?

Харин зөв сайн үйл хийсэн бол диваажин гээч газар руу явдаг бол яах уу?

Зассан: xvv хэзээ: 2008-2-17 02:40
xvv хэзээ бичсэн: 16:40, 2008-02-17 | |
Миний л бодол шүү
Миний хувьд дараа амьдрал байдаг ч бай байдаггүй ч бай хамаагүй одоо амьдар ч байгаа амьдрал бол минийх харин дараа төрөл урьд төрөл мэт бол би санахгүй мэдэхгүй байгаа учираас тэр миний амьдарлын хэсэг биш зүгээр л байгаа ч байхгүй ч бай хэнд ч хамаагүй юм шигээ
Санасан хүмүүс байдаг гэж энд тэндээс уншсаан тэр хүмүүс тэгээд яах болж байна 2 амьдарлаар амьдарах уу?
Үгүй л болов уу аль нэгийг нь л сонгоно яагаад гэвэл бид хүртэл жижиг сажиг зүйл дээр хүртэл зохицуулах төвөгтэй байдаг шүү дээ миний хувьд би олон найзтай ямар нэгэн баяр болхоол жишээ нь шинэ жил тэр үед хэнтэйн хэзээ тэмдгэлэх вэ гээд л зохицуулхад төвөгтэй бүр заримдаа алгасах ч болдог
Тийм юм болвол өөрийнхөө амьдарлыг сонгох уу санасан тэр бас өөрийнхөө гэх гээд байгаа амьдралаа сонгох уу алийн ч сонгосон нөгөө амьдрал нь бодогдоод тайван амьдар ч чадна гэж үү?
Тэгхээр өмнөх амьдрал байлаа гээд тэр хэнд ч хэрэггүй бүр санах гэж оролдох ч хэрэг байхгүй байх
Дараа төрөл байгаад чи үхээд төрөөд амьрахдаа тэр чи биш байх болно
Тиймээс л хүн ганц амьдардаг гэж яридаг байх
Dunsger хэзээ бичсэн: 16:23, 2008-02-17 | |
Дээр юкигийн блог дээр нүгэл гээд бичлэгийг уншаад бодож байсан юм...
Тэгээд галд сонгино хийхээр үхрийн нүд өвддөг гээд байдаг би сая тэр туршилтыг баталчихаад л гайхаад л байгаан, урьд нь бас зүүд энэ тэр гээд сонин сонин зүйлс тохиолдож байсан, бас тэр нэг хүн өнгөрөхөд алтан хайрцаг нээлгэдэг гээд тэр эд нар таараад байдаг нь бас буддын шашины тэр мухар сүсэг гэмээр зүйлсийг ч бас огт үгүйсгэчихэд хэцүү...

Хүний амьдрал алган дээр зураастай байдаг гээд байдаг яг мод шиг салаалаад яваад байдаг болохоор тэр салаа болгон дээр бидний сонголт, хичээл зүтгэлээс хамаараад амьдрал маань аль замаар нь цаашаа явах нь зураастай байдаг даа тээ..
Тэгээд алганы зураас ихэвчлэн нэг салахаараа эргэж нийлдэггүй болохоор амьдралдаа бас сонголт хийхдээ маш их хариуцлагатай байх ёстой байх даа... (хадуурав ) big grin сэтгэгдэл баярлалаа.
xvv хэзээ бичсэн: 15:44, 2008-02-03 | |
Shinjleh uhaan ba shashin
suuliin uyiin ene taliin nom, medeelel zergiig haraad baihad yer ni uhsenii daraa amidral baidag gedgiig heleed baih shig. negent shinjleh uhaan ene talaar tailbarlaj chadahgui bolohooroo bugdiig uguisgeh argaar l shiidej baina. gehdee id shidiin met ene zuils bodit baidal deer baigaag bid yamar neg "ul medegdeh" argaar meddeg, tegeed eniig tailbarlaj chadahgui bainaa gedeg chini shinjleh uhaand maani yamar negen gol zuil dutaad baigaag haruulj baina. minii bodloor deerh tailbarlaj chadahgui baigaa zuilsiig chini shashin tailbarlaj chaddag shuu dee. tiimees ch suuliin uyed shinjleh uhaan maani shashin ruu ih haddag bolchihson yum shig.
virus хэзээ бичсэн: 15:19, 2008-02-03 | |
Паскалийн мөрий
Үхсэний дараа амьдрал байдаг, үгүй гэсэн хоёр хувилбарыг авч үзье.
Хэрэв сайн үйл буян хийж хариуцлагатай амьдарвал аль ч тохиолдолд алдах юмгүй. Магадгүй диваажинд очих бүр ч сайн талтай..
Харин муу үйл хийж амьдарвал нэг бол яахчгүй, эсвэл тамд очно.
1-р сонголтын хувьд "сайн" эсвэл "дунд", 2 -р сонголтын хувьд "муу" эсвэл "дунд" гэсэн хувилбар байна. Үүнийг мөрий гэж санавал та алин дээр нь амьдралаа тавих вэ?
Bayasum хэзээ бичсэн: 20:12, 2008-01-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)