Монголчууд тэжээлгэдэг гэж үү?

2008-08-25,13:05
Тэр хуурай сүүг цаасан саванд савлаад гоё амттай, гашилдаггүй гээд л Орос, Хятад сүүнүүд зарагдсаар л бид авсаар л...
Үнэн хэрэгтээ тэр хятад сүүнүүд бол хадгалах горимд нь их хэмжээний химийн бодис, амт оруулагч хийчихсэн хамгийн доод зэрэглэлийн хүнс. Уг нь дээд зэрэглэлийн хүнс бол натураль, байгалийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байдаг. Тал нутагтаа бэлчиж яваа Монгол үхрийн (фирмийн үхрээс тэс өөр шүү.) сүү , тарганд химийн бодис хийгээгүйгээс гашилдаг, исдэг. Гэтэл бид муухай, амтгүй гашилдаг гээд тэрийгээ хэрэглэдэггүй, хужаагийн химийн бодистой сиропыг илүүд үзжийшд!!! Ухаарцгаамаар байшдээ... Бид алтыг ч, мөнгийг ч авч чадна. Тиймээ хүн амын тоотой нь авсан медалийг нь харьцуулбал бид өнөөдөр өөрсдийгөө агуу хүмүүс, чадна гэдгээ ойлгох хэрэгтэйшдээ...
Тэгээд нэг нэгнээ, өөрснийгөө дэмжих хэрэгтэйшд.

Монголынхоо үйлдвэрлэлийг дэмжие гэхээр хийж чадахгүй байна гэж ярих хүмүүс олон юм... :( Хужаа нарт дарлуулаад байшдээ. Төр засгаас ч дэмжлэг байхгүй, харин ч татвараар дарамталдаг. Хэрэглэгчид бид болсон болоогүй дэмжихгүй л юм бол бидний ирээдүй энэ хэвээрээ бүрхэг, невфтийн үнэ нэмэгдэх бүрт уур бухимдлаа бичиж суухаас өөр ирээдүй харагдахгүй л байна... Дээр нь хэдэн жилийн дараа ямар өвчтэй хүүхдүүд төрөхийг ч хэлж мэдэхгүй...

Оросууд 70 гаран жилийн турш Монголчуудыг тэжээж ирсэн, бид өөрсдөө чадахгүй гэсэн утгатай, одоо бид Хятадаар тэжээлгэж байна гэх юм... Өөрийнхөө бодлыг л зүгээр бичмээр санагдсан юм шүү.

Оросууд мундаг уу? мундагаа. Энийг би хэнээс ч илүү хэлнээ. Тэд хими, физикийн олон нээлтийг, байлдааны олон олон хүчтэй техник технологийг нээсэн, бас хулгайлж чадсан агуу хүмүүс. Хятадуудыг ч би тэр талаар нь бол яахав муу гэхгүй. Тэд хийж чаддаг.

Аа харин тэглээ гээд бид Хятадгүй, эсвэл Оросгүй амьдарч чадахгүй, бид тэднээс хараат, тэр тусмаа бүүр тэжээлгэдэг гэдэгтэй харин санал нийлэхгүй байна шүү.

Оросод төлсөн өрийг ч би үнэндээ ойлгодоггүй. Оросод дуртайнхаа шалтгааныг өмнө бичиж байсан болохоор дахин улиглаад юу гэхэв. Гэлээ гээд эдийн засгийн хувьд бид тэжээлгээд, эсвэл тэдэнд өртэй байх шалтгааныг бас сайн ухаж ойлгохгүй л байна.

Лав миний мэдэхийн өндөр Жанрайсэг хэмээх одоо бүрмэл болсон тэр бурхан цул алтан бурхан байсныг эвдээд тэр чигээр нь орос руу вагоноор зөөсөн гэдэг. Монголын олон олон хийдийг Монголчууд шатааж тэнд байсан алт, мөнгө бурхад бүгдийг Орос руу гаргаж байсныг би нүдээрээ хараагүй л дээ...
Эрдэнэт үйлдвэр, бусад нүүрсний уурхай, малын гаралтай түүхий эдүүд, улайн буудай гээд Орос руу зөөгөөгүй юм байгаагүй байхаа. 10, 20 сая малын түүхий эдийг зөөгөөд 2 сая хүрэхгүй хүмүүсийн хэрэгцэг буцааж хангаж байсан...
Дээр нь миний л мэдэхээр ангийн улирал болоход төлөвлөгөө гээчийг гаргаж ойр хавийн олон ч ах нар ан гөрөө хийдэг байсан. Говь алтайд лав тарваганы махаар овоо босгочихдог байсан л гэдэг юм... Тэгээд тэр арьснаас хувцас хийгээд Монголчууд хэрэглэдэг байсныг сайн мэдэхгүй юм... Төлөвлөгөө гарган их хэмжээгээр цуглуулсан тэр ангийн арьс хаачдаг байсан бэ? г.м. Миний мунхаг ухаанд бол бид өртэй, тэр тусмаа тэжээлгээд байсан гэж ярих үндэслэлгүй мэт.
Монголын нүсэр үйлдвэрүүд алдагдалтай байсан, тэрийг нь зөрүүг Оросууд өгдөг байсан ухааны юм ярьж яваа хүнтэй тааралдсан... Зөвхөн хүмүүсийг ажилтай байлгах гэж тэр үйлдвэрүүд ажиллаж байсан гэх??? За бүү мэдээ. Миний мэдэхийн хэдхэн л том үйлдвэр байсан, тэр нь тэгээд тэгтлээ их алдагдал гаргачихдаг байсан л юм байлгүй. Ёстой гайхаад байгаа юм???
Ноос ноолуур, арьс шир, газрын баялагаа ямар үнээр яаж хойш нь гаргадаг байсан маань бас гайхмаар, бүүр Оросын цэргийн ангиудыг нутаг дээрээ байрлуулаад тэжээж байсан ч байж мэдэхээр...
Оростой нөхөрлөөд сайн ч юм байсан, муу ч юм байсан өнгөрсөн түүх. Харин 50:50 хувьтай гэж би хувьдаа дүгнэдэг. Бүүр тэгж ярьвал тэр 800 мянган хүн амтай байхад эрчүүдийнх нь 20%-ыг хэлмэгдүүлэн алсан гар нэлээн дээрээс, тэр тусмаа Монголоос биш Оросоос сарвайсан гар байсан гэх... Мэдээж Монголчуудын буруу ч бий л байх... Ямартай ч өртэй, тэжээлгэсэн, бид арчаагүй дорой байсан энэ тэр гэсэн юм ярьдаг хүмүүс яг энэ бүхнийг харж тооцоолчихоод ярьж байгаа юм болов уу?

За тэгээд Хятадын талаар бас дахиад нуршаад яахав дээ. Ямартай ч өөрснөө чадна гэдгээ ойлгодог байх, бас аль болох ядаж жижигхэн зүйл дээр юм худалдаж авахдаа, мах сүүн бүтээгдэхүүнээ ядаж битгий гадны юм хэрэглээсэй! Хятадуудыг, хятад бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ ч гэсэн үзэн ядаасай гэж боджийно.
Хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг нь авдаг Япон улсад түрүү жил хятадаас импортлосон хүнсний бүтээгдэхүүнээс болж хүмүүс хордсон явдал хүртэл гарсан...
төрөл: Уншуулмаар | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1125 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Ерөөсөө МАХН буруутай. Эд нар өнгөрсөн найман жил эх орныг баллачихлаа ш дээ. Далан жил МАХН төр бариагүй ОРОС л барьсанш дээ. МАХН үүнийгээ ойлгохгүй л дээ...бул хар чулуу, минжүүлсэн талбай, зэрлэг ургамал,
dadido хэзээ бичсэн: 14:50, 2008-08-27 | |
Хятадын эдийн засгийн бодлого манайд үйлчилдэг гээд л танилууд маань ярьдаг. Бодоод байхад үнэн ч юм шиг. Харамсалтай нь манайхан хэдэн цаасаараа өт, өвчин худалдаж аваад л идээд л уугаад л байдаг. Бид ч гэсэн үүнд буруутай. Чадах юмаа өөрсдөө хийхгүй, дандаа хүний царай харж суудаг... sad Хүүгийн энэ төрлийн бичлэгүүд таалагдаж байгаа. Санал нийлж байгаа. happy
gereltuya хэзээ бичсэн: 13:03, 2008-08-26 | |
Түүхийн гашуун сургамжаас үзэхэд ч холхон баймаар бусдын эх орон байдаг.Гялан цялан өнгөнд автаж хэт тэр зүг хошуурах хэрэггүй л болов уу.Монголчууд бид дэлхийд сонгодог уураг тархитай хүмүүс.Яагаад заавал бусдын гар харж амьдрах ёстой гэж бодоод зүтгээд байдгийг би ойлгодоггүй.
gangaa хэзээ бичсэн: 16:22, 2008-08-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)