Wonderful day

2009-11-01,12:50
Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. хэлээ гаргах Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм. хайртай

Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж чанга тэврэн үсье. Ер нь нэг их нялуурч тэвэрч үнсэж байсан тохиолдол байдаггүй л дээ. Одоо бичиж байгаагаа ч уншихаар нэг л хатуу ч юм шиг, албан ёсны ч юм шиг хэхэ. Гэхдээ илэрхийлэхэд угаасаа хэцүү юм байна...

Өмдөндөө баагаад л эгчийгээ дагаад уйлж гүйж, бүх зүйл дээр л эгчээрээ хамгаалуулж, заалгуулж, хайрлуулж ирсэн, дэндүү даварцан, дэндүү азтай дүү нар л даа бид. Эгчийгээ дандаа л гомдоож байсан болохоос цөөхөн л баярлуулж байсан байх. Дүү нар нь оройд нь биш юм аа гэхэд ямар ч байсан дундаас дээгүүр л явах болно. Ийм эгчтэй болохоор ирмэх

Хайртай эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэе! Тэргэл сартай, цэнхэр ододтой тэнгэрээс илүү үзэсгэлэнтэй хүн гэж байдаг бол ганцхан манай эгч. ярзайтал инээх




төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 871 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Мэднэ. Нэг нууц дэлгэхэд манай эгч бас блог бичдэг ирмэх Гэхдээ нууц ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 08:38, 2009-11-02 | |
Хүүгийн эгчид төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!

Хүү ингэж бичихийг бодоход маш сайхан эмэгтэй байдаг байж таараа.

жич: эгээ чинь энэ блогийг чинь мэддиймү?
хундага хэзээ бичсэн: 08:17, 2009-11-02 | |
Өө өчигдөр харин нэлээн эрт тасраад уначихсан чинь сая сэрчихээд босоод ирлээ баярлах
хаха уг нь би тийм аймар эрх биш биздээ хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 06:39, 2009-11-02 | |
хөөх чи унтаагүй байгаа юм уу 4н цагт юу хийж явна вээ хэхэ
аанхн ийм эрх жаал болсоны учир нь эгчид нь байгаа юм байна хэхэ ;-)
эгчид нь happy birthday!
khishge хэзээ бичсэн: 06:00, 2009-11-02 | |
тэврэлт баярлалаа баярлах
xvv хэзээ бичсэн: 04:34, 2009-11-02 | |
Хайртай эгчид чинь аз жаргал хүсэе, төрсөн өдрийн баярын мэнд хүргэе баярлах
Boloroo хэзээ бичсэн: 19:43, 2009-11-01 | |
гоё юм аа. түй түй түй цагаан хэл ам хүрчих вий
dadido хэзээ бичсэн: 18:59, 2009-11-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)