Гүйж л байна..

2006-08-20,12:43
Гүйж л байна..
За тэгээд дуртай юм, хийх ёстой юм гэдэг 2 зүйлийн ялгааг олж чадахгүй явсаар л...
Зоригтын блогийг уншаад бас дуртай юмаа хиймээр санагдавч эгчийн зөвлөгөө, бас өмнөх хийж байсан цаг гээд л...

За ямар ч байсан эртүүд тэнэж яваад нэг уран зохиолын ном олж авсан.. 南木圭士 Наги Кэйши гээд нэг Япон эмчийн бичсэн "医学生" гэдэг ном. Энэ хүн өөрийнхөө л тухай бичсэн бололтой юм. Ямар ч гэсэн дөнгөж эхлээд л явж байна. би гэдэг хүн хэдэн жилийн дараа уншиж дуусах юм байгаа юм бүү мэд хэхэхэ

Ямар ч байсан эхлэл нь эмч гэр бүлээс гаралтай нэг залуу сонирхол нь нийгмийн ухааны чиглэл боловч анагаах ухааныг сонгож, эмч болох гээд анагаахад орсноор эхэлж байна... Цааш яах юм бүү мэд.. жоохон жоохноор уншина даа..

Ер нь би яг юу болох вэ, ирээдүйд юу хийх вэ, нэг ч гэсэн хүнд хэрэгтэй юм хийж чадах хүн болохын тулд хийх ёстой гэж бодсон юмаа хийх үү? дуртай юмаа хийх үү? Ямар ч тохиолдолд хүчтэй чадалтай байж л хүмүүст туслаж, хүнд хэрэгтэй юм хийж бүтээж чадна. Үүний тулд бага багаар ч болов өөрийгөө хөгжүүлэх..
Энэ номон дээр гарч байгаа шиг унтаж байтал нэг мэдсэн нэг жил өнгөрчээ гээд суумааргүй л байна... Өдөрт цөөн үг цээжилж байна гээд жилийн өмнөөс ярьсаар яваа боловч эхлээгүй л байна хэхэхэ
Өнөөдөр эхлэв гэсэн. За ямар ч байсан эхэлсэн... Зурхай харалгүй эхэлчихдэг болж байна уу үгүй юу хэхэхэ

Нээрээ хүмүүсийн блогийг унших үнэхээр гоё хэрэгтэй юм их бичих юмаа. Би гэсэн чинь сайхан завааруулж сараачсан дунд сургуулийн бацаан шиг юм хийгээл хэхэхэ ...
төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 738 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сайн уу?
Сэтгэгдэл баярлалаа Very Happy
хэхэ Харин номоо бага багаар л уншиж явна.
Одоохондоо 4 янзын оюутныг хэрхэн ямар байдалтайгаар анагаахыг сонгон орж байгаа нь гарч байна. Цаашдаа юу болохыг бүү мэд..

Ер нь бол 1 нь гэр бүл нь эмчийн гэр бүлээс гаралтай учир эцсийн дүнд энэ сонголтонд хүрлээ гэж ойлгов, нэг нь хөдөөний нэг мужаас гаралтай, эргэж тосгондоо эмч болох даалгавартайгаар бусдын шахалтаар, нэг нөхөр нь зүгээр урсгалаараа явж байгаад, нэг нь өөрийн хүслээр анагаах гэдэг юм руу орцгоов..
За тэгээд цааш нь уншаагүй л байна. Тэр бусдын шахалтаар ордог нь лав эмэгтэй болж таарав.. цаашаа яахыг бүү мэд...
Гэхдээ энэ эргүүлэг рүү нэгэнт орчихсон хүмүүс гарах гэхээр нэгэнт бас л сэтгэгдэл нь татагддаг болчихсон байдаг болтоймаа..
Яалт ч үгүй гоё мэргэжил юм даа...
xvv хэзээ бичсэн: 08:26, 2006-08-25 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
neeree avator deerh degdeehei aimer hoorhon. kinog n joohon duuteigee uzeed bur salhaa baichihsan.

keke, sorry for spamming.
M хэзээ бичсэн: 03:21, 2006-08-25 | |
lol
galzuu hun iim bdii biivii.. heheh, arai nambatai galzuu bh shig bn.

ter nomond teed ter zaluu/ohin anagaahaa surjegaad boliod, aav eejeeesee zorood, tom tolgoilood.. tegsenee buruu yavjiisnaa uhaaraad etseg ehii zov bjee, nadaa oor yum zohikuune geed butsaj orood, haha.. minii tosoolol ene tenuugeer l =P
M хэзээ бичсэн: 03:19, 2006-08-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)