Хорвоо чи...

2007-10-10,09:01
Өчигдөр нэг хужаа аврагдав... Өнөөдөр нэг Монгол залуу барилга дээрээс унаж нас барав... :(( Гэнэт хүйтэрснээс цасан шуурганд хэдэн Монгол хүн нас барав... Үүрэн телефоны хэрэглэгчид 1000000 хүрч нэг нөхөр гар утасны ачаар  хүн дуудаж цасан шуурганаас аврагдсан гэж ярьжийна...
Аяа хорвоо чи... Танайд хонъё нэвтрүүлгээр гарч байсан Тунгалаг бүсгүй нас барчихсан гэнэ...
Ум мани бадми хум... Би амьдарч байна. Ямар ч гэсэн бодож санаж байсан юмнуудаа нэг цэгцлээд, хийе гэж бодож байгаа юмнуудаа хийж чадах болох бүтэхээс эхлээд бага багаар хийж эхэлж байна. Болж байна бүтэж байна...
Өнөөдөр төрөх дээр явж байтал саяхан төрсөн эх хүүхдээ хаяад оргоод явчлаа гэж... Иймэрхүү явдал их тохиолддог, Төв аймгийнхнаас ингэж оргодог хүмүүс олон ч гэх шиг :(( :-/ Тэгтэл яав.. Би энд өөрийн гэсэн нэг зулзагатай болчоод ноолоод хэвтжээхынсаан гээл мөрөөдөөд явжийхад... :(
Аяа хорвоо чи... /Тунгалаг Тамир-аас иш татав/
Хоёулаа анхныхаа хүүхдийг эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан Тунгалаг гэж нэрлий шүү. За тэгүүл хоёрдахийгаа Тамир гэе :DD

...Өрөөн дотор баахан хар ялаа ороод ирчиж. Нэг мэдсэн л хаагуур ч юм бэ ороод ирцэн. Эхлээд цөөхөн байхад нь анзаарахгүй байж. Бүүр өрөөнөөс гарах санаагүй, бүүр давраад дэлгэц, хамар, гар хөлөн дээр ирж сууж гай болно. Ширээн дээр байгаа хоолон дээр нэлээд  нь овоорч харагдана :( Эднийг гаргахгүй бол маргааш хэн нэгний маань гэдэс өвдөж, хэн нэг нь халдварт шар өвчин тусаж ч магадгүй... Бас юм хийлгэхгүй дүнгэнэлдэн, намайг өдөж шоолоод байгаа мэт аягалцгаана... Ялааны алуур аваад няц няц алаад өгөх юмсан... Даанч обой халтар болгочих байхаа.. Цонхондоо тор хадаад наалддаг хор авчирч наажийгаад гаргаад хаячмаар л байна...

...Хужаа нар хүн, бас мундаг соёлтой, технологитой /өрөө өр өр өр, хулгай хулгай хулгай ;)/ хихи...
Тэхдээ л мундаг мундаг гээд өөрийнхөө хоолыг мундаг хүнд өгөөд байж болкүй байхаа... Өөрснөө хөгжих хэрэгтэй. Гэсэн ч би хөгжилгүй гээд өөрийнхөө юмыг бусдад найр тавиад өгөөд байж болжийгоомуу? Хятадууд хятаддаа хөгжөөд мундагаа гайхуулаад, Монголчууд муу ч сайн ч, хоорондоо зодолдоод Монголдоо байжиймаар байхын?
Тэр барилга дээр нь Монголчуудыг ажиллуулж чадвал ажиллуулж болмоор л юм шиг санагдах юм? Анхнаасаа ажлын гэрээгээ хатуу чанга хийгээд, цалинг нь хангалттай өгөөд тасалж хоцрох, ямар нэгэн байдлаар гэрээгээ зөрчсөн тохиолдолд шууд халаад байвал уг нь ажиллуулж болмоор юм шиг санагддын... Мэдээж цалин гайгүй бол хэн ч тэр ажлаасаа халагдчихыг хүсэхгүй биз дээ?
Тэгээд бүх талаар ажлынх нь үр дүнд хяналт тавиад, гадаадаас мэргэжилтэн авчраад сургалт энэ тэр явуулаад заавал хятадаас хар ажилчин авалгүй болгуул болгомоор л санагдахын манайхан яагаад тэгдэггүй юм болоо?
Бүүр төрөөсөө бүүр 40000 айлын сууц барина гээд тэрнийгээ хятадаас ажилчин авна гээд яриад байжийдаг? Монголчууд нь гадагшаа ажил хайж гарч яваад байхад Хятадуудыг оруулж ирээд байдаг нь ямар учиртайм бэ? Энд нэг л НО байгаад байгаам даа???
төрөл: Бодрол | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1138 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
Уг нь ч тийм л дээ. Тухайн хүний л эрх. Харин хэдэн нөхөр дуртайдаа, сайханд тэмүүлээд авгай чинь таалагдаад, танайх дулаахан байна гээд гэрт чинь орж ирж суучаад байвал тэрийг нь зөвшөөрөөд гэртээ суулгаад байхгүй нь лав? Тэрийг орхиод өөр сайхан эхнэртэй айл руу явдым билүү? tongue
миний бодлоор ийм л юмтай адилхан санагдаад байгаам?
Мэдэхгүймаа мэдээж өөр байх л даа...
За за хүн хүний өөрийнх нь л сонголт л доо.
Тэгээд гадаад дотоодод очоод сэтгэл хангалуун сайхан амьдарч, үхэж чадвывал одоо яахав дээ тээ хэхэ big grin
Би нь тэгж чадмааргүй санагдаал энд худлаа бухимдаал суужийна.. worried worried worried
xvv хэзээ бичсэн: 19:13, 2007-10-16 | |
Сэтгэгдэл
Za neg terselchih uu he he

yur ni yamar ch hun, amitan urgelj odoo bgaagaasaa iluu saihand temuulj bdag yum bilee. mongol hyatadaas, solongos mongoloos deer uchraas ingej ursaad bgaa yum. tegeed ch ter humuus gadagshaa garch ajillahaas yah yum be? unuudur mongold zaluu hun ajillaad, amidralaa bosgochih yum yu bna? neg bol uls tur geh met zavaan yum, nuguu bol asar ih daramt dor neg biizmes hiih gej uzeed 1000-s neg ni l azaar gardag uraldaand oroh heregtei bolj bna shd. teheer yavsan ni zuv. dandaa ingej mongol mongolooroo uldeh heregtei (odoo bur zodolddog heveeree baiya gesen bna) geh yum. tegvel neeree huduu garch mal mallaad jinhene mongolooroo baih heregtei shdee. mori unaad l, olon olon huuhedtei bolood l, nuguuduulees ni endsen ch tsaana ni dahiad 10 20-ooroo baih yum chin yamar hamaa baihav dee.

solongost neg mongol hun bas kran deer garaad, unaj uhne geed bval durguitseh hun ih l tsuuhun oldoh bhdaa ta nariin dund. ih l bodoj ulsiin ner unagalaa gene biz.

mmbbb хэзээ бичсэн: 16:30, 2007-10-16 | |
Нэг юм асууя.
Сайн байна уу?

Би шинээр блог нээсэн юумаа миний блог бол www.fireman-robin.blogspot.com

Та миний блог руу ороод зөвөлгөө өгөөчээ

Та яаж Smiley г яаж оруулсан юм бэ?

Тэгээд та надад зөвөлгөө өгнө үү.

Заавал хариу бичээрэй angel happy
Robin (зочин) хэзээ бичсэн: 02:11, 2007-10-15 | |
Сэтгэгдэл
mongol dahi bolohgui butehgui buhniig bugd l meddeg.daanch gants negeeree duugardag bolohoor *yuu ch boldoggui*bh.
Oyutnuudiin hudulgoon ch yumuu olon niitiin huchiig ashiglahgui bol ter bul har chuluu ny bairnaasaa hudluh ny bitgii hel hundiiroh ch ugui biz!!! Nugoo Irgenii niigem biluu hudulgoon shig yum l bitgii boloosoi.ug ny sanaa ny zuv yum geed demjij bsan chiny taaag chig bolchihson uu, yaasan?
Tumee хэзээ бичсэн: 17:58, 2007-10-12 | |
Сэтгэгдэл
mongol dahi bolohgui butehgui buhniig bugd l meddeg.daanch gants negeeree duugardag bolohoor *yuu ch boldoggui*bh.
Oyutnuudiin hudulgoon ch yumuu olon niitiin huchiig ashiglahgui bol ter bul har chuluu ny bairnaasaa hudluh ny bitgii hel hundiiroh ch ugui biz!!!
Tumee хэзээ бичсэн: 17:57, 2007-10-12 | |
Сэтгэгдэл
Өвөр Монголыг уусгахдаа бүх залуучуудыг нь цэрэгт хөөгөөд оронд дандаа хятад залуучуудыг оруулжиисэн гсн.
300-н блог хэзээ бичсэн: 17:06, 2007-10-12 | |
Сэтгэгдэл
нотои болод уджииноооооо
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 14:54, 2007-10-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)