Блогийн тухай

2013-10-03, 19:32
Ажлаа хийж суугаад одоо бас жаахан юм бичмээр санагдаад...

Яагаад блог бичдэг вэ? Хувийн амьдралын хэрэгт хэрэггүй тэмдэглэлийг яагаад л олонд уншуулаад ингээд бичээд байдаг юм бэ? Өөрөөсөө асууна. Таних, танихгүй найз нөхөд, зарим нь хайлтын системээс шал өөр юм хайж тэнэж яваад орж ирээд хальт уншаад л гарах байх тээ... Яагаад юм бол? Заримдаа бусадтай ярилцаж байхдаа, амьдралынхаа талаар, өөрийнхөө талаар бодоод, бусдад бас уншуулна гэж бодоод бичихээр өөрөөр харж өөр зүйлсийг олж харж өөрийгөө өөрчилдөг байж магадгүй. Зүгээр нэг бодоод өнгөрөхөөс ямар ч байсан өөр байдаг. Мэдээж бичсэн бү...

Дууны үг

2013-10-03, 19:14
Нимбэгнүүд хамлагийн БУДЫГ АНХ ХАРААД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ дууны үг оршвой:

Яг тэр цаг хүртэл
Өөр хэнтэй ч таараагүй юм шиг
Хайж явсан зүрх минь мөн юм шиг
Хамгийн сайхан мөрөөдөл биелэх шиг
Үг сольж үзээгүй ч
Үнэхээр сайхан санагдсан, санагдсаааанннн

Дахилт:
Ахиад таарах сан гэж бодсон
Аз таарч учирсан би
Утсыг чинь бас авсан
Балмагдаад юм ярьж чадаагүй би, чадаагүй эээээ

Миний хайр сэтгэлийг тэр мэдэрч амжаагүй ээ
Шохоорхол надад гүнзгий сайхныг мэдрүүлдэг
Энэ хайр намайг
Яагаад ингэж догдлуулав ааа

Дахилт x2

Lemons

Сонсох:

Сарын тэмдэглэл 2013.8

2013-08-20, 01:02
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Ice top - Hit

2013-07-14, 22:29

Дээрийн үеийн дуу даа тээ. Дажгүй дуу шүү бас гэжж. баярлах

Erin Brockovich

2013-07-14, 13:36
Уг нь завгүй хийх юм ихтэй байгаа мөртлөө нэг кино үзчихлээ. Урьд нь зөндөө харж байсан ч гэсэн үзэж байгаагүй юм. Харин үнэхээр үзсэндээ оооогт харамссангүй, бас цаг үрсэн санагдсангүй. Энэ бол бодит хүний бодит түүх юм байна. Мэдээж хамгийн хайртай жүжигчин маань тоглосон болохоор бүүр гоё.
Баикчин залуугийн дүр нь зарим талаар надтай төстэй ч юм шиг. Эсвэл зүгээр тийм байхыг хүсэж байгаа болохоор л тийм байх. Бүгд л хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг. Бас эрх чөлөөтэй, дураараа амьдарч байсан залуу... Тэхдээ эргээд ирдэг, охиныг тэврээд өглөө хүүхдүүдээ салхилуулахаар гардаг хэсэг энэ тэр... Ки...

Ус сайн ууж байгаарай.

2013-07-14, 01:25
За нэг ийм юм байлээ. Гэхдээ тэр хоног энэ тэр нь нээх хамаагүй. Хүн өлөн элгэн дээрээ өглөө болгон сайн ус ууж байвал угаасаа их сайн. Юу ч гэсэн уншаад үзээрэй. Ер нь бол бас авах гээх юм байгаа л байх...

Япон улсад өргөн хэрэглэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа тэр даруй 4 (Анхаар! 160мл-ын аяга. 250 биш шүү!) стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчин нь хүртэл 100 % илааршиж эдгэж буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ. Үүнд : Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менин...

Сонгуулийн Ерөнхий Хороо залилан хийв үү? Мобиком залилан хийв үү?

2013-06-27, 22:52
СЕХ 20'000'000₮-ийн ашигтай ажилласан байшд. Маниусаас шимсэн байна гэхиймүү. 1000₮ гээд мессеж бичсэн хүн бүрээс 15₮ авсан. Нөгөө 1000₮ нь ярих боломжгүй дараагийн өдрөө дуусна, бас сүлжээндээ л зөвхөн ярих боломжтой. Угаасаа сүлжээндээ үнэгүй ярьдаг хүмүүст ашиггүй. 2 хоногийн дотор заавал ярь гэхээр хүмүүс ярих нь яриад үлдсэн нь зүгээр л хүчингүй болно. Харин хүн 1000₮-ний эрх авах гэж мессеж авах гээд 15₮ явуулна. 3сая хүний тал нь сонгууль өгсөн гээд 1500000 гэвэл иймэрхүү тоо гарч байна. Сэрэглэн ай!...

Амжилтын үндэс (өөртөө)

2013-06-05, 00:19
https://warrior.blogmn.net/99046/setgeliin-tuhai.html

Сүүлийн үед энэ талаар байнга бодож байгаа. Ер нь хийж бүтээхийн том саадууд байна, бас би яагаад чадахгүй байна вэ? Ямар ч байсан нэг хүний ачаар том алдаагаа олж харсан, засах гэж байгаа болов ч бас л цаг хугацаа шаардагдаж байна. Амьдралын хувьд бас 3 сар гэдэг багагүй хугацаа. Энэ хугацааг энд үрэхээс өөр аргагүй. 15 жилийг магадгүй бүүр хий хоосон үрээд урсгачихсан ч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан оройтоогүй дээрээ ойлгож ухаарсан...

Хамгийн гол зүйл ЦАГ ХУГАЦАА. Цаг бол алт гэдэг үнэхээр ойлгоод л байна. Алтаа заримдаа дэмий үрээд ...