Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

2011-11-17, 20:21
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол...

Бурхан, хүн, дэлхий

2011-11-06, 01:50
Бурхан байдаг
Будда бол яг тэнгэрт байдаг бурханы талаар сургаагүй байх. Гэхдээ шарын шашины лам өвөө маань тэнгэрт буй бурханд залбирдаг байсан. Яг ямар урсгал нь юм гэхээс. Чингис хаан маань бас Мөнх хөх тэнгэрт залбирч, мөргөж, гуйдаг байсан. Христэд бол Ертөнцийн эзэн гээч, Мусулман шашинд Аллах гээд байдаг. Ер нь л бүх шашинд дээр байдаг тэр нэг БУРХАН гээч нөхрийн талаар бий. Олны үг ортой гэжүгаа ирмэх Ямар ч байсан эцсийн эцэст бурхан гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг ойлгосон... Бид ямар ч шашин шүтлэгтэй байсан адилхан юм байна...

Монголчуудын хөх толбо
Монголчууд тэнгэрийн хүмүүс ...

Зарим нэгэн эцэг, эх болох гэж байгаа хүмүүст...

2011-10-01, 08:50
Эцэг бол эцэг, эхнэрээ бодохгүй байж болох ч ирээдүйд гарах өөрийнхөө зулзагыг бодох хэрэгтэй...

Эх бол эх ганц өөрийгөө биш гэдсэндээ байгаа үр төлөө бодож байх хэрэгтэй...

Хүүхэд гэдсэнд байхаасаа л ухаан сүнс нь төлжиж байдаг гэдэг... би ийм юм ярихаар том хүн биш. Гэхдээ  ирээдүйн нэгэн Монгол улсын иргэний эцэг эх болох хүмүүст зарим нэг зүйл хэлчмээр санагдаад болж өгдөггүй...

Нөхөр нь эхнэрээ тайван байлгаж, эхнэр нь ч юманд хүлээцтэй хандаж өөрсдийгөө биш өөр нэг хүний талаар л бодох хэрэгтэй байх даа... Яг яаж үгээ эвлүүлэх ёстойг мэдэхгүй байна... Хүн үр хүүхдээ хэзээнээс эхэлж яаж х...

Чухал зүйл

2011-09-05, 02:17
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

төлөвлөгөө

2011-07-24, 20:15
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Эргэж хараад юу бодох бол...

2011-07-23, 18:07
Толгой өвдөж байна... 10 жилийн дараах би одоогийн биг эргэж хараад юу бодож суух бол? Тэрний дараа 20 жилийн дараах би одоогийн би 10 жилийн дараах би хоёрыг хараад юу бодож суух бол? 30 жилийн дараах... 

Гүн ухаан

2011-07-15, 17:03
Хуучин муу хүрмээ цоорохоор нь нөхөөд өмсөөд байгаан. Олон хүн л ад үзээд байгаа. Өөрөө л сэтгэл хангалуун байвал болоо биз дээ энтэр гэгэнгээ өмсөөд гүйгээд байгаа. Бага байхаас тийм ч боломж бололцоо сайн байгаагүй болохоор ах эгч нарын багадсанаас эхлээд олдсоноо өмсөөд, мөрөө халхлаад яваад сурчихсан болохоор өөрт бол нэг их асуудал биш л дээ. Дээр нь яадым бээ би дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч гүн ухаантан энтэр гэж өөрийгөө онгироогоод бас оймсоо нөхөж өмсөж, эвдэрсэн электрон зүйлсээ засаад хэрэглэчихдэг юм. Муу гутал маань надтай 8 өвлийг элээж байна, оймс маань 3 жил ярзайтал инээх Даанч ма...