Зурхайн орд ба сэрэл мэдрэмж

2010-07-23, 01:45
Хонь

Эр ба эм хонины хамгийн мэдрэмтгий сэрлийн цэгүүд толгой ба нүүрэнд нь оршдог. Тэдний духыг зөөлөн илэх, үсээр нь тоглоход их дуртай байдаг. Тэдний уруулыг хазлах нь маш гайхалтай нөлөө үзүүлдэг. Харин нүдээ аньж үнсэлцэхэд хонины ордныхны нурууны булчин татах шиг болдог. Эм хонь сахалтай эрчүүдийн үнсэлтэнд ёстой солиорох шиг болдог бол харин эр хонины
урууланд зөөлөн шүргэхэд л дур нь авалцан

Yхэр

Үхрийн ордныхны хамгийн сэрэл ихтэй цэгүүд хүзүүнд оршдог. Тэдний дагзны орчим зөөлөн илж таалан, улмаар аажуухан доошлох хэрэгтэй. Ер нь үхрүүд яаралгүй, амгалан тайван байдалд дуртай тул хэзээ ч...

Сайхан мэдээ

2010-07-13, 23:00

Ерөнхийлөгчийн вэб хуудаснаа:

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоо...

Чөдөр ба Аюулгүй байдал

2010-07-07, 20:32
Модны хоёр руу өгсдөг замын голоор нүглийн нүдийг гурилаар хуурсантай тааралдаад бухимдаж амжаагүй явтал иймэрхүү зүйлс яригдаад байх юм даа. Үнэхээр бухимдахгүй байж чадахгүй юм аа. Өөрснөө илүү хямдаар, илүү биш юм гэхэд дутуугүй сайн хийчих боломжтой зүйлсийг, тэгээд бүүр дотоодынхоо аюулгүй байдалд халдах боломж замыг нээгээд л байдаг... Үнэхээр усан толгойтой, дүүрсэн гүзээ нь хийгээр дүүрч, тархи нь өтөж тарчилж үхмээр новшнууд гээд хараачихмаар үе байх юм даа. гуниглах

Үүний өмнө ийм бичлэг оруулсан гэтэл өнөөдөр ийм зүйл яригдаж байх юм...
http://lists.ict.mn/pipermail/ict/2010-July/thread.ht...

Ирак ба Монголын төстэй хийгээд эмгэнэлтэй баримтууд

2010-06-30, 23:16
Монголд маш олон сайн програмист залуус байдаг. Интернет халдлагаас сэргийлэх талаар аудит хийж өгөх гээд сервер энэ тэр рүү нэвтэрсэн тохиолдолд шууд барьж хорьдог ч гэж саяхан ICT-н мэйлийн листээр нэг ахын бичсэнийг уншиж суусан. Энэ мэдээг ч бас уншаад харамсаж л сууна гуниглах

Д.Батсуурь
Монголчууд Багдадыг хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хvрэхийн тулд байгалийн хvчийг ашиглажээ.

Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаж эхлээд 40-өөд хоногийн дараа зохион байгуулалттай эсэргvvцэл зогсов.
Зургаа дахь буюу орчин vеийн дайн бидний Монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаата...

Уйлж байгаа Орхоныг авраач, байгаль орчны сайд аа!

2010-06-27, 15:08
Уйлж байгаа Орхоныг авраач, байгаль орчны сайд аа!
-Голын эх ундарга дээр алт олборлож байгаа компаниудын лицензийг хэзээ цуцлах вэ. Гол нь тасрахаар уу–

Домог болсон аравгар хээрийн нутгаар ургамал ногоо дэлгэрч, цэцэг навчис чимээд зуншлага сайхан байна. Малаа барж, хотоо харлуулсан малчдын цөхрөл, Орхон голын “уйлаан”-ыг эс тооцвол Өвөрхангай аймагт зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Манай сонины сурвалжлах баг тус аймгийн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга суманд ажиллаж байна.

Бид эртний түүхт Орхон гол усаар биш улаан шороогоор уйлан урсаж байгааг сурвалжиллаа. Орхоны уйлаан алтын төлөө байгаль дэлхийг сүйтгээд ч хөл...

Сонирхолтой, мэдмээр юм

2010-06-18, 22:00
За юуны өмнө гол зүйлээ: http://vganzorig.blogspot.com/ маш сонирхолтой блог байна. Блогийг ингэж л бичих хэрэгтэй байх даа гэж бодлоо. Уншихыг санал болгож байна ээ.

За тэгээд өнөөдрийн талаар жаахан далимд нь бичмээр санагдлаа. Бостон, Герман хожигдож дэмжиж байсан багууд хожигдсон жаахан тийм байлаа. Ялангуяа ганц дуртай тоглогч улаан карт авч багийн алуурчин хийж Герман хожигдов. Словен чинь харин үнэхээр азтай, бас дажгүй тоглоод байх чинь вээ баярлах Франц дүүрч Испани хусуулдаг л жаахан тиймхэн байлаа. Ческ маань байсан бол шал ондоо байх байсан байх. Торрес ганцаардаад, бас сэлгээгээр сүүлд ор...

Хуурай хууль социалист нийгэмд ч байгаагүй

2010-06-15, 15:06
Америкт нэлээн дээр дээ миний санахаар лав аль өмнөх зуунд л юмдагав, тэрний өмнөх зуунд ч билүү "Хуурай хууль" гэдэг юм гараад тэрнээс болж тэр хойно Голливууд гэдэг газар баахан боевик кино хийж эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь тавигдаж байсан байгаа юм. Үнэхээр алсын хараатай энэ тэр гээд хүн амьтан дуурайж нийтлэлч энэ тэр болчих гээд ёжилж ёгтлох нь яах вэ. Тэгж ярихым бол социалист нийгэм гээд бидний муулаад байдаг нийгэмд ч, Хойд Солонгос, урд Хятадад ч тийм хууль байгаагүй л санагдахын?

00 цаг хүртэл ууж болно, тэгээд ууж болохгүй ай? Яг үнэндээ бол угаасаа л хэдэн баян нөхдийн барыг...

Монгол хүний сайны шинжээс

2010-06-15, 14:05
Монголын ард түмэн үеийн үед бие, оюунаа тасралтгүй төгөлдөржүүлсээр иржээ. Энэ талаар сайхан өв уламжлалтай. Монголчуудын соёл, тухайлбал аль ч туульс, үлгэр, ардын зүйр цэцэн үгс, ямар ч зохиолч, гүн ухаантны бүтээлийг аваад үзсэн ч өөрийгөө болон өрөөл бусад юугаан төгс төгөлдөржүүлж, эрхэм сайны туйлд хүрэхийн тулд зорилгоо товлож, зоригоо чангалан дөтлөхийг сургасан зүйл элбэг баян. Энэ талаар цөөхөн зүйлийг иш татъя.

1. Эр хүний сайны шинж нь гэвэл:
Эд малаа хайрлан өсгөх
Эцэг эхийн сургаал авах
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэх
Ах дүүдээ ая талтай байх
Гэргий хүүхдээ тэтгэх
Гэнэдэж үл...