Итгэл алдрах

2009-05-20, 15:53
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн ...

Э+Э=хайр

2009-05-19, 01:10
Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ big grin
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл АН эсвэл Хятад, Солонгос, Оросын аль нь ч бидн...

Номноос тэмдэглэж авсан...

2009-04-15, 18:34

"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", го...

Монгол кирилл үсгийн зөв бичгийн дүрэм

2009-03-19, 00:15

Зөв бичих дүрэм

Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой... [цааш нь...]



Монгол хэлний зөв бичгийн дүрэм (бүрэн эхээр)

1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг "Ангууч" програмын гарын авлага дотор оруулсныг бүрэн эхээр Windows-1251 тэмдэгтээс Unicode-руу Бадаа-гийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж, дор хүргэж байна.... [цааш нь...]

...

Гомдоллохгүй байж чадахгүй нь...

2009-03-12, 14:09
Энд тэнд очиж их гомдоллож байна даа. хэхэ Өнөөдөр зарим "Монголчууддаа" бас гомдолломоор байна.

Сүүлийн үед юм ярихаар хүмүүс "тэрнээс чинь чухал зүйл байхад..." гэж хэлэхтэй их тааралддаг болжээ. Зөвхөн л "чухал" зүйлсийг л хийгээд бусдыг нь хаях хэрэгтэй юу? Эсвэл чухлыг хийнгээ чухал бишийгээ ч бас хамт хийж байх ёстой юу? Чухал биш зүйл ярихаар л чухлыг л ярь үүнийг битгий ярь гэсэн утгаар хандаад байх шиг...

Жишээ 1: Монгол соёлоо хадгалж үлдээе гэхээр, Монгол хүнийг хадгал тэр соёл чинь тэртэй тэргүй л тэр хүнтэйгээ үлдэнэ гэнэ??? Уг нь тэр яригдаад байгаа зүйлд нь "Монгол хүнийг" Мо...

Хэнд итгэх вэ?

2009-03-12, 13:49
Энэ танд ч, надад ч хамааралтай. Уншихаас битгий залхуураарай. Би дандаа хэлдэг, веб сайт хийлгэж байгаа бол хийлгэсэн шиг хийлгэ. Тэгж чадахгүй бол хэрэглэгчдийнхээ эрх ашгийг битгий зөрчөөч дээ. Саяхан гар утасны провайдеруудаас маань эхсүүлээд, төрийн байгууллагууд, Иргэний нисэх, одоо бүр банкнууд маань ч бидний мэдээллийг нууцлах тал дээр огт юм хийдэггүй нь харагдаж байна. Нөгөө Монголын хамгийн том портал сайт гэгдэх гөүгөү маань ч нууц үгний хамгийн наад захын шаардлагыг хангадаггүй байна гэсэн (одоо засагдсан болов уу даа...). Тэгээд хэлж өгөөд байхад засдаггүй бас л...
За үг олдох н...

Хүмүүсийн бодлыг сонирхомоор санагдаад...

2009-03-09, 01:03
Уншаад бодол саналаа хуваалцахыг хүсье! Сэтгэгдэл бичихээс залхуу хүрч байвал доорх санал асуулгад маань санал өгөөч. гуйж байна шүү. Би уг нь нэг их олон юм гуйгаад байдаггүй шүү дээ тийм ээ winking Нэгэн зүйлийг сонирхоод байна л даа...

Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд нэг ийм бичлэг оруулж байн...

Монгол гэрээ

2009-03-08, 02:28
Copy paste хийв:

Удиртгал:

Монголчууд өнгөрсөн түүхийн туршдаа харийн орнуудтай маш олон гэрээ, хэлэлцээрүүд хийж ирсэн байх юм. Чингис хаан Их Монгол улсыг ХIII-аар зуунд байгуулсны дараа Монголчуудын бусад улс гүрэнтэй байгуулсан гэрээ болгоны дараа улс үндэстэн маань хүчирхэгжин бадарч байлаа. Монгол улс чадварлаг дипломат бодлого явуулсны үр дүнд, дайн хийснээсээ дутахгүйгээр амжилт олж байлаа. Уйгар, Карлук зэрэг улсыг чадамгай гэрээ хэлэлцээрийн үр дүнд дагуулан авч, хүчирхэг дайсан Алтан улсыг, Тангуд ба Сүн зэрэг орнуудыг, Хятан зэрэг ард түмнүүдийг холбоотон болгосноор бууруулан...