На пути к сердцу

2009-02-19, 01:25

10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав sad
Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ.
Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм...

өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв

2009-02-14, 21:08
Кетчупээс будаа идэв big grin https://ketchup.blogmn.net/20222/

эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв...
Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж ...

Хайрын өдрийн мэнд!

2009-02-14, 08:55


Зүрхнийхээ түлхүүрийг атгасан ганцхан түүндээ хайртай гэдгээ хэлээд үнсээрэй... Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе!

Цагаан сар

2009-02-13, 15:28

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү.winking Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:


... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ...

Зүлгэн дээр зүгээр нэг үү?

2009-02-12, 14:22
WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography

Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй ...

тэвчээрэн тулгуур

2009-02-04, 23:14
Үргэлжлэл...
Итгэл
бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...

Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн...

Итгэл

2009-02-03, 10:45
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж winking

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх...

Монголын өнгө...

2009-01-23, 15:13
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:

http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая big grin.

http://www.anjigai.com/post.php?post_id=129154





Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...