Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

2009-01-22, 13:45
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...

Хацар чимчигнэм...

2009-01-21, 23:00

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...

Буянгийн Жагаа ахыг дэмжицгээе :P

2009-01-19, 12:44
Болдог бол аймар их мөнгөтэй болж байгаад 76 гишүүнийг бүгдийг нь хахуульдаад дотоодын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэдэн жижиг дунд үйлдвэрийнхээ бүх татварыг 0-лүүлчих юмсан tongue
Тэр төрлийн барааны импортын татварыг бас нэмээд өгвөл ч... Зарим нь Буянгийн Жагаагийн захиалгаар биччихэж гэж бодовоо. tongue Би Жагаа ахыг сонгуульд биш бизнесд нь л дэмжмээр байна... Бас гэхдээ импортлогч бизнесменүүд биш үйлдвэрлэгч бизнесменүүд төрд гарч чадвал илүү ч юм болов уу...

Үнэндээ бол Монголчууд маань өөрсдөө ч ноолууран, ноосон хувцасаа өмсөж чадахгүй байна шүү дээ. Ер нь бол Буянгийн Жага...

Эх орныхоо тухай ярилцъя...

2009-01-19, 12:23
Монголын их хаад ч бусад газраас хатад, дагавар эмс авдаг байсан. Ямар нэгэн амьд амьтдын бүлэгт ген селекц хийхгүй удвал эвольюцийн явцад цус ойртолт явагдаж хөгжил доошлох, эсвэл цаашид хөгжих хөгжил нь удааширдаг гэдэг. Тиймээс гадаад хүнтэй гэрлэхийг бас 100% буруутгаж болохгүй л юм шиг... Гэсэн ч мэдээж маш олноороо гадаад хүнтэй суугаад эхэлвэл манай ген өөр генэнд уусах болно. Харин цөөн тоогоор гадны генийг оруулж ирж, Монгол генэнд уусгах ёстой юм уу гэж боддог. Малаар бол сайн үйлдвэр гаргах ч гэдэг дээ. Эрт дээр үеэсээ Адуу малд ч бас хол нутгаас сайн үйлдэрийн азарга, бухыг өндөр ү...

Монголчууд дээрэмчид үү?...

2009-01-17, 11:20
Нэг юм бичих гэж байгаад нэлээн далийгаад баахан юм биччихлээ. Дуустал нь уншаад санал бодлоо үлдээгээд сайн мууг нь үнэлээд гарвал хэн хэндээ хэрэгтэй юм уу гэж энэ бичлэгээ мөхөс би үнэлээд байгаан winking Уншаад гараарай андаа. Бага зэрэг нуршаад хэн бүхний мэдэх зүйл бичсэн нь байгаа, гэхдээ бас хэрэг болох ч зүйл тэр дунд яваа байх. Хасаж таначихаж чадсангүй жоохон цаг зарцуулахыг гуйж байна шүү.

Даяар Монголчууд хэзээ нэгэн цагт нэгдэн хүчирхэгжээсэй гэж боддоггүй Монгол хүн гэж байхгүй байх аа. Зарим нь боломжгүй бүтэхгүй, болохгүй ч гэх нь ч бий л байх.

Саяхан шуугиан тариад өнгөрсөн "h...

Улс орныхоо талаар хөөрөлдөх үү.

2009-01-17, 10:51
>
Сайн уу, Чи их зөв зүйл бичжээ. Бид нар өөрсдийгөө өнөөдрөөр биш өнгөрсөн үеэр бодож дөвийлгөж явдаг хүмүүс. Үнэндээ өвөр монголчууд их хэлээ хэвээр нь авч үлдсэн улс, бичиг үсгээ мөн адил. Монголчууд бид хэнд итгэж хэнийг дагахаа мэдэхээ байчихсан л улс шүү дээ. Би энийг хэнд бичиж байгаагаа мэдэхгүй ч Солонгост амьдардаг монголчуудын хаяа уулзаад яриад суудаг сэдэв нь Монгол улсаа хөгжүүлэх асуудлаар ярьдаг л даа. Яаж хөгжүүлэх вэ? Энэ төрийн томчууд зоригтойхон хэдэн том үйлдвэр байгуулах хэрэгтэй тэр үйлдвэрүүд нь мэдээж малын арьс түүхий эдийг боловсруулах үйлдвэр тэрийгээ дагаад арьс...

Монгол хүн амны билгээр гэдэг...

2009-01-15, 12:30
Төрийн дууллаа уншижээ суусан чинь...

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт


Энд даяар Монголын голомт гэсэн үг орсон байдаг юм байна, урьд нэг их анзааралгүй л дуулдаг байжээ. Үнэхээр сайхан эхлэл big grin

Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө


Энд харин Далай их гэдэг нэг л сонин. Бас буруу утгаар гуйвуулж болмоор. Монголчууд далай шиг их газар нутагтай байсан ч далай шиг их байсан түүх байхгүй байхаа. их гэдэг үгийг ухаант г.м үгээр эсвэл Далай гэдэг үгийг Агуу гэх мэт өөр үгээр орлуулмаар мэт... Далай их гэхээр далай шиг их гэхээс өөрөөр ойлгогдо...