Элэгний хорт хавдрын талаар зарим нэгэн зүйл...

2009-01-07, 14:13
Өнөөдөр сонин дээр гарсан нэгэн нийтлэлийг танилцуулъя гэж бодлоо.

Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эм...

Мессенжерээр ирсэн юм

2008-12-30, 19:16
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Агаарын татвар авдаг болъё!

2008-12-29, 17:53

Машинтай хүмүүсээс агаарын татвар авдаг болгоё!
Тэгээд түүнийгээ эрүүл мэндийн салбарын төсөв рүү ордог байхаар бодъё. Ялангуяа автобус бааз, такси бааз г.м газруудаас татвар авах. Хувь хүмүүсийн унаанд биш зориулалтын таксинд сууцгааж хэвшье.

Мөн такси баазууд хувийн машинтай хүмүүстэй гэрээ хийж, тэр хүмүүсийг нэг удирдлагад оруулж хяналт тавьдаг системтэй болох хэрэгтэй байх. Наад зах нь шилэн дээрээ км бичиж наасан, дотор нь таксины дугаар, такси баазын нэр, жолоочийн бүртгэлийн дугаар наалттай байх, тийм зүйлгүй таксинд суухгүй байж чадвал үйлчилгээнд ахиц гарах болов уу. Түүнээс...

Нийтийн тээврийнхэн

2008-12-22, 17:15
Нийтийн тээврийнхэн нээрээ ингэмээр юм байна даа...

Бичсэн: ketchup | 2008-12-21 | 10:04
өнөөдөр дийлэнхи монголчуудын маань сэтгэхүй, амьдралд хандах хандлага, амжиргаа, боломж нь ямар түвшинд байгааг авч үзвэл үнээ нэмээд асуудал сайжирна гэхэд хэцүү л байх дөө. өнөөдөр бидэнд илүүг төлсөнөөр илүү тав тухыг эргүүлэн авна гэсэн сэтгэхүй ч тэр, баталгаа ч тэр бүрэлдээгүй байна.
үнэндээ олонхийн дунд аваад үзэхэд манайд цаг нартай уралдаад байхаар тийм хариуцлагатай ажил ч алга. ер нь ажилтай хүмүүс ч ховор байна. ер нь нэг гиюүрээд ч байгаа юм шиг салан задгай л хүмүүс шүү дээ бид.
су...

Үлэмжийн чанар

2008-12-22, 10:37
Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жарг...

Утаанбаатараа яах вэ?

2008-12-20, 01:24
Би бодох юм...

Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд  нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг  атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол?
Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуудын утаа байхгүй болно, гэр хорооллуудаа хямд үнэтэй цахилгаан...

Дэмий тэнээд л...

2008-12-17, 02:15
http://aeris-mongolia.com

Монголд зориулаад хийгдэж байгаа гэнэ үү? Гадаад хэлдээр л юм. Англи хэлэндээ тааруухан болохоор бас сайн ойлгосонгүйээ. Нээрээ иймэрхүү юм Монголчууд маань өөрснөө хямдхан хийгээд зарвал асар хэрэгтэй байна даа. Бас тээр болдоггүй амны хаалт (маск) энэ тэр хийвэл ч хэхэ. Заримдаа хорт утааны баг ч хэрэг болж магадгүй ч санагдах үе байх л юм.

Ер нь ойрд ч блогууд унших нь байтугай блогмн-ы блогууд ч уншиж амжихаа больчихжээ. Тэгэхдээ л нэг мэдэхэд тэнээд энд тэнд л оччихсон явах юм даа би хэхэ big grin

...

Инээмсгэлэл, хайраар бялхаж яваарай!

2008-12-15, 03:40
Хуримаа хийсэн хоёр найздаа үхэн үхтэлээ хамтдаа байж үргэлж баяр баясалаар дүүрэн инээмсгэлэж явахыг хүсэн ерөөе



Орж ирээд уншиж байгаа та ч бас тэдэнд маань аз жаргалыг хүсээд залбираад аз жаргалыг дуудах татах хүчийг тэдэн рүү дуудахад маань туслаарай happy