Танилц манай найз :)

2008-08-25, 14:01
За нэг онгирчихъё! Танилц манай найз шүү дээ хөө :)
http://mongoltug.blogspot.com/

http://ayunga.blogspot.com/ - бас манай найз шүү дээ. Үнэхээр бахархмаар мундаг найзуудтай хүн дээ би :)

Өөрийгөө л рекламдчихлаа даа хаха

Монголчууд тэжээлгэдэг гэж үү?

2008-08-25, 13:05
Тэр хуурай сүүг цаасан саванд савлаад гоё амттай, гашилдаггүй гээд л Орос, Хятад сүүнүүд зарагдсаар л бид авсаар л...
Үнэн хэрэгтээ тэр хятад сүүнүүд бол хадгалах горимд нь их хэмжээний химийн бодис, амт оруулагч хийчихсэн хамгийн доод зэрэглэлийн хүнс. Уг нь дээд зэрэглэлийн хүнс бол натураль, байгалийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байдаг. Тал нутагтаа бэлчиж яваа Монгол үхрийн (фирмийн үхрээс тэс өөр шүү.) сүү , тарганд химийн бодис хийгээгүйгээс гашилдаг, исдэг. Гэтэл бид муухай, амтгүй гашилдаг гээд тэрийгээ хэрэглэдэггүй, хужаагийн химийн бодистой сиропыг илүүд үзжийшд!!! Ухаарцгаамаар...

Playtime дажгүй болжийлээ...

2008-08-24, 02:29
За өнөөдөр уг нь ганцаараа юм чинь үзкүй байя гэж бодож байсан ч нэг найз маань ганцаараа болчихоод байна гээд дуудаад байхаар нь, бас ч гэж өөрөө үзэх хүсэл сонирхол маш ихээр цээжин дотор агуулагдаж байсан болохыг илрүүлэн Playtime үзэхээр гараад шидчихвээ...

Дажгүй л болж байна... Би ч угийн панк талруугаа л сонсодог болохоор сүүлийн хамтлаг (Эдвардс гэлүү?) дээр жинкэнэ ертөнцөөс тасрав... 5 Боргио уучиж... бараг согтчиж :P Тэхдээ согтсондоо тасарсан юм биш шүү. Рок хөгжимд уусч тасран ниссийн шүү! За нэг сайхан өдрийг өнгөрөөгөөд одоо орондоо орох гэж байна... (Өглөө болжийношдээ... ю...

Бадар-Ууганы ард

2008-08-23, 12:44
Вимо-оос туучихлаа :) Сүрнээд баярлалаа :) Хуучин утсыг дүү засуулж хүнд өгсөн чинь өглөөнөөс хойш миний утсыг ажиллахгүй болгочихжээ. Скайтел орж холбуулахаас :(

За тэгээд Бадар-Ууганы ард... Гоё юмаа :D Алт авах байхаа манай 2. Бүгдээрээ сайн залбираад дэмжээд сууцгааж байя даа :D

Өмхий жунгаа нар...

2008-08-16, 17:42
http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=72845

23. Saruul (зочин) | 2008-08-14 17:31:17
China bas uneheer huchirheg oron. Tiim l mgl-chuud durgui yum bol hilee haagaag neg sar uz de.. Uzen yadaj muulaad l bh yum tiim l oorsdoo yumaa uildwerleed china-n tsarai harahgui amidarch chaddag bolson uedee olon yum bichmeer bna. Hamriin dor hagarhai gedeg shig yu l bol yu bichij yarij bno gej bodoo yu!!!!!!

Энэ 23-т бичсэн шиг иймэрхүү сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийг үнэндээ өрөвдөөд баркүймаа хэхэ Ямар өчүүхэн өтнүүд вэ дээ...

Хятадууд ч бай хэн ч бай хилээ хааг л дээ. Биднуус ө...

Гажиг шүү дээ...

2008-08-16, 01:58
...Өглөө яагаад ч юм нэг л нойр сэргээд босчихов. Ер нь би лагер дээр ирэхээрээ эрүүл агаарт эрт сэрээд гарч гүйгээд байдаг юмаа. Өнөө өглөө үүр дөнгөж хаяарч байхад сэрээд гарч 00 орчихоод буцаж явтал тэнгэр цоорчихсон мэт нүхээр нэгэн гэрэлтэй, ямар нэгэн онгоц шиг зүйл харагдав. Бүүр их ойрхон харагдаад газраас чулуу аваад шидчихсэн чинь оноод метал зүйл онож байгаа хөндий чимээ сонсогдов. Яагаад ч юм би зугтах ёстой гэж бодон байдгаараа зугтаад нэгэн жижигхэн цагаан байшингийн балгас руу орж нуугдаж байх юм. Хажууд миракл явж байхын. За тэгээд тун удалгүй хэдэн хэдэн хүн орж ирээд биднийг ...

Эхний алтан медаль :)

2008-08-14, 21:22
Сэргэн мандалтын үе иржийгаам шиг санагджийна шүү! Үнэхээр гоё байнаа!
Өчигдөрийн Отрядын Гүндэгмаагийн мөнгө медаль үнэхээр гараа нь байжээ :D Цаагуур чинь мөнгөлсөн алтан медаль гээд яригдаад байгаа :) аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа жоохон хашгирч авы за тэгээд алгаа явуулаарай цохиод цохиод явчий!

Найдангийн Түвшинбаяр үнэхээр бахархмаар сайхан байлаа. Олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглэхийг хараад газар буумааргүй л болчихлоо :D Нулимс дуслах шахаж байна. Түрүүн дагаад уйлчих шахсан. Найзуудтайгаа хамт үзсэн болохоор...