Standby mode... (Турах заавар хавсаргав дундаас нь хойш байгаа шүү.)

2008-06-10, 20:22
Сүүлийн үед компьютерээр бол standby mode дээр л байгаад байна. Нэг юм хийсэн чинь олигтой урагшилсан юмгүй... Замынхаа дунд зогсоод өөр юм оролдоод явчихсан, гэхдээ бас яг болохгүй байна л даа... Маргааш маргааш гэдгээрээ энэ сардаа бүх юмаа амжуулаад 7 сараас хийх ёстой юмаа хийнэ дээ гээл бодооооо......ооооол яваад байгаа хэхэ Ядаж байхад 24 сарын дараа гэхэд нэг баррел нефтийн үнэ 200$ хүрч дэлхийн эдийн засагт том өөрчлөлт, хямрал энэ тэр үүснэ ч гэх шиг, бас хэдэн сарын дараа усгүй болно ( www.origo.mn/water ) энэ тэр гээд санаа зовох юм мундахгүй л байна л даа... Дээр нь Микрософтод Мон...

Тэнэг тэнэг л гээд байдаг

2008-06-03, 03:02
Монголчууд тэнэг тэнэг л гээд байдаг хаана ч ялгаагүй л юм байш дээ... Яах гэж тэгжээдийн... :(

 
 
 


Өмөөрөөд байгаа ч юм биш л дээ... Гэхдээ л ялгаагүй л юм байшд. Манайхан л гэж нэг бүхнийг мэдэгч болох гээд байдаг. Өөр өөрийнхөө чадах юмаа л сайн мэдэж байвал тэр дэлхийн 3-р дайныг эхлүүлсэн нөхрийн нэр хэнд ямар хамаа байнаа :P

thanks gargan :)

Аа гэхдээ бүдүүлэг байж болохгүй байх:

Энэ бичлэгийг заавал уншаарай Далай багшийн сургаалийн хэсгээс үнэхээр гоё зүйлсийг багтаажээ:
Далай ламтай уулзсан тэмдэглэл (ээбээ)

 
...

Зүгээр өдрийн тэмдэглэл... (шал хэрэггүй)

2008-06-02, 17:40
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Кисель

2008-06-01, 21:30
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж??
http://www.xanaduartgallery.org/blog/

Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сарааги...

Энтеровирус - 71 буюу аюулын харанга

2008-05-28, 02:56
ЭХ СУРВАЛЖ: www.tech.orloo.info

Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.

Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн сист...

Үнэн?

2008-05-17, 01:56
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ.

...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
...

Аз жаргалаар бид дүүрэн инээмсгэлээд

2008-05-15, 21:12
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.