Зүгээр л...

2008-03-01, 18:50
 
 
 
 
 
 
 
 
 

Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж Very Happy

Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...

http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...

бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...

Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх

2008-02-27, 13:46
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.

Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ.  Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...

Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...

Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)

2008-02-19, 10:09
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...

www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.

Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...

Африкийн иргэдээ

2008-02-19, 01:27
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Very Happy Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА
Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)

Дахин сөөм ч газар хагалж болохгүй

Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, до...

Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!

2008-02-18, 14:04
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...

Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...

Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг ба...

Нянгууд дотроо хоёр янз

2008-02-17, 15:22
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.

Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.

Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...

Мухраас...

2008-02-15, 21:32
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...

 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 





 
 
 
 
 
 




Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:

 
 
 
 
 


БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ

Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,

Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...

Заримдаа ч ичмээр ч юм шиг...

2008-02-10, 21:47
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...