Ичмээр

2008-01-27, 15:10
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?

Би Улаанбаатарын иргэн

2008-01-27, 12:36
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...

... боломжтой болов уу?

2008-01-25, 22:30
эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...

Үйлийн үр

2008-01-25, 18:40

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма...

Нэг өрөөнд

2008-01-24, 21:51
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь там...

Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!

2008-01-19, 11:51

Сайн байна уу,

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж...

Нэг юм хэлмээр санагдаад байхын...

2008-01-18, 12:16
Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна.

Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами...

Ганц амьдраад үхэх юм чинь...

2008-01-18, 02:10
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...