Бадралын блог

2007-12-06, 04:36
Өөр олон олон мундаг хүмүүс байдаг байх, сүүлийн үед олигтой блог хэсэхгүй байсан. Өнөөдөр санаандгүй явж байгаад ойрд ороогүй Санлиг Бадралын блог руу орчихлоо маш их таалагдлаа.

http://bolorcms.com/badaa/index.php?/archives/27-Mongolian-Horde-Concept.html
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/33-unknown.html

Зэрэг бичлэгүүдийг уншаарай. Би хэрвээ компьютерийн мэргэжилтэй байсан бол энэнд ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох байсан... Миний бодлоор энэ хүнээс сурах юм их, бас хамтраад ажиллахад ямар ч байсан алдахгүй мэт санагдаж байна.

Мөн веб програмын талаар зарим нэг зө...

Яг одоо би

2007-12-05, 03:55
Чангаас чанга тэврээд
Чамайгаа би үнсэхсэн
Чармай нүцгэлж байгаад
Мянга түм үнсэхсэн
Тас тэвэрч байгад
Тачаадан озон үнсэхсэн
Тайчиж нүцгэлж байгаад
Зай үлдээлгүй үнсэхсэн
Хайрын үгсээ шивнээд
Хацар дээр нь үнсмээр
Халуун булбарай арьсыг
Хаа сайгүй үнсмээр
Хүслээ шивнэж байгаад
Хүзүүн дээр нь үнсмээр
Хүүхэн туяхан биеийг
Хүрэлцэн таалан үнсмээр
Хүсэл тачаалдаа мансууран
Хэдэн зуун жил үнсмээр, илмээр, үнэртмээр, тогломоор, үсээр нь арьсаар нь, хуруугаар нь......

Дотогшоо өнгийе

2007-12-05, 02:21
Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ б...

Би мэднэ :) харьяалахын

2007-12-03, 01:53
За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд о...

Бүдүүн эмээ, заваан сайхан соёлтой залуу?

2007-11-04, 17:20
Манай найзын дүү нь нээх хөөрхөн охин байсан чинь одоо ч том эгч болчихжээ. Зузаанаас зузаан будаг нялцан, тамхи баагиулчихсан...

Би лав өөрийгөө хүндэлдэг, "хүчтэй", "чадалтай" гоё бүсгүйчүүдэд дуртай л даа. Ер нь ихэнх залуучууд тийм байдаг байх. Хүн ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө хүндэлж байж л бусдаар хүндлүүлнэ.. Обод ( https://www.blogmn.net/obod )-ын бичсэн байсан шиг өөрийгөө хүндэлж чаддаггүй тийм охидууд бол хаа ч хэнд ч үнэ цэнэгүй л байдаг... Тамхи татахгүй, биеэ гоё авч явна гэдэг бол өөрийгөө хүндэлж чаддаг бас "чадалтай"...

Тамхи татдаг бүсгүйчүүдийг харахаар хичнээн сайхан...

40-тэй хүү??

2007-10-28, 20:57
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Олж өгсөн хүн нь ав ав

2007-10-21, 20:38
Бага зэрэг элэгдэж, хуучирсан ч бараг шинээрээ шахам, гэрэлтэж гялтганасан сайхан хүүхэнд ойртуулангуут цохилт нь түргэсдэг, дундаж хэмжээний өндөр болон өргөн, бэлхүүсний тойрогтой, дундаа цоо шинэхэн 3-4 сумны нүхний дөнгөж эдгэж эхэлж байгаа шархтай, боломжийн ажиллаж байсан зүрхийг нэг хүнд өгөхөөр ил гаргаж барьж яваад алдаж үрэгдүүлсэн болно. Жич: Олсон хүн нь хүсвэл өөрөө авч болно. happy

...Дурлал чи над руу чимээгүй ирэх юм
Дуулах дуу ярих ярианд тодоос тооооод
Нойр хүрэн унтах харанхуйн зүүдэнд мэээн
Нойтон даашинзтай дагина болон айлчлах юм
Дусал нулимс унахдаа хацрыг илгасан хара...

Wpд баяртай!

2007-10-21, 20:16
Хагас сайны өглөө 8 өнгөрчийхад утас... сэрүүлгээ унтраачихаад унтаж байна.. Сэрээсэнд баярламаар ч, дэндүү амттай зүүднээс минь сэрээсэнд жоохон тиймхэн...

..-Байна уу,
-Байна, юутай? юу болоо вэ?
-Одоо хүрээд ирж чадах уу?
-Жоохон ажилтай, хэд гээд..
-Ингэсгээд хурдан хүрээд ирээ. Би жирэмсэн болцон байнаа...
-Тийм үү happy congrat.. за найз нь удкүй гялс амжуулчаад гүйгээд очий..
-За хурдлаарай..

...Хэхэ инээд хүрээд болдгүй...

10.30...
 ...-Яанаа болохымсан гэж бодоод байсан чинь яг жирэмсэн болцноо мэдсэн чинь аймар юмаа.. авхуулчдым билүү?
-Мэдрэлт, ирваат..
-Яанаа одоо инг...