"Цаанаасаа тэгээд байдаг"...

2024-10-04, 19:37
Эмэгтэй хүмүүс голдуу нэг ийм зүйл хэлдэг. Тэгээд хос нь ойлгохгүй байна гэж гоморхдог. Бодлыг нь уншсангүй, ойлгосонгүй гэж уурлаж тунидаг.

Магадгүй тэр нь зөв ч байж мэднэ... Гэхдээ:
Эмэгтэй хүн ярьж стрессээ тайлдаг майлдаг өөр юу юу ч билээ нэг тийм тогтсон зүйлс, яриа их байдаг. Яахав мэдээж биологийн суурь бол байх нь байдаг л байх. Гэхдээ өөр хүмүүс, зүгээр асуудалгүй хэлж яриад ойлголцоод, өөрийгөө илэрхийлээд сурсан, хэрэггүй үед амаа хамхиж мэддэг, тэрэндээ стрессдээд байлгүй зохицуулж чаддаг "ухаалаг" эмэгтэйчүүд ч бас ховор ч гэлээ байдаг...

Архи "цаанаасаа&qu...

6 сек

2024-10-04, 19:33
Ямарваа үйл хийх, сэтгэл хөдлөл гаргах зэрэгтээ уг нь тархи зүрхээр хамтарсан шийдвэр гаргавал онох магадлал хамаагүй өндөр санагддаг.

Уг нь 6-хан секунд л бодоод тухайн үйлдлээ хийхэд хангалттай гэсэн байсан нэг сэтгэл зүйн талаар номон дээр.

Би ч өөрөө бусад зүйл дээр гайгүй ч хайр дурлал дээр дандаа зүрхээрээ, нүдээрээ дурлаж, шийдвэр гаргадаг. Өөрийгөө шүүмжлээд, ятгаад ядаад одоо бууж өгсөн. Гэхдээ 6 секунд бол бодоод байгаа... Нэмэр жоохон бага байгаа, өөртөө хамгийн шүүмжлэлтэй ханддаг сэдэв 😅
Дараа нь тэгээд л харамсдаг голдуу тээ..

... Манайхан ямарваа зүйл, ялангуяа чухал үе...

Өдрийн тэмдэглэл /хувийн/ Гадаадад амьдрах...

2024-10-04, 19:23
Өчигдөр нэг танилцсан дүүтэй ярьж байгаад "эндээ ясаа тавина гэж бодож байгаа" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан...
Урд нь бол хүмүүсийг загнадаг, шүүмжилдэг, буц гэдэг хүн нь байсан 😅
Ярьвал тэгээд зөндөө юм байгаа...

Хамгийн таалагддаггүй, Монголд амьдарч чадахгүй гэж боддог болсон шалтгаан маань бол хэтэрхий, бүгдээрээ шударга бус "хүмүүс" улам бүр болоод, тэрийгээ олж харахгүй, тэмцэхгүй бүүр өчүүхэн жижиг ашиг горьдоод шударга бусыг дэмжиж өөгшүүлж харагддаг... Ковид, тэгээд энэ жилийн сонгуулиар бүүр арай л дэндүү мэдэрсэн...
Эргэн тойронд өдөр тутамд хуурна, хумс...

Номын тэмдэглэл / ​​​​Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)

2024-09-29, 15:39
Зохиолч Г. Аюурзана гуайн Зохиолуудад сүүлийн үед нэлээн дурлаад байгаа.
"Сүнсний томъёо" бас их гоё байсан. Харин хэд хоногийн өмнө "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)" номыг эхлээд ёстой өөрийн эрхгүй нэг амьсгаагаар шөнө суугаад уншаад дуусгав. Ойрд ингэж ном уншаагүй байх...
Үнэхээр судалгаатай, хүнд юм бодогдолдуулахаар гоё зохиолч юм аа...
Ерөнхийдөө романууд нь жижиг зүйлээр хоорондоо холбоотой.
...Толгойг нь тасалж устгаад, бусдын бичиж тархи угаасан зохиомол түүхийг бодит өнцгөөс, амьдрал талаас нь харуулсан гэх мэт...
Хүн бүр уншиж нэгийг бодоосой гэж б...

Номын тэмдэглэл (Ад үзэгдэх зориг)

2024-09-22, 17:19
Битгий унш гэсэн мэт дүгнээд биччихсэн ч гэсэн эхний 1/3-ийг бол хүмүүст сайн уншуулаад ойлгуулчихмаар л санагддаг. Уг нь хэрэгжүүлж чадвал үнэхээр амьдралдаа ахиц гаргах боломжтой... Гэхдээ буруу ойлгож буруу явбал бас алдаж ч мэдэх л байх...

Нэг лаг мундаг хүн шиг дүгнээд, шүүмжлээд байдаг ч тийм ч мундаг хүн биш байх. Гэхдээ авах юм бол байж магадгүй... Бас буруу зөрүү бурсан байвал засч залруулах зүйл байвал хэлээд өгвөл сонсоно 😅

Ад үзэгдэх зориг номыг хэд хэдэн удаа эхлүүлж хүмүүст ч бэлэглэж байсан. Дараагийн удаад хүнд ном өгөхдөө заавал өөрөө дуустал нь уншсан номоо л өгч байя гэ...

Уг нь бол амархан л даа...

2024-01-14, 12:59

 
"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан.

Уг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй,...

Улсын талаарх бодрол...

2024-01-14, 12:51

Өчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ...

Хувь төөрөг, тавилан... (хувийн)

2023-10-28, 18:28
Бодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ 😅 Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв 😅
 
Ер нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар.
 
Юуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний ал...