Сануулга & Хариуцлага & Менежмент

2009-08-12, 10:36
Сануулга
Тэнгэр бурхан маниуст сануулга өгөөд байгаа бололтой шүү Монголчууд аа!
Хэд хоногийн өмнө хоёр удаа орсон борооноор Улаанбаатар хот урсаад явчих аа л дөхөх шиг боллоо.

Гэхдээ л иймэрхүү бороонууд далайн орнуудад бол бараг л өдөр тутмын л үзэгдэл байх. Улаанбаатар хотын хувьд дандаа ороод байдаггүй болохоор
  • далангуудыг нь сэтэлж айл бууж, барилга байшин барьсан, сануулж, анхааруулсаар байтал өөрснөө үерийн ам, усны зам дээр хашаа хатгаж сууцгаасан,
  • ус зайлуулах систем бараг байхгүйтэй адил болохоор цардмал замууд нь баахан эвдэрсэн зэргээс болоод ганц удаагийн борооноор нэлээдгүй хэмжээний ...

Сайхан бас сэрэмжлүүлсэн мэдээ.

2009-07-17, 17:34
Сайхан мэдээг нь эхлээд хэлчих үү?
  • Голын эх, ойн бүсэд алт олборлож байгаа бүх ажиллагааг 5 сарын дотор зогсооно
  • Усны эх...ойн сав газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох хууль батлагдлаа баярлах баярлах
гэнээ. Алт олборлож байгаа гэдгийг ер нь олборлолт хийж байгаа гэж ойлгосон зөв юм болов уу? Бас барилгын материал, хайрга, элс, Мод бэлтгэдэг асуудлууд байна...

За одоо онцгүй мэдээ:

Улс төрийн популист амлалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ОТ гэрээг хийх гэж оролдох тутам бид улам их алдаж байна.
гэжээ: энд дараад уншаарай...

Залуус бид энэ тал дээр юу хийж чадах вэ? "Оюу Толгой" гээд л яриад ба...

Атомын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэх үү?

2009-07-05, 15:11
Утаанбаатараа яах вэ? гээд урьд нь бичиж байсан. Гэхдээ доорх нийтлэлийг уншаад бас олон юм хараагүй явснаа мэдлээ. Ер нь Атомын цахилгаан станц аюултай, дэмий зүйл бололтой? Нарны, болон салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь ер нь хамгийн зөв сонголт юм биш үү? Энэ талаар судалж, суралцаж байгаа олон залуус байгаа гэж найдаж байна. Байхгүй бол яаралтай сургаад өөрснөө тоног төхөөрмжийг нь үйлдвэрлэхэд ч болохгүй гэх газаргүй л байх. Нарны цахилгаанаар гэр хорооллыг гудамжны гэрэлтэй болгож байна гээд нэг Монгол компанийн тухай бас зурагтаар гарч байсан...
Энэ чиглэлээр судладаг, мэддэг хү...

Хятадын зуун муун гээд байгаа?

2009-07-05, 06:50
https://xvv.blogmn.net/14898/ нэг ийм юм бичээд, өлсгөлөн зарлана энэ тэр гэсэн байхын? Харин одоо нөгөөх нь батлагдсан юм бол яаж өлсгөлөнгөө зарладаг юм билээ дээ? уйлах

Тэгээд 21-р зуун Хятадынх болно энэ тэр гээд л яригдаад, Хятад нь улам л хүчирхэгжээд л байгаа харагдах юм (эсвэл би буруу хараад байна уу?). Тэгвэл одоо тэгээд удахгүй маниус Ханз үсэг сурч, төрийн албаа Хятадаар явуулдаг болох юм биш биз дээ? Нөгөө шарыг дагаж шарвалзаж гэдэг шиг, Оросоос кирилл авсан, одоо Америк Англиас латин үсэг аваад, удахгүй Хятадаас ханз авах уу?
Таны бодол?......

Арай ч үгүй байлгүй дээ?

2009-07-02, 12:34
Хиймийн хог хаягдлыг монголын говьд булуулах талаар Их хурал дээр яригдаж байгаа энэ үед Монгол хүн та юу бодож байна. Урд урдны хаягдал булуулсан газрууд амьгүй Марс гариг шиг болчихоод толгойгоо шааж суухад бид тэдний алдааг давтах гэж байдаг даанч яав даа.

Мессенжерээр ийм юм тараад яваад байх юм? Ойрд мэдээ энэ тэр хараагүй байсан болохоор сая www.news.mn news.gogo.mn www.sonin.mn сайтуудаар орж харлаа. Ямар ч байсан иймэрхүү юм алга. Арай ч ийм юм угаасаа байхгүй байлгүй дээ. Ийм дэмий юм ингэж зохиож тараах нь хэнд ашигтай байдаг юм бол? ...

Итгэл алдрах

2009-05-20, 15:53
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд...

Э+Э=хайр

2009-05-19, 01:10
Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ big grin
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл ...