226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?

2021-03-03,19:31
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа. https://ikon.mn/n/24s8/

Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо:

"2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх  үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент/кВтц байхаар урьдчилан тооцсон юм билээ. Иймд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан  станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Таван толгойн цахилгаан  станцын хөрөнгө оруулалт нь Оюутолгой компанийн санал болгож байгаа үнээс 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм. "

https://erc.gov.mn/web/mn/news/410


Дээрх мэдээлэлд бичсэнээс харахад 997 сая ам. доллараас 30% бага үнээр буюу 70% гэхэд 698 сая ам.доллар буюу 1 их наяд 993 тэрбум төгрөг орчим гэвэл, үүнээс 226 тэрбум нь 11,3% орчим болж байна. ДЦС-4 580 мВт-ын чадалтай ба Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг гэнэ. Түүнтэй дөхөж очих буюу 450 МВт-ын хүчин чадалтай том цахилгаан станц барих мөнгөний 1/10-тэй тэнцэх мөнгийг 1-2% орчим нас баралттай, 80% орчим эмнэлэгт хандахгүй эдгэх боломжтой өвчний урьдчилсан сэргийлэлт буюу зөвхөн вакцины төлбөрт нь зарцуулж байгаа юм байна.

Вакцин хийлгээд бас нас баралт, хүндрэлийг 50%-95% сэргийлж чадах эсэх нь эргэлзээтэй. Вирус хувирч мутацид ороод явах магадлалтай, дахиад өөр ч вирусууд гарч ирэх ч магадлалтай. Бүүр 40-70% орчим нас баралтын зэрэгтэй өвчин хүртэл пандемик болох магадлалтай гээд энд тэнд бичээд байдаг.
Гэтэл бид ийм их хэмжээний мөнгийг ийм вакцинд зарцуулаад байгаа нь хэр зөв юм бол? Дахиад өөр нэг ийм вирус, эсвэл бүүр тэр NiV нь тархвал бас ийм мөнгө зарцуулах уу? Мөн энэ зээлж байгаа мөнгөний хүү ч бас тооцогдоод жил тутамд өсөөд явах байх. Ер нь энэ ковид-19 гээд нийтдээ хэдийг энэ PCR шинжилгээ, эмч ажилчид, дарга нарын цалин урамшуулал г.м нийлээд зарцуулж буй юм бол? Хөл хорионы үед бас ашиглаагдаагүй зүйлсийн урсгал зардалд бас нэлээн мөнгө зарцуулж байгаа ч хий зогсож л байгаа байх даа...

Уг нь ийм зүйлд биш цахилгаан станц, үгүй юм гэхэд Эмнэлэг барихдаа мөнгөө зарцуулаад, өвчнийг залуу хүмүүсийн дархлаанд даатгаад, өндөр настай ба архаг хууч өвтэй хүмүүсийг төлбөртэй ба бүүр боломжгүйг нь улсаас төлбөрийг дааж вакцинжуулах гэх мэтээр шийдэж болдоггүй л байсан юм байх даа?
Хэрэв ДЦС барихад мөнгөө зарцуулбал, нийт цахилгаан хэрэглээнийхээ 20 гаран хувийг гадаадаас худалдаж авдаг төлбөрөө хэмнэж чаддаг болчихвол, Улаанбаатарын утааг бууруулахад цахилгааны нөлөөллийг тооцвол гэх зэргээс авахуулаад байж болох байсан алдагдсан боломжийн өртгийг нь тооцвол бас л үнэхээр хайран, харамсалтай л санагдаж байна...

Амь нас эрүүл мэнд чухал, амьд байвал л болно л гэх байх. Covid-19 халдвар авсан хүмүүсийн 80% нь эмнэлэгт очихгүй хүн дархлаагаараа эдгэрч байгаа. (80%-иас илүү ч байх боломжтой, учир нь шинж тэмдэг илрээгүй тусаад эдгэсэн хүмүүсийг бүрэн тоолох боломжгүй) гээд бичсэн байгаа халдвар юм л даа уг нь.

Гэхдээ утааг бас цахилгаан станц бариад шийдвэл эрүүл байх их л том харин ч бүүр урт удаан хугацааны нөлөө болно доо. Уг нь арай илүү алсаа хардаг бол тээ... Бүхэл бүтэн том ДЦС барих мөнгөний 11%-тай тэнцүү мөнгө гэхээр зүгээр нэг ингээд салхинд хийсгэж буй мэт хоосон зүйлд алга болчихоор бас арай л дэндүү хайран бишүү... 🤔
Засвар 2021-02-20: Тарих, хадгалах, зөөх гэх мэт нь 226 тэрбумдаа багтах бололтой юм.

Яагаад ийм зүйл бичээд байна вэ гэхээр бид бүгдийн ирээдүйгээс ийм хэмжээний мөнгө онцын ач холбогдолгүй зүйлд улс төрийн зорилгоор зарцуулагдаж байна гэж хувьдаа дүгнэж байгаа болохоор...

 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 24 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)