Өмч хувьчлал бол хулхидаж байгаа, иргэд хулхидуулж байгаа процесс

2021-08-07,20:30
Социализмын үед бүгдээрээ хамтдаа хийж бүтээнэ гэж зарим нь хөрөнгөө хураалган барин хүмүүсийн нийтийн хүч хөдөлмөрөөр боссон төрийн гэж нэрлээд байгаа нийтийн, дундын өмчийг өмч хувьчлал нэрээр шударга бусаар хувь хүмүүст шилжүүлж ирсэн, шилжүүлж байгаагийн гай л даа.

Ард нийтээрээ үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө нийтийн юмыг хувьд огт очуулдаггүй л болгомоор байна. Яах ёстой юм бол? Сэтгүүлчид маань бас үр хойчоо бодоод ийм юман дээр олигтойхон дугараад эсэргүүцээд бичээд өгөөсэй.

Өмнөхийг нь буцааж авч чаддаггүй юм гэхэд цаашид төрийн өмчийг огт хувьчилдаггүй болгоод хуульчилж чадвал албаар үнэгүйдүүлж байгаад хувьд авах гэдэг, албаар үнэгүйдүүлдэг, арга саам хайж дампууруулж хувьд авдаг байдал алга болох байх даа.

Хэд хэдэн төрийн юман дээр иймэрхүү байдлаар удирдлагууд нь ажиллаж байхыг ажиглаж байна даа. 90 оны хувьчлалыг хэдэн төмрийн сэг байсан, угаасаа дампуурч байсан бла бла гэх хүмүүс байдаг. Тийм л юм бол хувьчилж авалгүй өөрсдөө босгочихож болох л байсан баймаар... 🤔

Нийтийн өмч гэж зүйл байвал тэрийг төрөөс зохицуулж болно л доо. Хувийн өмч рүү төр халдах эрх бол байхгүй байх ёстой байх. Нийтийн дундын өмч гэдэг зүйл байвал хамаагүй илүү давуу тал бий болно. Үнэ төлбөргүй хичээллэдэг залуучууд, мөнгөгүй болохоор хичээллэж чаддаггүй, чадах аа больсон хүмүүс ч байгаа л даа. Жишээ нь нэг хүн хоёулаа хамт юм хийе гээд хамтраад байшин барьчихаад арга саам хийж байгаад нөгөө нь хувьдаа авчихвал тэр 2 хүн ижил тэгш эрхтэй тэр байшингаа ашиглаж чадах уу? Ер нь бол суурь зарчим нь буруу байгаа нь шийдвэр, бодлогод маш хүчтэй нөлөөлж байгаа гэсэн үг. Хувийн өмч байж болно. Гэхдээ нийтийн ч юмуу нэгнийхээ юмыг хувийн болгож авчихаад хувийн өмч гэж ярих бол утгагүй 2 өөр ойлголт байх юм.

Олимпод оролцох тамирчдынхаа бэлтгэлийг ч хангуулчих чадваргүй, зохицуулчих чадвар, сэтгэл байхгүй. Ийм л "мундаг" улс оронд амьдраад байгаа хүмүүс дээ 😓 Уг нь эцэг өвгөд өмнөх үе маань бидэнд арай л өөр юм үлдээж ирж улсын дайтай улс явж ирсэн байтал одоо ч мэдэхгүй ээ, гайгүйхэн улсын тосгоны ч дайнд хүрч байгаа юм уу дөө үгүй юм уу энэ янзаараа. Болдогсон бол энэ гай болсон гаруудыг мафи байгуулж байгаад бүгдийг нь буудчих юмсан. 👿🤢

https://gogo.mn/r/24gk9
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 26 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)