Хүүхдүүдээ буруутгахаасаа өмнө эхлээд өөрснийгөө харъя аа

2021-08-07,20:35
#comment #copy

Олонх сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хандлага бол арай л биш л санагдаж байна. Хэрэв бичлэг үзсэн бол цагдаа нарын харьцаа хандлага ямар муухай байгаа нь илт харагдаж байгаа. За тэр залуусын буруу гэж бодъё. Гэхдээ залуусын жижиг буруу зүйлээс илүү аймшигтай зүйлс, илүү гэмт хэргүүд дээр ингэж ажиллаж чаддаг билүү? Энэ хүчирхийллийн үр дүнд ямар залуус, ямар хүмүүс ирээдүйд төрөн гарах бол? Цагдаад нийгэмдээ яаж ханддаг хүмүүс төлөвших бол?

Ер нь бол Монголд ажил төрөл хийдэггүй ахлах ангийн хүүхэд гэж ховор. Ихэвчлэн гэр бүлийнхээ төлөө өдөржин их ажилтай байгаад ойр хавийн шийднүүд ээлж ээлжээр бүлэг бүлгээрээ тоглоод хүүхдүүд тоглодог. Дээр үеэсээ л тийм байдаг. Тэгээд шийд сулраад тоглох үед ахлах ангийнханд бол ихэвчлэн орой л тоглох боломж гардаг гээд асуудлууд байдаг. Хүмүүс ирээд шаардлага тавиад болих зэрэг байдаг. Америк кино ч бүгд л үздэг, анзаардаг бол нөгөө бусдын эрхээр хүний эрх хязгаарлагддаг газар ч гадаа шөнө гэрэлтэй сагс тоглоод гарч л байдаг даа тээ?

Өглөө эрт тогло гэж байгаа хүмүүсээ. Харин ч шөнө орой биш өглөө эрт тоглохоор хүмүүс их дургүйцдэг юмаа. Энд дан ганц хүний эрх бусдын эрхээр хязгаарлах ч юмуу, залуусыг буруутгаад дуусах юм бол энэ нийгэм чинь цаашдаа жинхэнэ новш болж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Жоохон ирээдүйгээ хараад энэ асуудал яагаад ийм болов, яагаад залуус заавал орон сууцны хажууд, хүмүүсийн амгалан байдал алдагдуулж тоглох болов гээд үр үндсийг нь судлаад үзээрэй. Залууст архи ууж баар сав хэсэх, компьютер тоглоомын газар суухаас өөр хийх зүйл юу байгаа билээ? Заалыг нь хүртэл зөвшөөрөхгүй хорьж хаагаад байгаа. Дээр нь хот төлөвлөлт гэж юм огт байхгүй. Орон сууцнаас зайдуу тоглох талбай бий юу? Гэрэлтүүлэгтэй, зайдуу тоглох талбайг нь бэлдээд өгье гээд ярьж яагаад болохгүй байгаа билээ? Хэн ер нь урд нь тийм юм ярьж бодсон бэ?

Би л унтмаар байна. Надад саадтай байна гэхээс биш өсвөр үеэ, залуусаа бид ямар эрүүл саруул хүн өсөж том болж, ямар хүн болж төлөвших, тэр хүмүүсийн өсөх, хүмүүжих орчны талаар бодож байгаа билүү? Ганжавхлан бол бас энэнд гар бие оролцоод үр дүнгээ ч харуулаад явж байгаа хүн. Өөрийнхөө ч үзэл бодлын үүднээс бичсэн байна. Энэ шүүмжлээд байгаа нөхдүүд нь яг юу хийж бүтээсэн хүмүүс вэ? ХАМГИЙН СҮҮЛД ХЭЛЭХЭД ТАНЫГ ХӨГШРӨХ ҮЕД ТАНЫ АВАХ ТЭТГЭВРИЙН МӨНГИЙГ ОЛЖ НИЙГМИЙН ДААТГАЛД ТУШААХ хүмүүс чинь одоо эрүүл мэндийнхээ төлөө, магадгүй оюуны алжаал, ажлын алжаал тайлаад тоглоод явж байгаа байж мэднэ. Энэ хүмүүс эрүүл байхгүй өвчин эргүүлсэн, эмнэлэг эргүүлдсэн, эсвэл эрт нас барсан хүмүүс болцгоовол таны тэтгэвэр хаанаас ургаж гарч ирэх бол? Тэрийг нь хорьж хааж зүтгүүлээд, орчныг нь бүрдүүлж өгөөгүй байж шүүмжлээд, бас нэг стресстэй баахан архичид үйлдвэрлээд, тийм нийгэм бүтээе гээгүй л бол иймэрхүү зүйл дээр хүүхэд залуусынхаа талаас харж, эелдэг ойлгуулж, бас шийдэл хайж явахгүй бол ирээдүйд таны ч хүүхэд, эсвэл ач зээ чинь эдгээр хүмүүсийн оронд хүмүүст муулуулж явах байх. Муулуулахгүй хүний үгээр бай гэвэл их л хэцүү сэтгэл зүйтэй л хүмүүс болж хүмүүжиж байгаа болов уу даа...


 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 21 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)