Ээдэм, бяслаг хүүхдийн гэдсэнд маш сайн

2021-08-07,20:46
Эмээгийн маань арга явж байхаар нь хуулаад ирлээ. Ялангуяа антибиотик энэ тэр уулгаж байгаа хүүхдэд заавал өгч байх эмчилгээний хоолонд заавал байх зүйл ээдэм, бяслаг гэж боддог.

💥Cанасан дээрээ нэг зүйл заавал оруулмаар санагдлаа...
👼 Xүүхэд гүйлгэж шингэн алдахаар #Wakodo-н хросол их өгдөг байх, угаасаа ч их сайн санагддаг байлаа саяхныг хүртэл. Харин хатаасан бяслаг бол үнэхээр #супер гэдгийг одоо мэдэж авлаа. Би өөрөө бүр хэрэглээд, мэдрээд байж байна. Энэ бяслагийг бүүүүр аль хавар хүнд өгч явуулах гээд бэлдсэн боловч чадаагүй үлдсэн юм. Tэгээд сая охин маань шингэн алдаад, хросолоо өгөх гэсэн жоохон хурц амттай байсан уу яасан нөгөө бяслагаа усанд дэвтээгээд өгсөн аягүй сайн шүүсийг нь уугаад бас болоогүй дэвтээсэн бяслагийг нь барьж идээд 2 хоноод л баас нь өтгөрсөн. Xүмүүс бяслаг сайн гэдэг ч тэр болгон бас туршдаг ээж нар ховор, эсвэл гар дор бэлэн байдаггүй байх. Ямартай ч ээжүүд минь жоохон бяслаг хатаагаад өтгөн, шингэнийг нь харж байгаад өгвөл их зүгээр санагдлаа. Ядаж байхад #WAKODO-н хросол яаасан үнэтэй болцын бэ тэ....
Tа нар маань туршлагаасаа бичээрэй бас💙

Илүү их зөвлөгөө мэдээллийг Идье фб группээс https://www.facebook.com/idiehuuhdiinhool
Инстаграм: idiy_forbabies
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 191 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)