Ковид-19 өвчний огцом тархалт, дагаад гарч буй хямралд хэн буруутай вэ?

2021-08-07,21:17
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол?

Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол?

За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэр дунд байгаа байгаа). Тэгээд буруу байна, чиний буруугаас халдвар тархаад байна гээд сошиалд бичихээр засагдчих зүйл, засарчих хүмүүс үү?

Уг нь удирдаж чадвал ямар ч ард түмэн байсан зөв удирдаад чиглүүлээд явах боломж ч бас байдаг гэдэг. Жижигрүүлээд харвал компани, байгууллагад ч тэр. Бүх зүйл бүрэн удирдлагаас хамаардаг.

Тиймээс ажилчдад, эсвэл иргэдэд буруу байсан ч тэдэнд бурууг өглөө гээд юу ч "өөрчлөгддөггүй". Удирдлага нь буруу явуулахгүйгээр тооцоолж, чиглүүлж ажиллахгүй л бол үр дүнд хүрдэггүй. Тиймээс сошиалд тийм зүйл бичих, тийм хандлага гаргах нь ямар ч үр дүнгүй зүйл юм. Угаасаа ухамсартай ойлгох хүмүүс нь хэнээр ч хэлүүлэлтгүй хийдгээ хийгээд явж байгаа биз.

Удирдсан, удирдаж байгаа нөхдийн бид аварна, дэлхийд ганц, хорино, цагдана, бид тэтгэнэ, мөнгө тараана гээд тараагаад, хориод хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож итгэлийг алдаж, эсвэл хэт худал айлгаад байгаа мулгуу, шинжлэх ухааны үндэслэлгүй сонгуулийн сурталчилгаанд зориулсан улс төржсөн бодлогоос нь болоогүй гэх үү?

Уг нь нийгмийн эрүүл мэндийн бодлогоо сэтгүүл зүй, нийгмийн сэтгэл зүйн судалгаатай холбоод  медиа сувгуудаа ашиглаад яг халдварын эсрэг зориод ажиллавал шаал өөрөөр ажиллаж, шал өөр үр дүнд хүрэх боломж бий. Харин ч аргыг нь олоод удирдаж чадвал Монголчууд мааш аймхай, бас дуулгавартай, гэнэн цайлган хүмүүс. Яаж туршилтын Хятад вакцин хийлгэж байгаагаас нь ч харж болно байх. (Ихэнх нь тариулсных нь дараа ДЭМБ зөвшөөрөл олгосон байх. Тэр нь бас яг тэр зөвшөөрсөн вакцин нь мөн байсан уу, бусад вакцинууд ч үнэхээр аюулгүй юу, вакцин, хөл хорио ч ер нь яг энэ өвчний үед ЭЗ, улс орноо бүрэн тооцоолсон, нийтэд ашигтай шийдэл мөн үү гэдэг бол бас өөр яриа.)
Тэгвэл жишээ нь Япончуудад ДЭМБ зөвшөөрөөгүй Хятад вакцин төр засаг нь хийлгэнэ гэсэн бол юу болох байсан бол? Хэдэн хүн хийлгэх байсан бол?
Тиймээс Монголчууд ийм тийм болохгүй, бүтэхгүй гэдэг яриа бол худлаа гэж боддог. Удирдаж л чадвал харин ч амархан хүмүүс байх аа даа.

 

УОК, НОК-н дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн зөвлөгөөний дагуу л яваад байгаа гээд байгаа. Вирус ордоггүй Бүрээ ордог маск😅


 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 170 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)