Торгууль, татвар, цагдаагийн гажуудал нийгмийн завхралын нэг том шалтгаан

2021-12-04,11:02
Торгууль, татвартай холбоотой хүмүүсийн зөвтгөөд дэмжээд байгаа зүйлстэй магадгүй зарим хүмүүсээс арай өөр өнцгөөс харж сэтгэгдэл бичсэнээ пост болгов.
1. Замын цагдаагийн торгууль (уг нь дээр үед цагдаа биш сэргийлэх, сэргийлэгч гэдэг байсан гэдэг)
Хамгийн гол асуудал нь "зөрчил илрүүлсээр ажлыг нь хэмжих" үүнийг л хүмүүс эсэргүүцээд байна. Норм тогтоох, илүү зөрчил илрүүлснийг урамшуулах юм бол зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тойруу замаар ажиллана, сэргийлэх багасгахыг бодохгүй, тэр талд ажилладаггүй гэсэн үг. Учир нь ирэх сард, ирэх онд зөрчил буурчихвал торгож чадахаа болино. Тиймээс илүү зөрчил гаргуулах, осол гаргуулах талаас нь ажиллаж байгаа. Санаатай биш байсан ч ийм үнэлгээний хэмжүүр байгаа цагт далд ухамсраараа тэгж ажиллана. Цагдаа ажлаа хийж байгаа л гэнэ. Тийм ээ гэхдээ ийм ажил цагдаагаар хийлгэмээргүй эсрэг өөр ажил хийлгэмээр байна гээд байна. Хариуцсан хэсэгт нь гарсан ноцтой осол аваарын тоо цөөрснөөр, түгжрэл бага урсгал сайн байснаар урамшуулахад байдал шал өөр болно. Илүү сайн яаж зохицуулах вэ, яаж сануулах вэ, яавал осол аваарын тоо буурах вэ гээд толгой нь ажилладаг болно. Яаж зөрчил шалтаглан илрүүлэх вэ гэж биш. Үнэмлэх мартсан, машин халтар үзэмжгүй гэх зэрэг нь зөрчил л дөө. Гэхдээ үнэмлэх мартсан байлаа гээд осол аваар гарах үндэс болохгүй. Тиймээс зөрчил илрүүлэлтээр цагдаагийн ажлыг дүгнэж байгаа нь зөрчлийг нэмэгдүүл гэсэн далд утгатай. Торгуулиар төсөв бүрдүүлэх гэсэн санаа ч явж байгаа байх аа. Зөрчил бүрийг торгож, шийтгэх зохицуулалт нь сэргийлэхэд чиглэгдээгүй, харин ч эсрэгээрээ цаагуураа зөрчлийг илүү үүсгэж, тэрийгээ өөрөө илрүүлж ажилласан болох хандлага нэмэгдүүлдэг судалгаанууд байдаг. Жишээ нь вирус хийж тараагаад араас нь вирусын програм хийж зардаг шиг. Нэг газар түр хашлага тавиад өөр газар нь хориотой газар эргэхэд торгох гэх мэт (Жолооч яараад явж байтал эргэдэг газрыг нь хашчихсан, цаашаа 2км яваад эргэх болгосон байв. Торгуулах уу 2км явж чухал ажлаасаа хоцрох уу гэсэн сонголтыг хүн бүр тухайн нөхцөлдөө тохируулан хийнэ. Үүнээс зөрчил, осол аваар гарах өөр нөхцөл бүрэлдэнэ. Тэгээд торгоход цагдаагийн үнэлгээ дээшилнэ, норм биелэнэ) 😅
Мөнгөөр торгодоггүй үе байсан, жолоочийн талон гэж байгаад 3 удаа цоолуулчихвал эрхээ багагүй хугацаагаар хасуулаад дахин шалгалт өгч үнэмлэх авдаг. Сануулдаг цоолдог үе байсан л даа. Заавал торгоод байх ч уг нь албагүй санагддаг.
Нэмэлт: Хэв журмын ба бусад цагдаагийн ажлыг ч зөрчил илрүүлснээр хэмждэг гэж дууллаа. Тэгэхээр хулгай зэлгий, элдэв хэрэг зөрчлийг бууруулах талаар ажиллахгүй гэдэг нь тодорхой, угаасаа бууруулахгүй байхаар "буруу" тогтолцоотой юм байна. Энэ бол хууль биш байгууллагын хийж байгаа л ажил. Цагдаагийн газрыг яаж шинэчилмээр юм бэ дээ...
2. Нийслэл хотын албан татвар нэмэгдүүлэх, хэт төвлөрлийг багасгах бодлого.
Ерөнхийдөө дэд бүтэц, бие даасан төсвийн удирдлага менежментийн тогтолцоо гэх мэт төрийн менежментийн тогтолцоо байхгүй, төсөв гээд төвлөрүүлж бүгдийг нь татаж авдаг, орон нутагт олсон орлогоо зарцуулах орон нутгаа хөгжүүлэх боломж бага гээд ер нь бол хүн амьдрах нөхцөл маш муу болохоор хүн байгаад хөгжинө гэдэг ойлголт нь бараг байхгүй. Тиймээс эхлээд тэр талаас нь орон нутгаа бие даалгаж хөгжүүлж байж тэнд ажлын байр, ажиллаж амьдрах орчин нөхцөл бий болгож, хотод амьдрахаас дээр болгож байж хүмүүс тийшээ явна. Тэртээ тэргүй одоо хотод зардал өндөр, хөдөөд уг нь бол хямдхан амьдрах боломжтой. Гэхдээ очоод яг ажиллаад амьдрах бол маш хэцүү гэдэг. Тиймээс хүмүүс үнэтэй, зардал өндөртэй, утаатаа, түгжрээтэй ч хотод амьдарч байгаа. Түүн дээр нь хичнээн татвар, торгууль нэмлээ гээд хөдөө орчоод амьрах хүн бараг л гарахгүй л болов уу даа. Тэр ч байтугай хөгжсөн улсуудад ч тийм л байдаг байх. Японд ч хөдөө нь амьдрах боломж, бүүр дээр миний дурдсан сайн зүйлсийг хийсэн ч залуус хот руу явдаг. Тэглээ гээд хотод байгаа хүнээсээ илүү татвар авъя гэсэн ойлголт тэнд байдаггүй л дээ. Иргэддээ чиглэсэн шаал өөр менежмент, хөгжлийн, асуудлын шийдэл гарцыг хайж ажилладаг болохоор. Манайх бол асуудлын шийдлийг биш төсвийг яаж данхайлгаж томруулаад, тэрийгээ хаанаас яаж шимж бүрдүүлэх вэ гэдгээс өөр бодлого, тооцоолол байхгүй л байгаа л харагдаж байна л даа яаг үнэндээ. Гаднаас нь харахад гоё юм шиг. Яг л архи, тамхины татвар, үнийг хичнээн нэмсэн ч хэрэглэсээр байдагтай л адил. Бүүр дээр нь хортой гээд байхад. Түүнтэй адил энэ татвар энэ тэр бол шийдэл, асуудлын гарц гаргалгаа бол биш л болов уу даа...
За гэх мэт ер нь өөр бусад торгууль, татвар, албадан даатгал гээд л өөр зохицуулалтаар яг асуудал рууг чиглүүлж уг нь шийдэж болохоор зүйлс зөндөө л байгаа санагддаг. Бүгдийг нь нэг тийм сонин байдал руу оруулаад 83 тэр бумаар торгуулиар төсөв бүрдүүлнэ гэдэг бодлого нь анхнаасаа үндсээсээ энэ улсыг даяараа "хөгжихгүй байя" гэж байгаатай агаар нэг л гэж бодогдох юм даа...

Ер нь бусад цагдаа нар ч зөрчил илрүүлэх нормтой байдаг гэнээ. Тэгэхээр хэн хэрэг зөрчил, хулгай зэлгий гэмт хэргийг бууруулаад өөрсдийнхөө ажлын үнэлгээг багасгая гэж бодох вэ дээ 😅
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 6 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)