Гадаадад байгаа хүмүүст харагдах Монгол ямар бол?

2023-07-15,23:59
Facebook дээр байгаа мэдээллээс бид ихэнх нь Монголыг харах гэж оролддог. Улс төр, уур амьсгал, хүмүүсийн бодол гэх мэт.
Гэхдээ миний бодлоор бол олонхын бодол санаа, уур амьсгалыг мэдрэх ямар ч боломжгүй. Магадгүй 10%, үсрээд л 20%-ийнх нь л бодол санааг, гэхдээ зөвхөн нэг тийш туульширсан байдлаар голцуу харах боломжтой байдаг юм шиг.

Яг амьдрал дээр бол сонгуульд сайн хүмүүс сонгогдоод, улс орныг өөрчилнө ч гэдэг юмуу, эсвэл хувьсгал хийгээд мундаг хүмүүс гарч ирээд хөгжүүлчихнэ гэдэг бол итгэхэд их хэцүү зүйл байх.

Гэхдээ энэ хэвээрээ бол яавч сайнгүй... Тэр Хүүкийн (яджийхад миний нэрээр эхлэдэг шссс хаха) сая наадмаар хүмүүс тойруулаад явж байгаа бичлэг хараад нэг гомдмоор хэцүү мэдрэмж төрсөн...
Дорддогсон уу дээрддэгсэн үү ямар ч байсан өөрчлөгдөөсэй л гэж бодож байна. Ямартай ч буцаж очих бол бодолгүй байгаа миний хувьд...
 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1140 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)