Уул уурхайн хөрөнгө оруулалт...

2023-10-14,22:45
Оюу Толгойн талаар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр, магтсан нийтлэл, сэтгэгдэл, шог зураг зэрэг ойрын үед гэнэт ихээр нэмэгдэв.
Хөрөнгө оруулна гэдэг гоё нэр өгөөд хийж байгаа үйлдэл нь "тэдэнд" боломж байгаа болохоор ашиг олохын тулд л хийж байгаа зүйл болохоос Монголын сайн сайхныг бодоод сайн дурын сайн үйлс (volunteer) хийгээд байгаа юм биш л дээ.

Тиймээс магтаад, уянгалаад, тэрийг хүмүүст ойлгуулах гээд өмөөрөөд байх зүйл биш.
  • Зөвхөн өөрсдийн ашгийг харсан гэрээ,
  • гүний усыг ихээр хэрэглэн байгаль орчныг огтоос бодохгүйгээр явуулж буй олборлолт,
  • бусад үүрэг хариуцлагаа олигтой хэрэгжүүлэхгүй
харин ч эсрэгээр хээл хахууль, авлига, муухайг цаагуураа дэмжиж дэлгэрүүлж байгаа л гэж боддог доо.

Сэтгүүлч, олны танил хэсэг бүлэг худалдагдах боломжтой хүмүүст бас мөнгө өгөөд л иймэрхүү юм бичүүлж, зуруулж байгаа гэж хардах эрхтэй байх.
Яг хайгаад харвал магтсан, гадны хөрөнгө оруулалтыг манлайлж байна гэх мэт утга агуулга бүрхий нийтлэл маш ихээр нь яг өдийд олж харж байна...
Яг юу явагдаж, юу хийгдэх гэж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ нэг юм байгаа бололтой.
Ер нь бол ухаангүй тэнэгүүдийг аргалаад ашиг олчих, бас ухаантай болгож болохгүй ээ гээд цаагуур нь ажиллаж байгаа том корпорациуд гэдгийг бас ойлгоод хардаад сууж байх нь л бидэнд ашигтай шүү.
Мэдээж тэдний буруу биш бидний тэнэгийнх ч гэлээ ингэж магтаж тарааж байгаа хүмүүс нь ёстой өрөвдөлтэй хөөрхийлөлтэй... Хэдхэн цаасны төлөө сүнсээ худалдагдсад...


 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 67 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)