Номын тэмдэглэл / ​​​​Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)

2024-09-29,15:39
Зохиолч Г. Аюурзана гуайн Зохиолуудад сүүлийн үед нэлээн дурлаад байгаа.
"Сүнсний томъёо" бас их гоё байсан. Харин хэд хоногийн өмнө "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)" номыг эхлээд ёстой өөрийн эрхгүй нэг амьсгаагаар шөнө суугаад уншаад дуусгав. Ойрд ингэж ном уншаагүй байх...
Үнэхээр судалгаатай, хүнд юм бодогдолдуулахаар гоё зохиолч юм аа...
Ерөнхийдөө романууд нь жижиг зүйлээр хоорондоо холбоотой.
...Толгойг нь тасалж устгаад, бусдын бичиж тархи угаасан зохиомол түүхийг бодит өнцгөөс, амьдрал талаас нь харуулсан гэх мэт...
Хүн бүр уншиж нэгийг бодоосой гэж бодогдож уншлаа. Угаасаа эхэлсэн бол бараг зогсолгүйгээр дуустал нь уншихаар сонирхолтой юм...
Би тэр үед төрсөн бол нэг бол алуулсан, эсвэл нэг том бослого гаргасан явах болов уу, эсвэл одооных шигээ хаа нэг тийшээ зутгсан байх юм болов уу...
Бас дээр үед байсан тэр шарсан мах анддаггүй шар зурхайч нар үнэхээр байсан гэдэг дээ... Сүнс, хойд төрөл, хувь тавилан... Би бол итгэдэг...
Ер нь нэг тийм "робот" шиг хүн гэдгээ хальт мэднэ. Сүүлийн үед бүр их тэр тал руугаа болоод байсныгаа энэ номыг уншиж дуусах үедээ анзаарав... Бас жоохон бодож, санаж, сэрж, мэдэрч явахгүй бол...

төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 27 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)