Бас л баларсан явдлууд...

2008-10-17,00:11
Намайг тойроод л баларсан явдлууд л өрнөсөөр л байна...

...Саяны сонгуулиар нэг юм болсын... Гэр бүлийнд доторх асуудал л даа... Бодохоос уур хүрээд байхын... Ээж бас заримдаа дэндүү дураараа... :(

...Ямаанд 5000 төгрөг өгөөд байна гэнээ. Хүнд нь 3000-ийг өгчөөд ямаанд илүү өглөө гээд ямаатай барьцсан хүмүүс баахан байх... Гэтэл яав? гэтэл гэтэл... Ямаа бол өвсийг үндсээр нь идээд бэлчээр сүйтгэж цөлжилт үүсгэдэг амьтан гэжүгаа... Тэгэхээр ямааг өсгөх = Бэлчээрээ сүйтгэж цөлжих гэдэгтэй тэнцэж байна. Тэрнийг хурдлуулсныхаа төлөө мөнгө авна... Энэ хэнд ашигтай юм болоо? Лав л Монголчуудад биш юм шиг :-/ Уг нь үхэр бол бас ойлгож болохсон... Сүү мах нь хамгийн их хэрэглээнд тохиромжтой, бас бэлчихдээ хүртэл нэг жимээр цувж бэлчээрээ хамгаалдаг сонин мал гэжүгаа...

...ТВ нэг их үздэггүй. Ядаж байж хааяа нэг үзчих юмаа... Тэгээд л бухимдах... Яасан гэхээр "үндсэн хуулийн цэц" гэлүү юу ч гэлээ нэг балай нөхөр тэр маниусыг төлөөлсөн гэх их хурал гээчид очоод иргэн хүн шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөх эрхтэйн дээр өөр хэнээр ч өмгөөлүүлэх эрхтэй гэсэн байсныг нь өөрийгөө өмгөөл эсвэл заавал мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүл гэж хууль батлах юм гэнэ??? Энэ одоо юу вэ? Хүн уг нь өөрөө л сонголтоо хиймээр тэгж хориглож заах ямар шаардлагатайг яагаад ч ойлгохгүй юм? Тэгсэн тэр нь овоо цөөнхийн санал авч батлагдаагүйм байна. Тэгсэн чинь нөгөө санал оруулсан нөхөр нь батлачихвал их хуралд суугаа нөхдүүд юу гэсэн байсан ч хамаагүй батлагддаг гэнэ...

...За за г.м г.м баларсан, балайрсан, элий балай, галзуу солиотой нь үл мэдэгдэх ертөнцөд би амьдарсаар л... Амьдрал ийм сайхан ийм баян :D

Нээрээ нисдэг машин энэ тэр хийгдээд эхэлчлээ. Ер нь тэр зөгнөл ном зохиол энэ тэр, кино минонууд бүгд биелэж байна. Ванга манга зөгнөсөн гээд л бодохоор... Дээр нь энэ Э.З хямрал энэ тэрийг харахаар айдас төрөөд байх юм...
Ер нь зурсан зураг болох ёстой юм болдгоороо болоод байна уу? Эсвэл айсан, зөгнөсөн зүйлс биелээд байна уу?

Хэрвээ нэгэнт ирээдүйд болох юмнууд тодорхой, тэр замаар л явж байгаа бол ч бас яах вэ. Гоё зөгнөлт кинонууд байдаг тэрэн шиг бол, нөгөө цаг хугацаагаар аялаад л, нисдэг скэйт, ролликоор гулгаад л... Харин муухай зөгнөлтэйнүүд нь биелвэл... За аль нь ч байлаа гэсэн намайг үхтэл хүн төрөлхтөн устчихгүй байж л байх бололтой юмаа. Тэгээд энэ хурдтай хөгжлийг хараад байхад үхэхээсээ өмнө бас нэлээн юм үзэж харчаад чад хийх нь гээд олзуурхаад баярлаад байгаашд хэхэ

...Ер нь хүмүүсийн бодсон, айсан, зөгнөсөн зүйлс нь ирээдүйд биелэлээ олдог бол яах вэ? Тэгвэл бүгд л сайхан юм бодож, сайхан зүйлд итгэх хэрэгтэй... Даанч зарим нэг юманд бол яаж ч хичээгээд итгэхэд хэцүү...

За за сайхан амраарай найзуудаа. Унтлаа :D
төрөл: Өдрийн тэмдэглэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 774 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Хундага-д диваажин таалагдахгүй болтой.. кк
bayasum хэзээ бичсэн: 18:34, 2008-10-21 | |
Ямаанаас эхлээд, үндсэн хуулийн цэцийн гишүүн энэ тэрийг чинь бодож ганц нэг зүйл бичих гэж мунгинасаар байгаад толгой өвдөөд байгаа юм... Гэцүү бүр бодохоор дотор эвгүйрхээд... sad
gereltuya хэзээ бичсэн: 10:29, 2008-10-21 | |
Хэт их байнаш crying (эрхэлчихиймаа би нээрээ ) tongue
xvv хэзээ бичсэн: 01:15, 2008-10-21 | |
ямар ч асуудалгүй амьдрал... гээд төсөөл дөө. сайхан?
хундага хэзээ бичсэн: 14:51, 2008-10-20 | |
Саяны сонгуулиар нэг юм болсын Гэр бүлийн доторх асуудал л даа Бодохоос уур хүрээд байхын Ээж бас заримдаа дэндүү дураараа....кккккк Ээж нь яасын?Саналаа түүнд өг гэж хүчээр тулгажээнэ үү?Тэгдийн энэ ээж аавууд. happy
gangaa хэзээ бичсэн: 13:42, 2008-10-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)