Өө харамсалтайен...

Time сэтгүүл дээр 'Солонгосчууд одуудынхаа амиа хорлолтоос айцгааж байна' гэсэн нийтлэл гарчээ. Түүн дээр бичсэнээр Солонгосчуудын хувьд Choi Jin Sil бол Америкийн алдартай жүжигчид болох Julia Roberts, Angelina Jolie-оос илүү алдартай байсан гэжээ. Бараг л үндэсний жүжигчин гэгдэх Choi Jin Sil хэмээх авъяаслаг жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт буюу 10/02-нд 39хөн насандаа өөрийнхөө амийг хорлон нас баржээ. Монголчууд түүнийг "Цэцгийн хүлэмж" киноны Минагийн дүрээр нь сайн таних билээ.
Aвч болох бүхий алдар нэрийг хүртсэн, тоглож болох бүх л рекламд тоглож, ододын тансаг амьдралаар амьдарч байсан, сайхан охин хүү хоёртой залуухан царайлаг энэ эмэгтэй ид бүтээх насандаа яагаад өөрийгөө егүүтгэх болов?
Түүний амиа хорлосон шалтгаан нь сүүлийн саруудад интернэт сүлжээгээр цацагдаж байсан хов жив, гүтгэлэг мөн нөхрөөсөө салсанаас хойших ганц бие эмэгтэйн шаналал, ганцаардлын өвчин гэсэн нэлээд бодитой таамаглалууд байгаа ажээ. Тэрээр угаалгынхаа өрөөнд өөрийгөө боомилон нас барсанаараа Солонгосын хэт хуучинсаг мөртөө технологи хөгжсөн энэ нийгмийн хатуу бэрх амьдралыг туулж буй эмэгтэйчүүдийн симбол боллоо гэж Time сэтгүүл дээр бас дурьджээ.
Сар ч хүрэхгүйн өмнө буюу 9 сарын 8-нд Солонгосын бас нэгэн од болох Ahn Jae-hwan машиндаа амиа хорлосон юм. Жүжигчин Ahn Jae-hwan-ны хувьд тэрээр гэрлээд жил ч хүрээгүй байсан хэрнээ түүний амиа хорлосон шалтгааныг хүмүүс ТВ-ээр зарж эхлүүлсэн шинэ косметик барааны бизнес нь амжилтгүй болсоноос болж маш их хэмжээний санхүүгийн алдагдалд орж, улмаар эхнэртэйгээ мөнгөнөөс болж байнга хэрэлдэж байсантай нь холбож байгаа юм байна. Үнэн хэрэгтээ интернэтээр цацагдсан цуурхалаар бол жүжигчин Ahn Jae-hwan-д Choi Jin Sil 2 сая доллар зээлдүүлсэн ба түүнийгээ нэхэж дарамталсаар байгаад амийг нь хорлуулахад хүргэсэн гээд байгаа юм. Choi Jin Sil энэ бүх цуурхалыг няцааж би түүнийг дарамтлаагүй хэмээн амиа хорлохоосоо өмнө гэртээ согтуу ирж ихэд уйлсан байна. Мөн 2 хоногийн өмнө туслахдаа гар утаснаасаа ''Надад юу ч тохиолдсон миний хүүхдүүд харж хандаарай'' гэж мессеж явуулж байсан гэнэ.
Choi Jin Sil 2000 онд Бейсболын алдарт тамирчин Жо Сунг Минтэй гэрлэж хүү төрүүлээд удалгүй охинтой болох тэр үед түүний нөхөр жирэмсэн эхнэрээ араар нь тавин баригдаж төд удалгүй салсан ажээ. Ингээд 2004 онд нөхрөөсөө салсанаасаа хойш ганц бие эмэгтэйд дургүй нийгмийнхээ гайгаар ч гэх үү продюссер, найруулагчид түүнд гол дүрийг өгөхгүй нэг хэсэгтэй жүжигчиний карьер нь бас хэцүү болж ирсэн ажээ. Арайхийн 4 жил зүтгэсэний эцэст карьер нь дахин өсөж эхлээд байтал энэ бүх санхүүгийн хямралт байдал, ганцаардах шаналал, хүүхдүүдээ хэрхэн өсгөнө дөө гэсэн эдгээр дарамтаасаа болж амиа егүүтгэлээ.
Choi Jin Sil үхэхээсээ өмнө яг өөрийн амьдралтайгаа төстэй нөхөртөө хаягдаж байгаа хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээж киноны төгсгөлд өвчнөөр нас барж тоглосон аж.
Тэрээр гадна талаасаа харагдаж байгаа шигээ сайхан амьдралаар амьдраагүй үргэлж азгүйтэж бас ганцаардаж байсан эмэгтэй юм. Түүний нөхөр бас зоддог байсаныг доор орсон 4 видео бичлэгээс харж болно.Тэрээр нийтдээ 18 кино, 22 ТВ-ийн цуврал олон ангит кинонд тоглосон гайхамшигтай авьяаслаг нэгэн байлаа.
Солонгост нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэйд амьдрахад маш хэцүү байдаг бөгөөд үүний талаар "Солонгос улс хүчтэй эмэгтэйд дургүй, ганц бие эхийг зан төлөвийн доголдох өвчинтэй хэмээн ойлгодог" хэмээн интертайнмент мэдээний сэтгүүлч Park Soo Na хэлсэн байна.
Мөн тэрээр хэлэхдээ"Энэ бол яг л Scarlett Letter/Natheniel Hawthorne-ны алдарт зохиол/ шиг. Хүүхдүүд эцэггүй өсөх нь хамгийн тэсвэрлэшгүй ичгэвтэр байдаг болохоор эх нь ихэвчлэн эмээ өвөө дээр нь өсгүүлэх нь бий.
"Энэ нийгэмд одоо ч ганц бие эхийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээрээ тиймээс энэ бол тэдний хувьд маш хэцүү" хэмээн Солонгосын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Институтын гишүүн Lee Mijeong хэлсэн байна.
Мөн Time сэтгүүл дээр бичсэнээр Солонгост гар буу эзэмших хориотой байдгаас боомилж амиа хорлох нь элбэг гээд сүүлийн 5 жилд Солонгос улс нь дэлхийд үйлдвэржилт болон хөгжлөөрөө дээгүүрт бичигддэг орнууд дотроо хамгийн их амиа хорлолтын түвшин өндөртэй орон болоод байгааг ч дурьджээ.
Хуучинсаг үзэл нь нийгэмд нь бугшсаар л байгаа нь олон олон од ч бай биш ч бай хүмүүсийг сэтгэлийн гутрал дарамтад оруулсаар байгаагаас гадна солонгосчууд сэтгэл зүйн өвчин болон стресс, депресст ороод байгаагаа ажлаас халагдахгүйн тулд ажлынханаасаа их нууцалдаг, нийгмээрээ энэ талаар нээлттэй ярьдаггүйгээс хүмүүс нь эмнэлэг эмчид хандах нь бага байдаг ажээ. Өнөөдөр Солонгосчуудын хамгийн их айж сэтгэл санаа нь түгшиж байгаа зүйл бол тэдний шүтэж хайрлаж явдаг одууд нь амиа хорлоод байгаа явдал залуу үе, жирийн иргэдэд муугаар үлгэр дууриал болж олон олон хүн амиа хорлоод байх вий гэсэн зовнил болоод байна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:






2 хөөрхөн хүүхдээ орхиод, тэднийг энэ харгис ертөнцөд хаячихаад зугтаж байгаа нь үнэхээр амиа бодсон өөдгүй ээж гэж бодогдоод байна... Тэрний хажууд жирийн нэгэн Монгол эмэгтэй бол асар хүчтэй, ер нь л бүхнийг чаддаг шүү дээ. Сайхан Монгол бүсгүйчээдээрээ бахархах сэтгэл төрж байна шүү. Монголд ч нэг их дутуугүй, стресс бухимдалтай, амьдрал хэцүү л байна шүү дээ үнэндээ бол...







