The Invention of Lying (2009)
2010-01-18,11:08
Энэ их хөөрхөн кино байна. Давгүй хөгжилтэй, бас юм бодогдуулахаар кино юм аа.

Нээрээ л бүх хүн яг бодож байгаа бүх зүйлээ үнэнээр нь яривал энэ кинон дээрх шиг л юм болох байх даа



Блогтоо бас заримдаа хэтэрхий өөрийнхөөрөө, бодсоноо бичээд, хүмүүст тулгалаа, тэнэг зүйл бичлээ гэж хэлүүлж байсан. Ер нь болж өгвөл бусад хүмүүст таалагдах зүйлсийг ярьж хийж байх нь зөв юм байна. Гэхдээ мэдээж тэр нь өөрт таатай байвал. Таалагдахгүй байхад албаар өөрийгөө өөр байлгана ч гэж бас юу байх вэ? тийм үү

Хувийн амьдрал, хүмүүстэй харилцах харилцаан дээрээ ч бас өөртөө таарах, өөртөө таалагдах баг зүүж яагаад болохгүй гэж. Мэлхий байлаа гээд барын арьс нөмрөөд гүйхэд юу нь буруу байна аа тээ.


За тэгээд зав, боломж гарвал амралтынхаа өдөр суугаад үзээрэй. Хөгжилтэй бас давгүй кино байна.
Бонус:
Avatar
Дуу нь Покахонтасын дуу



За тэгээд эндээс бол "Сайн зүйлсийг сайжруулан, маш сайн дуурайж чадвал тэрнээс ч илүү агууг бүтээж болдог." юм байна гэдгийг ойлгов... Дэмий юманд цагаа үрэх дургүй хүмүүсийн хувьд Покахонтас үзсэн бол үзээд дэмий юм билээ.
Харин 3D-ээр кино театрт үзэж зүгээр цусан дахь адреналинаа нэмье гэвэл л...

2012
Бас л их гоё хувилбар шиг санагдсан. Тэр чигээрээ Холливууд үнэртсэн миний харшилтай төрлийн кино байв. Асар гоё компьютер график, үхэшгүй мөнхийн баатрууд.
Киноноос авах зүйл байхгүй санагдсан. Тэр дараагийн нөхрийг нь үхүүлснээ, буцааж нийлүүлээд ч байх шиг, үнэндээ юу хэлэх гэснийг нь ойлгоогүй. Миний хувьд бол яахав кино театрт дэмий шахам зүйл үзэж адреналин ихэсгэж, кайф авах хүмүүст л зориулсан эд байна лээ. Харамсалтай нь бөөн реклам, маркетингаас нь болоод үзчихсэн...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:



Харин тийм, өөрөө бас орж ирэхдээ харж байдаг юм


Sainu? blogiin chin dood hesegiin oorchlolt goyo bolson bna.
orj irsen hun burt ter shulgiig urgelj sanuulj bh utaga aguulj gej oilgoloo

orj irsen hun burt ter shulgiig urgelj sanuulj bh utaga aguulj gej oilgoloo


а бас өүгд тойрч суугаад дуулдаг хэсэг нь үнэн саак

тэр орон гэрийг нь сүйтгэж байгаа нь хамгийн аймшигтай нь, бас тэр шувуу унаад байлддаг нь

хэхэ тэгэхдээ зөндөө буу зэвсэг олзолсон байлгүй дээ.
Ер нь бол тийм хэмжээний оюун ухаантай хүмүүс огт шуналгүй тэгээд л яг хүй нэгдлийн хэвээрээ өчнөөн жил амьдраад байгаад байсан байна гэж байхгүйшд нтр гээд хадуураад явчихгүй юу
Ер нь бол хүн төрөлхтөний хийж буй муу муухайг харуулсан л байх л даа. Дээрхийг үзээд надад яг л нээрээ хуулбар байна гэж санагдсан
. Одоо яг Монголчууд бид харь гаригаас хэн нэгэн ирж биш өөрснөө л өөрснийхөө суух газраа сүйтгэж байнашд. Гол нь хэн нэгэн рүү л бурууг чихэх биш яг өөрснөө буруу зүйл хийгээд сүйрч байгааг харуулснаараа Матрикс хамгийн агуу нь. Ер нь дахиж тийм лаг кино ийм маркаар хийхэд хэцүү л байх л даа... Үйлийн үр ээ гэж хэхэ


Ер нь бол хүн төрөлхтөний хийж буй муу муухайг харуулсан л байх л даа. Дээрхийг үзээд надад яг л нээрээ хуулбар байна гэж санагдсан


нээрээ бас бодоод үзэхэд хүмүүс баахан цэрэг дагуулж буцаж ирээд жинхэнэ хүйс тэмтрүүл яанаа тэгэх боломжтойшд тэй.

хэлээ юухэв 3дгээр үзсэн бол ч

хаха за мань ч гэсэн хүмүүсийн ойлгоод үзээд байгаа сайхан канунуудыг ойлгохгүй байгаа болохоор л ингээд бичиж сууна шүү дээ хөө
Avatar ч Pocahontas үзээгүй бол үзчихэд зүгээр л дээ
Уг нь 3D-ээр нь үзсэн бол...

Avatar ч Pocahontas үзээгүй бол үзчихэд зүгээр л дээ


мань нь ямар кину ойлгох биш. үзэхийн хувьд үзсэн санаа энтр бол лаг л юм байлээ. маниус /хүн төрлөхтөн/ нөгөө айхтар дайсны талын баатрууд болчоод байнаа л гэх гэсийн болуу гэж бодсышд буруу байж магадгүй л дээ







xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)