Би азтай Монгол хүү
2009-12-29,22:17
Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.
Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэсэн ч би азтай, бас ирээдүйдээ итгэлтэй аавын хүү. Америк Японд ч Монгол хүн болж, Монголд төрөхийг хүсдэг хүмүүс цөөн боловч байдаг. Гэтэл тэр цөөний тоо нь ч бас хавьгүй их. Өнөөдрийн Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Хятад, Энэтхэгт ч сая сая хүн Монгол хүн болж төрөхсөн гэж залбирч суугааг ч үгүйсгэхгүй.
"...Эдийн засгийн хөгжил гээч юм нь хүний сайхан амьдралын үндэс. Бид одоо муу муухайгийн доод туульд шахам амьдарч байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн ам цөөдөж байна, дэлхийн хөгжилтэй улсууд гаднаас ажиллах хүч авч хөгжсөн. Бид хүссэн хүсээгүй Хятадаас ажиллах хүч авч ажиллуулна..." г.м үгсийг сүүлийн үед цөөнгүй хараад, сонсоод, дотроо халаглах, бас бага зэрэг айх боллоо...
Шанага усанд сүү дусаахад ямар байх бол, харин дусал сүүн дээр ус дусаахад ямар байх бол? Бид зарим нэгэн дэлхийн иргэд, бусад нөхдүүдтэй харьцуулахад шанага дүүрэнгийн хажууд дусал төдий, тийм ч болохоор хүн цөөдөөд хөгжихгүй байгаа гэсэн яриа гарч байгаа байх.
Хэрэв бидэнд Монгол цусны гэж муулагдаад байгаа энэ хэт үндсэрхэг, магадгүй нацист маягийн үзэл маань байгаагүй бол бид одоогийн Төвд, Өвөр Монгол, Уйгарчуудаас ч дор байх байсан биш гэж үү? Магадгүй 3 сая орчим Монгол бидний 4/5 нь 1 хүүхэдтэй байх хуулиар төрөөгүй, өнөөдөр ингээд би блог бичээд, та уншаад сууж байхгүй л байх байсан даа.
Палестин, Израиль гээд хоёр улсыг харахад ч мөн л бидэнд сургамж болохоор ирээдүйг харж болно. Хэрэв энд ирж суучхаад хүний олноор дээрэлхвэл бид үнэхээр өөрснийгөө хамгаалж чадах уу?
Манжууд яагаад устаж алга болсон, тэр агуу том гүрэн яагаад өнөөдөр байхгүй, үр сад нь Хятадад магадгүй шаахай өмсөөд, шавар ухаад "Өөрснийгөө азгүй амьтан мэтээр бодон халаглах" биднээс хөөрхийлөлтэй амьдарч байгаа билээ дээ? Язгууртан болж, цөөхөн байсан болохоор Хятадуудаар ажлаа хийлгэснээс, Манж цусаа хадгалаагүйгээс байхгүй болсон гэж би ойлгоод байдаг. Үгүй гэж үү?
Бидний нэгэн хэсэг гэгдэх Хазарууд маань ч өнөөдөр яагаад Афганистанд маш хүнд зовлон амсаж, үндэсний цөөнх болон дарлуулж байгаа билээ? 1000-аад жилийн өмнөөс тэр газар сууж, эзэмшин амьдарсан тэднийг маань 400-аад жилийн өмнө Энэтхэгээс нүүж очсон нөхдүүд одоо хүний олноор дарлан суудаг гэдэг бус уу?
Хүний биед үрждэг нянгууд ч бас өөрсдийн гэсэн овог зүйлтэй, өөрсний хоол унд, орших байраа булаалдан тэмцэлдэж байдаг. Тэмцэхгүй бол устаж алга болох болохоор л тэр. Дэлхийн хаана ч үндэсний цөөнхүүд нь ихэнх тохиолдолд дарагдаж,сайнгүй амьдардаг, хаана ч жалга дов, төрөл, дор хаяад арьс, үсний өнгө адил хүнээ дэмждэг. Энэ чинь л хүн гээч адгуус, дэлхийн бөөрөн дээр суусан нянгийн уг мөн чанар нь. Тиймээс бид энэ амьдралд үлдэж, үржиж ирээдүйд оршин байя гэвэл энэ "Монгол цусны" үзлээ байнга санаж, мөрдөж авч явах ёстой гэж боддог.
Бусдын гар харж, бусдын хөдөлмөрөөр хөгжөөд, олон ажилчин оруулж ирж эдийн засгаа хөгжүүлээд сайхан амьдарна гэдэг миний нүдээр нэг л худлаа харагдаад байдаг юм. Бид цөөхүүлээ ч гэсэн зөв яваад, зөв зохион байгуулалтанд ороод, зөв бодолтой, сайн хөдөлмөрлөөд явбал, байгаадаа ханаж цадаж, аз жаргалыг мэдэрч чаддаг бол бид хамгийн азтай хүмүүс байх боломжтой гэж бодох юм. Тийм боломжгүй хүмүүс дэлхий дээр өчнөөн байхад, бидэнд бол боломж бололцоо бусдаас хавьгүй их байна. Ноёлоод, илүүрхээд байхдаа гол нь биш байх, наад зах нь дотооддоо, Монголдоо л, муугүй амьдраад байх боломж бидэнд бий.
"Богдын хувьсгал" хэмээх 1911 оны 12 сарын 29-нд ялсан хувьсгал Монголын түүхэнд маш нөлөө бүхий, тусгаар тогтнолд маш том үүрэг гүйцэтгэсэн хувьсгал байсан юм байна. Энэ улсын төлөө цусаа урсган, ухаанаа бэлчээж ирсэн эцэг өвгөддөө өнөөдөр бид баярлалаа гэж хэлэх учиртай гэж бодож сууна. Цаашдаа ч муу муухай улс төрчид, төр засаг, утаа униар бусад л муу муухайг хийгээд, би муу амьдраад гэж шаналж, гомдож, бусдын муугаас л би муу амьдраад байна гэж бодож уйлагнаж сууцгаахын оронд байгаа зүйлдээ, сайн сайхандаа сэтгэл ханамжтай байж, өөрийн амьдрах газар, өөрийн улсыг өөрсдийн хүн нэг бүрийн хөдөлмөрөөр, өөрийн зүтгэлээр байгуулах ёстой.
Тийм ээ би азтай, бас одоо ч ирээдүйд ч аз жаргалтай амьдарч байгаа, цаашид ч амьдрах, миний үр хүүхэд энэ газар нутгийг эзэмшин, энэ нэрээр нэрлэгдэн, дэлхий хэмээх энэ гаригийн нэгэн айл өрх байж цусаараа, түүхээрээ гайхуулж бахархаж, бусдад атаархуулж амьдрах би Монголын хүү.
"Толгойн үс хэдий олон ч ганц тонгорогоор хусдаг..." энэ үгийг хэлсэн тэр хүн 1911 онд үүнийгээ ч баталжээ... Бид цөөднө гэж үү? Би лав өөрөөр бодож байна...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:22, 2010-01-20 | |
дахиад нэг эхнээс нь уншихаас.
dao хэзээ бичсэн: 14:19, 2010-01-20 | |
Хөгширхөөр ямарч байсан харамсдаг юм байнлээ- замын нэг гуйлгачин ч, суут ухаантан ч- миний ажиглалтаар, хүн гэдэг сэтгэл ханамжтай байна гэдэг их хэцүү. Өөрийн бодлоор зөв явах их сайн хэрэг- даанч хүн гэдэг, нэг нэгнээ доош нь хийхдээ, хорлохдоо сайн шүү гэдгийг л сануулах гээд байгаам. Хорлуулав л гэж байгаам... Манай нийгэм өөрийн бодолтой гишүүддээ угаасаа дуртай байгаагуй.
Мэднэ биздээ.
Мэднэ биздээ.
AmonRa хэзээ бичсэн: 14:07, 2010-01-20 | |
Өөрчлөлт?
Би уг нь өөрийгөө зөв явж байгаа л гэж бодож байгаа...
Хийж үзье гэсэн зүйлээ чадах байх гээд оролдож үзсэн, бас арай чадахгүй л байна... Гэхдээ огт болохгүй гэсэн үг биш байх. Нэгэнт надад зарим хүмсүүсээс илүү боломж байгаа болохоор тэрийгээ ашиглаад, бас арай илүү боломжид хүрэх юмсан л гэж бодож байгаа. Мэдээж алдаж байгаа нь одоохондоо илүү байгаа ч заавал бусдын хүссэнээр байх албагүй байх...
Аль болох юуг ч орхигдуулж хаяхгүй, угаасаа өөрөө дуртай болохоор... Гэхдээ боломжтой байгаа дээрээ хийж үзэхийг хүссэн зүйлээ хийж үзмээр байна аа. Хөгширсөн хойно оо тэгэхэд тэгдэг байж гэж харамсмааргүй, хамгийн гол нь харамссан ч хэн нэгний хүслээр биш өөрийнхөө хүсэл зорилгоор хийгээд үзэхийг хүссэн зүйлээ хийгээд оролдоод үзвэл алдсан ч харамсах зүйлгүй юм шиг...
Ер нь бол харамсахгүй гэж бодож байгаа...

xvv хэзээ бичсэн: 11:10, 2010-01-20 | |
Oorchloltiig ooroosoo eheleyeee!!!
egch хэзээ бичсэн: 23:20, 2010-01-19 | |
Сайхан л сонсогдож байна.
Хүний хөлд үрэгдэхэд бэлдээрэй- чиний урмыг хугалхын тулд хэлж байгаа юм бишээ- чи бид хоёр ямар орны үр сад, ямар нийгмийн гишүүд гэдгээ сайн мэдэж байгаа биздээ? Гэхдээ нэг зүтгээд, азтай бол- хөгшрөөд, харамсах юмгуй сууна.

AmonRa хэзээ бичсэн: 21:00, 2010-01-13 | |
аанхан. ер нь бол гэхдээ азтай, энд төрсөн гэдгээрээ бол бахархаад, хийгээгүй ч онгирох дуртай :p
Бас чамтай санал нийлж байна. Бидэнд бөөн боломж байгаа. Гэтэл уйлагнаад уруу дорой царайлаад, бид цөөхөн, бараг Хятадгүй бол хөгжихгүй, бид үйлдвэрлэгч улс биш болохоор яах ч аргагүй гээд УИХ-д сууж байгаа нэг нөхөр нь зурагтаар яриад сууж байдаг нь харамсалтай. Хийж бүтээгээд, үйлдвэрлэгч улс болоод ийм их боломжтой, ийм баян мөртлөө цөөхөөн хүнийг өөрсдөө өөрсдийгөө тэжээгээд явдаг болоход уг нь болохгүй зүйл байхгүй л санагддаг...
Олон хүн тэжээхэд их хоол орно, цөөхөн хүн тэжээхэд бага л хоол орно. Хүнийхээ тоогоор биш тэр хүмүүсийн хир зэрэг гар нь хөдөлж байгаагаас л яаж амьдрах нь хамаарна. Одоогийн байгаа дорд байдлаараа бахархах ч зүйл байхгүй л дээ.
Ямартай гэхдээ Энэтхэг шиг, Хятад шиг юу ч хийгээд, яаж ч ажиллаад амьдрал нь тэндээ дуусах биш ийм боломжтой, бүр хүн бүрд юу ч хийж чадах, бүтээх боломжтой ийм улсад төрсөндөө бол бахархдаг. Харин үүнийгээ бид ашиглах л хэрэгтэй байна даа. Ямартай ч дэмий Солонгос кино үзэж, тоглоом тоглож, гуниг зарлаж пиво ууж цагаа үрэхгүй байя гэж хичээдэг. Бусад залуусыгаа ч гэсэн тэгээсэй, УИХ, засгийн газар ингэж өгсөнгүй тэгж өгсөнгүй гэж бухимдаж суухаар дараагийн сонгуулиар зөв хүмүүсээ сонгох талаар эртнээс бодоод, урдах урдах зүйлсээ сайн хийгээд явбал Монголыг асар богино хугацаанд асар хурдан хөгжүүлчих боломж маниусын үеийнхэнд уг нь байгаа л гэж боддог. Ядаад хэдэн хүнсний үйлдвэр бариад дотоодын хүнсээ хангаад, эрүүл байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болчих юмсан.. гээл бөөн мөрөөдөл бичээд байвал бичих нь дээ цаадах чинь Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ. Болгоно, чадна. Тэртээ тэргүй шүүмжилдэг хүмүүс захаас аваад замаар нэг байгаа болохоор одоо гоё юм ярьж, худлаа ч хамаагүй, шалтаг гарвал онгирч байя гэж боддог болсон :p

xvv хэзээ бичсэн: 19:24, 2010-01-13 | |
Нацистуудын тухай гэвэл: Ямар нэгэн гавьяа, үүрэг хариуцлагаа мэддэггүй, ажил хэрэг бүтээгээгүй хэрнээ, өөрийгөө гоц гэж бодож явдаг хүмүүст би лав их дургуй. Хоосон цээж дэлдсэн хүмүүсийг хэлж байгаа юм, аминдаа.
Бусад юманд бол зөвшөөрнөө.
Хүмүүсийн шүлс нь гоождог, Монгол хүн гэдгийг надаас сонсоод. Тэр үнэн. Цаана нь бөөн боломж байдаг болхоор. Тэр боломжийг ашигладаг бидний арга зам нь... Юугмээр ч юм. Надад лав бахархах юм байхгуй- манай орон хичнээн их өртөи билээ, бас газар шороогоо хэр авч явж байгаа билээ... Үүнд би ч мөн адил хариуцлагтай л гэж боддог.

AmonRa хэзээ бичсэн: 18:20, 2010-01-12 | |
Тоо биш чанар чухал
Зочин хэзээ бичсэн: 16:34, 2010-01-05 | |
гоё бичлэг байна. Хүн бүр дор бүрнээ хариуцлагаа хүлээгээд явбал ок
dadido хэзээ бичсэн: 23:24, 2009-12-29 | |
Хэхэ. Нээрээ азтай юм шиг санагдчихлаа Хүн нэг бүрийн зүтгэлээр гэдэг үг мааш их таалагдлаа. Гоё нийтлэл байна. Хөөрхий муу Манжууд кк. Нээрээ л чи азтай юм даа, тийм ээ чи, чамайг хэлж байна!!! U rock
xacaa хэзээ бичсэн: 23:09, 2009-12-29 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)