Монгол хатад халзан байсан уу? ;-)

2010-05-01,18:25
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.

Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?

13-р зууны үед Плано Карпини Монголд ирээд буцахдаа “Сорхогтан бэхи хатан шиг ухаантай хүн дахиад ганцыг л харвал би эмэгтэй хүнийг хүний дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсныг монгол хүн та мэдэх үү?

Монгол хүн танаас би гуйя. Төрүүлж өсгөсөн ижийнхээ ухааныг богино гэж битгий хэлээрэй. Харийнхны бусармаг бодлогод битгий автаарай. Монгол бүсгүйчүүд, монгол хатад бүх цаг үеийн түүхэнд ухааныхаа царааг гайхуулж явсан юм шүү.

Гадаадын нэгэн судлаач “Монголчууд түүхийнхээ туршид эмс хүүхний төлөө дайтсан байдаг” гэж дүгнэсэн байсан. Тийм ээ, өнгөц харвал энэ үнэн. Есүхэй баатар Хамаг Монголынхоо хувь заяаг сумны зэв, сэлэмний ирэн дээр тавин дайтаж байж Өүлэн Үжинг булааж авсан. Тэмүчин Бөртэ Үжингийнхээ төлөө алтан амиа хайрлалгүй Гурван Мэргидтэй дайн зарласан.

Хатан хүн их хаадыг төрүүлдэг болохоор, хатан хүн их хаадыг өсгөдөг учраас бүсгүй хүний хатан ухаан монголчуудын хувьд бүхнээс үнэтэй байжээ. Тиймээс гэргий болох эмэгтэйнхээ төлөө, төрийн хатан болох бүсгүйн төлөө монгол баатрууд алтан амиа хайрлалгүй, асгарах цусаа хайхралгүй дайтаж ирсэн нь үнэн.

Монгол үндэстний бүх цаг үеийн түүхийн туршид төрийн эрдэнэ хэмээн хүндлэгдэж ирсэн монгол хатдыг “Үс нь урт ухаан нь богино” гэж гутаан доромжилж байхад тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон мянган жилийн турш бусдын чадаагүйг чадаж, хийгээгүйг хийж байсан өвөг дээдсийн маань алтан сургаалийг өөрчлөн мартагнуулж, агуу түүхийг минь мушгин гуйвуулж, өөрийг минь, монгол түмнийг минь цэцэрхэх сургаалгүй, бахархах түүхгүй болгож байгааг хараад тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон зуун жилийн турш бусад улс гүрнээс онцгойрч, оюун  ухаан, хатан зоригоороо илүүрхэж явсан хэт үндэстэн монгол түмнийг мухар сүсэгт автуулан, “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”, “Ухаантай эмэгтэй сайн хань байж чаддаггүй” гэх мэт цуу үг тарааж, удмын /генийн/ санг доройтуулж байгааг тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.

Тийм учраас би та бүхэнд уриалж байна. Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун!

Хэний үр сад, хэн болохыгоо өглөө болгон та өөртөө сануулагтун! Ухаант хаад, эрдэмт хатдын үр сад Монголчууд бидэнд бусдын дор амьдрах, бусдаас дорой явах эрх байхгүй гэдгийг хэзээ ч бүү март!


Эх сурвалж: www.bayarhuu.com
Энэ Баярхүү гэдэг нөхрийн бичсэн зүйлс нь их ухаалаг сайхан санагдлаа.
төрөл: | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1630 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
zarim emegteichuud baruunii BLONDIE gesen ugeer ilerhiilegdeheer bolchihood bgaa sh dee.
uul ni toriin har hairtsagnii bodlogiig emegteichuud maani awch yawdag gej bi oilgodiin sh dee. ur huuhdee yaj osgoj humuujuulne ter l ireeguig awch yawah uchirtai yum bgaam daa.
tamerlan13 хэзээ бичсэн: 16:25, 2011-06-15 | |
yr t1 malnuud ve ta nar iim bga bolhoor l uls orniig min gadaaduud doromjiljisht bie bienige shuumjilhees oor yuch hiij chadku oorosdigo uhaantnuud gd bodtsin mu bandi nar negel l ih ohiduud shuumjilsen ulsuud ohiduud l gher zaaval togos togoldor bh albagu za
ami хэзээ бичсэн: 14:05, 2011-06-15 | |
ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 10:59, 2010-06-12 | |
Uu ji uuruu bijisin boloo gesen jini yoo vee copie pasted hiitsen jaaloo gui yoo cool

induun deer huushuur hairch uzeegui undug harin hairch uzsii shuu aytaihan boldiin
zagas bol buur gogo boldiin !
Lolya. (зочин) хэзээ бичсэн: 06:22, 2010-06-12 | |
баярлах
Boloroo (зочин) хэзээ бичсэн: 09:21, 2010-05-10 | |
Melody уншсан болно.
"Миний төлөө хэн нэгэн тэгэж тэмцдэг ч болоосой доо хм"
Melody хэзээ бичсэн: 10:44, 2010-05-05 | |
mend medeed garav.
dao хэзээ бичсэн: 20:39, 2010-05-03 | |
күй энэ хүний тэвчээр юунд ийм юманд барагддын, хөгжилтэймб.

юу хэлэх гээд юу юу хамж шимээд бичцийн

л гэмээр санагджийна даа
хундага хэзээ бичсэн: 23:20, 2010-05-01 | |
Тэр үс мүс ямар байх нь надад бол нэг их чухал биш санагддагшд. nerd 

Энд гэхдээ нийтэд нь эмэгтэй хүн ухаан богино г.м, болоод ухаантай эхнэр авах дэмий гэсэн элэрсэн баларсан дэмий юм ярьдаг хүмүүсийг шүүмжилсэн байгаа шүү дээ. Тэрнээс мууг сайн гэж хэлээгүй байх. Заавал сайныг нь ярихаар муу бас байдаг гэж үглэх хэрэггүй гэж боддог. Тусдаа яриа өөр өөр хүмүүсийн тухай ярьж байгаа болохоор. Хүн бүр л сайн муу, сайхан муухайтайгаа байдгийг мэдэх л хойно ирмэх
xvv хэзээ бичсэн: 23:02, 2010-05-01 | |
Яривал их л юм байнадаа хөөрхий...Гэхдээ тэгж хэлүүлэх байдалд хүргээд байгаа охидууд гүэ бас цаагуур чинь байнаа байна хэлээ зажилсан толгой нь гашилсан юмнууд...аа бас айхтар айхтар мундаг ухаалаг сайхан охидууд ч бас нилээдгүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу...
Зоригт ван хэзээ бичсэн: 22:59, 2010-05-01 | |
аахан. Би гэхдээ одоогийн нэг юманд "уур" хүрээд байдаг юм. Ихэнх охидууд маань "үсээ задгай тавих юм". Хуучны улс лав л бэлэвсэрсэн эм ингэдэг байсан гэж ярьцгаадаг. Уг нь үсээ ардаа боосон эмэгтэй их л гоо харагддаг.
dadido хэзээ бичсэн: 21:41, 2010-05-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)