Ажил амьдрал
2016-08-16, 13:34
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.
Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.
Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг...
Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.
Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг...
Өдрийн тэмдэглэл 20160411
"Амьдрал" Бүлэг ?
