Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал (copy & paste)

2013-03-02, 22:53
АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд
хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа
хөөцөлдөх үед, танилууд нь "За найз минь, мобикомын 9911.....
дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож
харьцахгүй шүү" хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн
байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ
бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь
ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу
хэлэгдэхгүйн төлөө" учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

-За чи, ово...

Дутагдлын хажуугаар дуугүй бүү өнгөр!

2013-02-25, 10:07
Таалагдсан үг: "Хорвоог муу зүйл хийж байгаа хүмүүс биш, муу зүйлийн хажуугаар чихээ дарж, нүдээ хаагаад, амаа хамхиж байгаа хүмүүс сөнөөнө" гэж нөгөө хэлээ гаргадаг хүн хэлсэн байдаг.

Ер нь бол дуу хоолой, олон өнцгөөс харсан бодол хэзээ ч олддоггүй.

Хэн нэгэн буруу зүйл хийж байгаа бол түүний хажуугаар нүдээ аниж чихээ таглаж бүү өнгөр, ядаж блогтоо бичээд үлдээ л дээ...

Зөвхөн өөрийн мэддэг чаддаг зүйлээ ярь, сайн хий бусад юмыг чаддаг нь, мэргэжлийн хүн нь хийг гээд орхи гэсэн хандлага нэлээн байдгийг анзаарлаа. 

Тэгээд энд нэг текст хуулаад тавичихъя. Нэг ч гэсэн хүн унших байх:

Миний бодлоор ...

Школадтай сүү

2013-01-14, 23:40
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Оросын ерөнхийлөгч

2012-12-23, 03:24
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа.

Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ...

Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!

2012-12-21, 09:27
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...

Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн...

Цөмийн талаар хэдэн үг хэлчий

2012-12-14, 01:11
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...

Хоосон

2012-11-19, 01:23

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

  • төрөхийн зовлон,
  • үхэхийн зовлон,
  • өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

  • уур,
  • мунхаг,
  • тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

 

  •     Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ е...

Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ

2012-09-14, 13:37
Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?

Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзээг тайлахыг хүссэн. Би өөрөө 3 охинтой,сүүлийн 12 жил Лондонд амьдарч...