Түүчээ

2010-06-15, 12:31
Уг нь "түүчээ" гэдэг үгийн тайлбарыг харвал "аян жинд хөтөлж явахад тэргүүлэн явах мал; түүчээ шар" гэж тодорхойлсон байх юм. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ үгийг зөвхөн мал амьтанд бус хүнд хэрэглэх болсон бөгөөд утга нь ямар нэг талаараа бусдаасаа түрүүлж, манлайлж яваа хүнийг илэрхийлэх болсон. Харин түүчээ нь ....

Хүн анх гал гаргахыг сураад тэрийгээ улам хялбаршуулж, хойч үедээ зааж өвлүүлэн үлдээж байсны үндсэн дээр өнөөдөр бид галыг өдөр тутам хэрэглэх боломжтой болсон. Эдисоны уйгагүй хөдөлмөр, хэдэн мянган удаагийн тэсрэлт басхүү олон лабораторийн үнээр бид өнөөдөр байгалийн нөхц...

Эмнэлэг энэ тэр гэсэн зарим эерэг, сөрөг бодлууд эргэлдээд л...

2010-05-28, 23:05
Бичмээр юмнууд заримдаа их байх юм. Гэсэн ч тэгээд заримыг нь мартаад заримыг нь болиод л. Угийн нэг их уран яруу бичих авъяас чадвар хомс болохоор... Яахав тэгээд сэтгэл байвал... гэж байгаад, зүгээр л өөрийнхөө энгийн үгээр нуршихдаа нуршаад бамбаралдуулаад хаячихдаг хэдэн бичлэгийг маань цаг гарган байнга уншдаг найзууддаа баярлалаа баярлах

Сүүлийн үед зарим нэгэн зүйлд жаахан бас л шүүмжилж бичмээр санагдаад хэл загатнаад болохгүй юм аа. Гудамжаар нь 50-60 мянган еврогийн жийп, янз бүрийн машинууд дүүрэн, тэгсэн хэрнээ бүхэл бүтэн улс байж 20 мянган евро, за бүх засвар үйлчилгээтэйгээ 40 мянган ев...

Монгол дахь Казак ястнуудын талаар

2010-05-12, 19:11
"Сайн хасаг сарын найз...", "Муусайн казакууд зайлцгаа...", "Санаа муутай, муу хүмүүс..." зэргээр сая уншсан нэгэн нийтлэлийн доор хүмүүс сэтгэгдэл бичиж л дээ...

Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд хэн нэгэн хувь хүнд гомдсон, хэсэг бүлэг хүмүүст гомдсон, эсвэл шашин шүтлэгт нь дургүй байж болно, гэвч ингэж бүхэл бүтэн Монголын нэг хэсэг болсон ястан, ард түмнийг, Монголын иргэний үнэмлэхтэй, Монгол улсын иргэдийг гарал үүсэл, шашин шүтлэг, хэл соёлоор нь гадуурхаж, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "хашигачиж"  болохгүй байх. Улс орноо гэж боддог, эв нэгдэлтэй ЭРХ ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН хөгж...

Монгол хатад халзан байсан уу? ;-)

2010-05-01, 18:25
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усан...

Хориэмон

2010-04-06, 22:20
Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн юм.

Тэр үеэс Хориэмон гэдэг хочтой болсон мань эр ихээхэн эрх чөлөөнд дуртай, түргэн шинэчлэл-хөгжил бол хамгийн шилдэг гэдэг үзэл бодолтой нэгэн гэдэг н...

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

2010-04-04, 11:25
http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...

Итгэхгүй

2010-03-22, 22:22
Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...
...

Шинэчлэлтийг ихэнх хүн хүсэж байгаа

2010-03-11, 13:14
http://news.gogo.mn/r/67186 энд бичсэн байгаа Х.Тэмүүжин гишүүний ярьсан зүйлстэй үнэхээр санал нийж байна. Бараг бүх хүн л үүнийг ярьж, шинэчлэх өөрчлөх ёстой гэж байгаа. Гэсэн ч юу хийж байгаа билээ?
Ер нь эрс шинэчлэлт, ийм заваарсан сүлжээг шууд устгаж шинэчилнэ гэдэг маш хэцүү зүйл байх. Үүнийг эхлээд намууд өөрснөө дотроосоо ийм зөв бодолтой хүмүүс нь нэгдэж эхлүүлэх хэрэгтэй! Дэмжиж байна.

Бас янз бүрийн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглааныг 7-р сарын 1-тэй зүйрлэн, басхүү удирдаж байгаа хүмүүсээр нь муулж хүчийг нь сулруулж байгаа нь надад лав тийм таатай биш байна. Тодорхой хэмжээнд...