Уг нь гаргалгаа нь маш энгийн...

2023-01-03, 11:51
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно.

Тэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа...

Уг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа...

Бодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅

...

Хэл ба мэдээлэл

2023-01-03, 11:49
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
Монголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна.

Тэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа.

Ядаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...

Суурь ухаан...

2023-01-03, 11:48
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.

Жишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...

Таагүй байдлын үндэс...

2023-01-03, 11:47
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...

Гэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги...

Миний 2022-2023

2023-01-01, 01:16
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...

2022
Ер нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...

Түгжрэл 1-р хэсэг...

2022-10-10, 01:28
Бичвэл ч их юм байна даа... Энэ түгжрэлийг гол зохион байгуулж үүсгэж байгаа хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныхан гэж харагддаг даа. Энд тэнд урсгалыг сайжруулж хурдасгаж байна гээд эргүүлэхгүй болгож хааж зам дээрх машины тоо, хугацааг нэмэх юм хийнэ. Эргэж ороод зогсох байсан машин 30-40 мин явж буцаж эргэж орох гэсээр олон машиныг хаана. Туслах замаас орж ирээд Нийтийн тээврийн эгнээ рүү ороод эгнээ байраа камерын наана сольтол оо тухайн эгнээг хэдэн минутаар ч хааж зогсож болно, харин тэр эгнээнд бусдад саад болохгүй яваад камерт бичигдвэл торгуулж шийтгүүлнэ, тиймээс тасархай шугамтай ...

Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...

2022-06-12, 12:01
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.

Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна...

Огт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас н...

主婦・主夫

2022-05-08, 23:56
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг.
Монгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон.
Харин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр...

Аа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа.
Удаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй...
Бичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...