Монгол бичиг

2009-08-24, 19:36
Гавьяат багш Шаравын Чоймаа
    
1952 онд монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх үйлсэд үнэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа Говь-Алтай аймагт мэндэлжээ.

2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон.



Монгол үндэсний бахархал монгол бичиг

"Ном гэдэг үнэхээр гайхамшиг!...Хүн төрөлхтөн өөрий...

Я.Цэвэлийн толь электрон болно ба 1966 онд бичигдсэн номны зохиогчийн эрхийн талаар асуулт?

2009-08-22, 13:57
Очирхуяг гээд залуу санаачлан Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" номыг электрон хэлбэрт оруулж, агуулгыг нээлттэй эхийн лицензтэйгээр буюу хэн дуртай нь ашиглаж болохоор хийх гэж байгаа билээ. (Энд таны ч бас оролцоо чухал. Маш амархан. Хуулж тавиад, алдааг нь засаад оруулахад л болно. Хүн бүр хэд хэдэн нүүр хийхэд л дорхноо бэлэн болох юм. Нээлттэй эхийн хөгжүүлгийн давуу талаа гэж. Нэгдэж, нийлж чадвал юуг ч бүтээж болохын жишээ юм даа.)

За тэгээд өчигдөр шууданч тагтаагаар зохиогчийн эрхийн талаар нь хальт зурвас шидэлцээд, өчигдрөөс хойш бодоод байна л даа. Асуудал гарвал гээд...
Я. ...

Үүрэн холбооны операторуудын маргаан

2009-08-22, 12:53
Ямар ч байсан эдгээр 4 үүрэн холбооны операторуудын веб хуудсан дээр ямар ч мэдээлэл байхгүй байх юм?
  • Хэрэглэгчдээ хохироож, ямар нэгэн сануулгагүйгээр ийм үйлдэл хийснийгээ, хийлгэснийгээ нэг өгүүлбэрээр ч болов тайлбарлах ёстой баймаар, уучлал, хүлцэл өчсөн баймаар?
  • Хэдийгээр G-Mobile хууль зөрчсөн бол, эсвэл манайд энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байхгүй байлаа гэхэд заавал ийм арга хэмжээг ямар нэгэн анхааруулгагүй авч, хэрэглэгчдээ юман чинээ тоохгүй байгаа нь манай улсын хөгжлийн хамгийн дээр яваа гэгдэх Мэдээлэл-Холбоо, тэр дотроо үүрэн холбооны бизнесийн маркетингийн хөгжил ...

Төлөвлөгөө

2009-08-18, 20:40
Зорилго: Өөртөө итгэлтэй, "мундаг" байх, аз жаргалтай, сайхан орчинд эрүүл саруул, сэтгэл дүүрэн, утга учиртай амьдрах. (миний хувьд)

Төлөвлөгөө:
1. Англи хэл, Япон хэлний хичээл өдөрт тус бүр нэг цаг давтаж байх. Герман хэл сурч эхлэх.
2. 9-р сараас мэргэжлийнхээ хичээл номд сайн хичээж чармайх. Амьдралаа утга учиртай болгох.
3. Нойрыг сэрж барж байх. Гэхдээ оройтож унтахгүй байх! хэлээ гаргах
4. Цаг заваараа эх орондоо тус дэм болох үйлсүүдэд гар бие оролцож байх. GNOME орчуулгад өдөрт дор хаяж 30 минут гаргаж байх.
5. Интернетээс зөвхөн хэрэгцээтэй зүйлсийг л авах. Дэмий зүйлс, сонирхол татсан, хөгжилтэй зү...

Зураглаач болов оо, би ;) [Хуулбар]

2009-08-13, 18:55
Эх сурвалж: http://battur.blogspot.com/2009/07/blog-post.html
Өвөл цөөн хэдэн сар томилолтоор Японд ажиллалаа. Токио хавийн өвлийг ч ямар өвөл гэхэв, цайрах цасны барааг тэнд ер нь харсангүй. Зуны ботинктой туусаар л байгаад ирлээ. Богино буюу 3 хүртэлх сарын хугацаагаар Японд ажиллаж амьдарвал нь их сонирхолтой, харин түүнээс жаахан удвал мань мэт нь баахан уйдах шинжтэй.

Эргээд бодоход зөв бодолтой, шижигнэсэн сайхан залуустай хамтран ажиллаж байжээ. Одоо ч тэдгээр эрхэм хүмүүстэй холбоотой байж, гэр орноор нь хааяадаа зочилж, мэнд устай явахыг боддог. Очих бүрт хоол цай болон, төрсөн дүү шигэ...

Блог оо гэж...

2009-08-12, 11:54
Хэд хоног өнгөрсөн үе рүү аялаад явж байна. Эндээ үлдчихмээр л байна шүү хэлээ гаргах
За тэгээд блог гээч энэ зүйлийг бас бусдаас ихээр үгүйлээд байна. Үгүйлэгдээд байна гэхээр энд нэг хэрэгцээ байгаад байна. Ямар хэрэгцээ юм бол гээд бодож үзлээ л дээ. Хүн бүр өөр өөр зорилго, хэрэгцээгээр блог бичдэг, уншдаг байх. Би өөрийн хэрэгцээнүүдийг бодож үзээд бичмээр санагдлаа. Зарим хүмүүс тэгж цагаа үрж яадаг юм, цагийн гарз, блог гэж юу юм бэ? Яадаг эд вэ? г.м асуудаг л даа. Бичдэг уншдаг хүмүүс нь бол бараг мэдэх биз дээ.
  1. Хэвлэн нийтлэх хэрэгцээ - Өөрийн бусдад хүргэмээр байгаа зүйлсээ блогоор дамжуулан хүргэ...

Харамч байцгаая ай!

2009-08-12, 11:37
Зуслан дээрээ орой унтах гээд хэвтэж байна. Зарим андуудын санал болгож байсныг цөөнгүй уншиж байсан Мишэль Де Монтень Сонгомол эсээнүүд гээд номыг олж аваад хааяа хараад байгаа. Зарим зүйлийг эргэж бодогдуулаад, бичмээр санагдаад л байна. Мань мэт шиг амар хялбар юм ам руугаа чихүүлж байх дуртай нөхдийн хувьд бага зэрэг хүндрэлтэй, татсан жишээнүүд нь нэлээдгүй дээр үеийнх, бас манайхаас нэлээд өөр соёлтой хүмүүсийнх тул, арай л тэр үед нь тэр орчинд нь очиж сэтгэж ойлгоход нэлээд төвөгтэй санагдаад байлаа.
Аав маань “Үгийн муу егөө Үхлийн муу ёворго” (Дээр үед агт араа хөндлөн ургасан хүн өв...

Сануулга & Хариуцлага & Менежмент

2009-08-12, 10:36
Сануулга
Тэнгэр бурхан маниуст сануулга өгөөд байгаа бололтой шүү Монголчууд аа!
Хэд хоногийн өмнө хоёр удаа орсон борооноор Улаанбаатар хот урсаад явчих аа л дөхөх шиг боллоо.

Гэхдээ л иймэрхүү бороонууд далайн орнуудад бол бараг л өдөр тутмын л үзэгдэл байх. Улаанбаатар хотын хувьд дандаа ороод байдаггүй болохоор
  • далангуудыг нь сэтэлж айл бууж, барилга байшин барьсан, сануулж, анхааруулсаар байтал өөрснөө үерийн ам, усны зам дээр хашаа хатгаж сууцгаасан,
  • ус зайлуулах систем бараг байхгүйтэй адил болохоор цардмал замууд нь баахан эвдэрсэн зэргээс болоод ганц удаагийн борооноор нэлээдгүй хэмжээний ...