Блог оо гэж...

2009-08-12,11:54
Хэд хоног өнгөрсөн үе рүү аялаад явж байна. Эндээ үлдчихмээр л байна шүү хэлээ гаргах
За тэгээд блог гээч энэ зүйлийг бас бусдаас ихээр үгүйлээд байна. Үгүйлэгдээд байна гэхээр энд нэг хэрэгцээ байгаад байна. Ямар хэрэгцээ юм бол гээд бодож үзлээ л дээ. Хүн бүр өөр өөр зорилго, хэрэгцээгээр блог бичдэг, уншдаг байх. Би өөрийн хэрэгцээнүүдийг бодож үзээд бичмээр санагдлаа. Зарим хүмүүс тэгж цагаа үрж яадаг юм, цагийн гарз, блог гэж юу юм бэ? Яадаг эд вэ? г.м асуудаг л даа. Бичдэг уншдаг хүмүүс нь бол бараг мэдэх биз дээ.
  1. Хэвлэн нийтлэх хэрэгцээ - Өөрийн бусдад хүргэмээр байгаа зүйлсээ блогоор дамжуулан хүргэх, хэвлэн нийтлэх хэрэгцээ. Улс орны тулгамдсан асуудлаас эхлээд, өдөр тутмын амьдралд тустай зөвлөгөө гээд бусад хүнд хэлчихмээр юм хүнд юу эс байх билээ. Тэгээд ч маш олон хүн блог уншдаг болжээ. Миний блог гэхэд л Google analytics дээр дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт 40-80 зочинтой байдаг гээд бодохоор, дээр нь фийд уншигчууд ашиглаж уншдаг хүмүүс байдаг гээд тооцвол бас овоо олон хүн уншаад байдаг баярлах Манийх ийм байгаа юм чинь тогтмол, сонирхолтой бичлэг бичдэг хүмүүсийн хувьд нэлээд өндөр тоо гарах байх л даа.
  2. Харилцах хэрэгцээ – Хүн өдөрт 500-аас цөөнгүй үг хэлж ярьж байх хэрэгтэй байдаг, эмэгтэйчүүдийн хувьд энэ нь 1000-аас доошгүй байх хэрэгтэй байдаг энэ тэр ч билүү нэгэн сэтгэл зүйн судалгааны талаар урд нь сонсож байсан санагдана. Юу ч хамаагүй ярих хэрэгтэй, гол нь энэ тооноос илүү үг ярихгүй л бол стрессд ордог гэж нэг ТВ нэвтрүүлгээр үзэж байсан. За тэгж үгээ тоолох нь ч юу юм, ямар ч л байсан бусадтай харилцах, ярилцах гэсэн хэрэгцээг блогоор хангадаг бололтой. Чат, мэйл, мессенжер, самбар хэлэлцүүлэг гээд бусад боломжууд бас байнаа байна. Блогийн илүү тал нь ямарваа нэгэн зүйлийн талаар өөрийн бодлоо бичиж байх үедээ цэгцэлж, бас бусад хүмүүсийн бодол, уншигчдын сэтгэгдлээс илүүг сурч авч, өөр өнцгүүдээс харж чаддаг. Нүүр тулан уулзаж байгаагүй ч бие биенээ ойлгодог найзуудтай ч болоод авсан. Заримдаа найзууддаа хэлмээр байгаа үгээ хэлж, гомдол мэдүүлж, хайраа илэрхийлж, гээд олон янзаар хэрэглэж байна даа.ирмэх Хүмүүстэй ярилцах, харилцах тал дээр бас блог бичиж эхэлснээс хойш багагүй ахиц гарсан байх, зарим талаар бас дутагдал байдаг. Их өөрийнхөөрөө болох, бусдын үгийг сонсолгүй, хамт байгаа хүмүүсээс илүү их яриад байдаг болдог тал байх шиг байна. Ялангуяа бага зэрэг халаалттай үед ирмэх Анхаарч байгаа.
  3. Өдрийн тэмдэглэл – За тэгээд энэ удаад ярих гэсэн хамгийн гол зүйл маань өдрийн тэмдэглэлийн талаар юм л даа. Дунд сургуульд байхаасаа л ном сонингоос уншиж, хүн дуурайж, бэлэгний дэвтрийг ашиглах гэж гээд олон шалтгаануудаар өдрийн тэмдэглэл хөтлөх гэж нэлээд олон удаа оролдсон боловч бүтэлтэй болсон нь үгүй л дээ. Тэгээд бодлоо. Өдрийн тэмдэглэл гэж яг өдөр бүрийн болсон зүйлээ хөтлөөд байх нь миний хувьд тийм тохиромжтой, тууштай бичиж чадахаар зүйл биш юм гэж. Харин яг сонирхолтой, содон өдрүүдийг, сэтгэлийн хөдлөл, дурсамжуудыг дэвтэртээ тэмдэглээд явж байсан бол эргээд уншихад гоё байх байсан байх даа гэж бодогдоод үүнийг бичье гэж бодсон юм. Өдрийн тэмдэглэл хөтлөхөд бас нэг хүндрэлтэй зүйл нь дэвтрээ бусдын нүднээс нуух явдал байлаа. Нэг их нууц зүйл байдаггүй ч гэсэн яагаад ч юм гэрийнхэндээ үзүүлмээргүй л санагддаг байж билээ. Одоо ч гэсэн гэрийнхэн, эсвэл хэн нэгэн нь өдрийн тэмдэглэлийн дэвтрийг минь олоод тэмдэглэлийн маань хүнд уншуулмааргүй хэсгийг нь үзэх нь нэг их таатай байхгүй байх л даа. Харин блог гэдэг зүйлтэй танилцсанаар янз бүрийн хэлбэрээр зөвхөн блог найзууддаа уншуулах, эсвэл зөвхөн өөртөө гэж тохируулаад зарим бичлэгээ бусдаас нуугаад өдрийн тэмдэглэлээ бичих болсон. Хүмүүст уншуулахгүй л юм бол өөрөө дэвтэр дээрээ бичээд л явах хэрэгтэй, эсвэл нет дээр нийтлэх биш компьютер дээрээ хадгалж болно гэж боддог байсан ч одоо бол нэгэнт зориулалтын хамаагүй амархан төхөөрөмж байхад өдрийн тэмдэглэлээ блогтоо хөтлөөд явах нь хамаагүй илүү гэдгийг ойлгосон. Эргэж хэдийгээр тэр бүр уншаад байж чаддаггүй ч гэсэн хэзээ нэгэн өдөр завтай болоод сууж байвал эмгэнтэйгээ нийлж суугаад уншина даа ярзайтал инээх Хүүхдүүд, ач гуч маань хэрэв сонирхвол бас уншуулна. Магадгүй аавынхаа, өвөөгийнхөө алдааг, оноог уншаад авбал хэрэг болох ч юм билүү. Саяхан нэгэн блог дээрээс Ц.Дамдинсүрэн гуайн нэг үгийг уншсан юм. … Газар газарт бичиг мэдэх нижгээд хүмүүс тус тусын газраа юу болсон ба сонссоныг өдөр сар заан бичиж байсан бөгөөс урьд автономитын засаг үүсгэснээс эдүгээ хүртэл хэдий товчхоноор бичсэн боловч маш их хэд хэдэн дэвтэр болсон байх ба ямар ямар сонин юмс байх ба эх түүх дор холбогдох чухал зүйлүүд байх асан ажгуу. Түүнийг бичсээр ирсэн хүн хичнээн гавъяатай, хичнээн тустай юм хийсэн хүн болох билээ… Ер нь анхандаа ямар ч бэрхгүй ба хэн хүн төдий хэрэглэхгүй байсан юм нэгэнтээ цаг өнгөрч удваас мэдэх ба олохуйд маш бэрх болдгийн учраас болно. ... За тэгээд энэ хэдэн хуудсууд маань хүү гээч хүний амьдралын түүхийн нэгээхэн хэсгийг ямартай ч харуулаад, сануулаад бичигдээд үлдэж байг. Хааяа уншмаар бол уншиж байна даа. Багаасаа картын бараа, анхны хайр, Их сургуулийн элсэлтийн шалгалт, гээд таатай, таагүй ч амьдралынхаа чухал агшнуудыг тэмдэглээд явсан бол одоо бас л дурсамжтай, мартсан олон зүйлс энд хадгалагдаад байж байх байсан байх даа. (Цаашдаа зураг, дүрс бичлэг г.м авч хавсаргаж байхыг хичээнэ дээ...). Аав маань их ой сайтай хүн л дээ, болсон явдал янз бүрийн юм их ярина. Сонирхолтой, суралцах зүйл маш их байдаг. Заримдаа дуу хураагуурт бүгдийг нь бичээд авчихмаар санагддаг юм. Одоо ч нэг их хамт байж чадахгүй болохоор тиймэрхүү яриануудаас нь сонсохгүй юм даа..
  4. Таашаал авах – Бусдын анхаарлын төвд байхдаа ихэнх хүн дуртай байдаг байх. Би лав дуртай. Тийм болохоор нэг талаар чөлөөт цагаараа таашаал авах гэж бичдэг гэж болохоор юм. Тийм болохоор мэдээж сэтгэгдэл их чухал. Хүмүүсээс олон сэтгэгдэл ирсэн байвал баярладаг. Гэсэн мөртлөө өөрөө болохоор хүний блогт заримдаа уншчихаад сэтгэгдэл бичилгүй хааж орхидог...
  5. Тэмдэглэж үлдээх - Эргэж унших зорилгоор ямар нэгэн зүйлийг блогтоо ном, сониноос, өөр сайтаас хуулж хадгалдаг. Дууны үг, шүлэг зохиолоос эхлээд, ухаалаг үгс, зохиол гээд л...
  6. Блог уншихын хувьд бол бас хүмүүсийн бодож, судалж, эргэцүүлж байгаад, бусдад хүргэхсэн гээд бичсэн зүйлсийг уншиж багагүй зүйл мэдэж авч, санал бодлоо солилцож, суралцдаг. Жишээ нь Лимнукс бүлгэмийнхний Мэдээллийн технологийн чиглэлийн блогууд байна, түүх сонирхдог хүмүүсийн блогууд, номын тойм, хөгжилтэй болоод асуудал хөндсөн нийтлэлүүд гээд олон сонирхолтой блогууд байна. Монгол ТВ-үүдээр ИХ, ЗГ, тав, арван толгойн, хэрүүлүүд гарч байхад энд бол тэс ондоо 10 жилийн дараах технологийн хөгжил, робот хэзээ хүн шиг сэтгэх, киноны зөгнөл биелэх үү? дэлхийн хөгжлийн чиг хандлага, эдийн засаг, уул уурхайг арай ондоо түвшинд арай дээрээс өнцгөөр харсан гээд арай л өөр мэдээллүүд авна. Энд огт юу ч мөнгөөр хэмжигдэхгүй, шүүгдэхгүй, хүн бүрийн хувийн ертөнц. Ганц нэг хар пиар, дэмий сурталчилгааны блогууд, туйлширсан таалагдахгүй блогууд байдаг ч тоолгүй өнгөрөөд, уншихгүй л байхад болно.
Харин одоогоор яг мэдээ, мэдээллийн чиглэлийн блог, сайн тойм блог Монгол хэл дээр ховор байгаа ч олон хүний хувийн блогоос мэдээлэл авч байгаа. Мэдээний сайтууд хааяа нэг эргүүлээд харчихдаг. ТВ, сонин бол үзэхээ болисон, үзээд ч нэг их таалагдахаа болисон байна. Блогоо гэж ирмэх Уг нь нэг талыг бариагүй Монголын болоод, дэлхий дахины мэдээллээс сонирхолтой, чухлыг нь цөөн үгээр бичээд тоймлоод явдаг блог нээвэл асар олон уншигчтай болох байх даа гэж уг нь бодогдоод байдаг юм. Сэтгүүлчдийн хувьд энэ уг нь илүү боломжтой байх л даа. Нөгөө улс төрийн тоймч энэ тэр гэдэг шиг нэг тийм өөрийн гэсэн блогтой, Шинжлэх ухаан технологийн тоймч Хэнмэдэх, Спортын тоймч Бимэдэх, Урлаг соёлын мэдээний тоймч Дандаамэдэх, Эргэн тойрны эдийн засгийн тоймч Илүүмэдэх, Байгаль цаг уур, экологийн тоймч Нарийнмэдэх гээд нөхдүүд гарч ирээд, ижил салбарынхан нийлээд блог бичээд яваасай, уншиж байхсан гэж бас боддог юм. Жишээ нь гэрэл зураг сонирхогчдын хэд хэдэн том блог нэгдэл байна. Үүн шиг өөр сонирхол хоббитой хүмүүсийн блогууд, адил мэргэжлийн хүмүүсийн хамтарч бичдэг блогууд улам олон нээгдэж, мэдээлэл түгээж, харилцаж, суралцаасай, Монголын нэгэн үеийн түүхийг блогийн хуудсанд тэмдэглээд үлдээгээсэй гэж бас бодном.
төрөл: Уншуулмаар | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 965 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
харин тийн зугаатай л юм байна. санаандгүй байж байгаад нэгэн online найзынхаа ачаар блогтой болцон. их талархажийнаа. урьд нь чат, блог нтрийг ёстой сонирходоггүй байсын, харин энд арай өөр юм байна лээ. бичиж сүйд болдоггүй ч өдрийн тэмдэглэл маягаар ашиглаж байгаа, хүмсүүдийн сэтгэгдлийг их уншдаг, зугаатаай
Zurai хэзээ бичсэн: 13:04, 2010-04-29 | |
блог млог гэж юу ёом бэ? яшиг л байна.

чамд байнга талархдаг шүү, Хүү минь!.. блог бичүүлдэгт кк
хундага хэзээ бичсэн: 11:00, 2009-08-15 | |
saihaan saihan unshaal tee ярзайтал инээх
dao хэзээ бичсэн: 19:22, 2009-08-14 | |
ярзайтал инээх cool хайртай хайртай хайртай
xvv хэзээ бичсэн: 23:47, 2009-08-13 | |
Шинжлэх ухаан технологийн тоймч Хэнмэдэх, Спортын тоймч Бимэдэх, Урлаг соёлын мэдээний тоймч Дандаамэдэх, Эргэн тойрны эдийн засгийн тоймч Илүүмэдэх, Байгаль цаг уур, экологийн тоймч НарийнмэXAXAXAXAXA элэг хөшлөө
khishge хэзээ бичсэн: 22:17, 2009-08-13 | |
хахаха flash -> mp3 уу? инээх
xvv хэзээ бичсэн: 11:18, 2009-08-13 | |
oo laitai.... havtgaigaas 3d ruu yu... flashiinhan mp3 bolohiig husdeg gedeg shig l....
Зочин хэзээ бичсэн: 20:21, 2009-08-12 | |
blog gejuu? humuus asuuhaar n huviin website gehuudee tendee hussen yumaa bichij bolno medeej todorhoi hemjeenii hyzgaarlaltiin gereend gariin useg zurjaagaad...


geh meteer tailbarlah gej oroldodiin. odoogoor ooroosoo oor heniig ch blogruu uruu tatan chirj guldraagui bn. gehdee sanaa baigaa.
Зэрэглээ хэзээ бичсэн: 17:26, 2009-08-12 | |
Блог уу жинхэнэ кайф. Эрх чөлөөний манаач шүү дээ энэ чинь
dadido хэзээ бичсэн: 17:23, 2009-08-12 | |
дээрхийн засвар
Блог гэж юу ийн гээл хүмүүс асуудаг би бүр юу гэхээ мэдкүү ээрч муураад, 2 гар маань сарвалзаад, уруул маань ангалзаад байдын энийг хэвлэж аваад гэдсэндээ хийчнээ, тэхгүй бол нугалараад элэгдчихнэ. Ам асуугаад байдаг хүмсүүдэд уншуулъя. Ямар ачтай буянтай хүн нь блог зохиосын болоо барьж аваад баруун зүүнгүй саваа хаячихымсан, хогийг. ярзайтал инээх бөөн алдаа гаргаад гусцан байшдээ. Баг алах шахав
director хэзээ бичсэн: 13:31, 2009-08-12 | |
блог гэж юу ийн гээл хүмүүс асуудаг бии бүр ву гэхээ мэдкүү ээрч муураад, 2 гар маань сарвалзаад, уруул маань ангалзаад байдын энийг хэвлэж аваад гэдсэндээ хийчнээ, тэхгүй бол нугаараад элэгдчихнэ. Ам Асуугаад байдаг хүмсүүдэд уншуулъя. Ямар ачтай буянтай хүн нь блог зохиоёын болоо барьж аваад баруун зүүнгүй саваа хаячихымсан, хогийг тэврэлт
director хэзээ бичсэн: 13:29, 2009-08-12 | |
Блог байхгүй байсан бол амьдрал төсөөлөгдөхгүй нь этр гэж хэт дэврүүлээд ч яахав. Гэхдээ блоггүйгээр сүүлийн гуруу, дөрүүн жилийг төсөөлөхгүй нь ээ. баярлах
gereltuya хэзээ бичсэн: 13:08, 2009-08-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)