Сайхан бас сэрэмжлүүлсэн мэдээ.

2009-07-17, 17:34
Сайхан мэдээг нь эхлээд хэлчих үү?
  • Голын эх, ойн бүсэд алт олборлож байгаа бүх ажиллагааг 5 сарын дотор зогсооно
  • Усны эх...ойн сав газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох хууль батлагдлаа баярлах баярлах
гэнээ. Алт олборлож байгаа гэдгийг ер нь олборлолт хийж байгаа гэж ойлгосон зөв юм болов уу? Бас барилгын материал, хайрга, элс, Мод бэлтгэдэг асуудлууд байна...

За одоо онцгүй мэдээ:

Улс төрийн популист амлалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ОТ гэрээг хийх гэж оролдох тутам бид улам их алдаж байна.
гэжээ: энд дараад уншаарай...

Залуус бид энэ тал дээр юу хийж чадах вэ? "Оюу Толгой" гээд л яриад ба...

Өдөр хоногууд гялалзаад л, өөрөө би суугаад л...

2009-07-10, 09:46
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Боломжит дээд хэмжээ: 1.5 л

2009-07-10, 02:04
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Атомын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэх үү?

2009-07-05, 15:11
Утаанбаатараа яах вэ? гээд урьд нь бичиж байсан. Гэхдээ доорх нийтлэлийг уншаад бас олон юм хараагүй явснаа мэдлээ. Ер нь Атомын цахилгаан станц аюултай, дэмий зүйл бололтой? Нарны, болон салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь ер нь хамгийн зөв сонголт юм биш үү? Энэ талаар судалж, суралцаж байгаа олон залуус байгаа гэж найдаж байна. Байхгүй бол яаралтай сургаад өөрснөө тоног төхөөрмжийг нь үйлдвэрлэхэд ч болохгүй гэх газаргүй л байх. Нарны цахилгаанаар гэр хорооллыг гудамжны гэрэлтэй болгож байна гээд нэг Монгол компанийн тухай бас зурагтаар гарч байсан...
Энэ чиглэлээр судладаг, мэддэг хү...

Хятадын зуун муун гээд байгаа?

2009-07-05, 06:50
https://xvv.blogmn.net/14898/ нэг ийм юм бичээд, өлсгөлөн зарлана энэ тэр гэсэн байхын? Харин одоо нөгөөх нь батлагдсан юм бол яаж өлсгөлөнгөө зарладаг юм билээ дээ? уйлах

Тэгээд 21-р зуун Хятадынх болно энэ тэр гээд л яригдаад, Хятад нь улам л хүчирхэгжээд л байгаа харагдах юм (эсвэл би буруу хараад байна уу?). Тэгвэл одоо тэгээд удахгүй маниус Ханз үсэг сурч, төрийн албаа Хятадаар явуулдаг болох юм биш биз дээ? Нөгөө шарыг дагаж шарвалзаж гэдэг шиг, Оросоос кирилл авсан, одоо Америк Англиас латин үсэг аваад, удахгүй Хятадаас ханз авах уу?
Таны бодол?......

Бодож явмаар юм...

2009-07-02, 14:48
1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.

2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.

3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.

4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.


5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй б...

Арай ч үгүй байлгүй дээ?

2009-07-02, 12:34
Хиймийн хог хаягдлыг монголын говьд булуулах талаар Их хурал дээр яригдаж байгаа энэ үед Монгол хүн та юу бодож байна. Урд урдны хаягдал булуулсан газрууд амьгүй Марс гариг шиг болчихоод толгойгоо шааж суухад бид тэдний алдааг давтах гэж байдаг даанч яав даа.

Мессенжерээр ийм юм тараад яваад байх юм? Ойрд мэдээ энэ тэр хараагүй байсан болохоор сая www.news.mn news.gogo.mn www.sonin.mn сайтуудаар орж харлаа. Ямар ч байсан иймэрхүү юм алга. Арай ч ийм юм угаасаа байхгүй байлгүй дээ. Ийм дэмий юм ингэж зохиож тараах нь хэнд ашигтай байдаг юм бол? ...

Л.Н.Гумилев. Их талын хүмүүс ба байгаль

2009-06-24, 19:51
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Лев Николаевич Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Ор...