Сартай шөнө

2008-12-13, 15:53
Mongold ene hagassain udur ene jilin hamgin "tom" sar haragdana. Sar delhig oiroltsogor 29.5 udrin dotor toirdog bile, gewch toirog zam n tsewer toirog bus zuiwan ellips uchiras zarim uedee delhitei oirtoj zarim ued holdono. Sar hurtelh dundaj zai 384400km, harin hagassaind 356567km-iin zaind oirtono. Ene uer sarni haragdah hemjee 14% tomorj, gerelteltin huwd busad 'jirin' buten sarnudtai hartsangui 30%r iluu tod bna.

S.Tuguldur


гэнээ. Мессенжерээр ирсэн юм. За тэгээд хосууд нь хосоороо, ганцууд ганцаараа арманчиглаад байж дээ winking
Хундага дарс тавьчихаад цонхоор хараад шан...

Турах заавар шүү ;-)

2008-12-05, 23:30
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах...

Гадаа гоё байна

2008-12-01, 01:34
...Өнөөдөр 2008 оны 11-р сарын 30. Үнэхээр тасархай гоё байнаа гадаа :D Орой 23 цагт харьж ирсэн юм. Согтууруулах ундаа зарахгүй өдөр болохоор хот нам гүм, цас хаялаад л, гудамжны гэрэлд бужигналдан буух цасан ширхэг яг л симфони хөгжим тоглож байгаа мэт. Зогсоол дээр байгаа машинууд дээр цас орчихсон, гудамжинд бараг хүнгүй, 1-р сургуулиас Орос элчингийн уулзвар өнгөртөл ганц ч хүнтэй тааралдалгүй, чимээ аниргүй нэг их сайхан мэдрэмж. Ганц биеэрээ бас армаанчиглаж болдог хорвоо юм байна :P
...Шинэхэн цасан дээр гишгэхэд хяхтнаж дуугараад л, цасан дээрх мөрөө харах гоё шүү. Хялмаалж орж байг...

Хил хязгаар

2008-11-30, 01:44
..."Бүх хүмүүсийг өөртөө тохируулах гэж оролдохын оронд өөрөө хүмүүст зохицож амьдар" ч билүү нэг үг хүмүүс их хэлэх дуртай. Зарим нь ч дагадаг байх... Хүн бүхэн өөрийн гэсэн дүр төрх, арьстай, гартай, толгойтой, хөлтэй. Бие махбод нь арьсаар зааглагдан тэр хүний дүрсийг үүсгэж байдаг. Түүн шиг хүн бүрт өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн ухамсар, орон зай байх. Харин үүнийгээ бусaдад зохицуулна гээд хүн болгонд зохицуулах гээд өөрийн хил хязгаарыг хааш нь ч хамаагүй өөрчилөөд байвал арьсан дотoроо синтфон шахаад энд тэндгүй томбойлгосонтой нэг их ялгаагүй юм болох мэт...

...Өлсгөлөн байна гэ...

Дурсамж гэсэн :-p (блог хэрхэн хөтлөх вэ?)

2008-11-29, 17:59
Тэртээ тэр нэгэн хавар, тэр нэгэн охин ингээд эхлэж байжээ гэж :-p
https://inga.blogmn.net/60/ Ойрд яагаад таг болчихов? Нөхөр сүүдэр, аж амьдрал гээд яваан болов уу?
Нөгөө blogspot-ын igaa мөн үү? гэж үү? мөн мөн :D
Ямартай ч хэзээд хуучрахгүй бичлэгүүдийг нь сөхөөд уншаад үзээрэй. Таньд лав таалагдана гэж бодож байна. ;-)
https://inga.blogmn.net/archive/
Аа тийм бас олон хүн надаас блог яаж хөтлөх вэ? гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр ингэж хөтлөдөг юм байна гсн ;-)
...

Нэгэн блог танилцуулъя

2008-11-27, 23:30
http://saylorgirl.blog.mn/ гээд блог оллоо. Лаг хэрэгтэй хэрэгтэй юмнууд байх шиг санагдлаа. Бүгдийг нь хуулаад блогтоо авчраад тавьчихмаар л санагдлаа :-p За тэгээд өөрөө ороод үз дээ. Загвар нь тод хар дээр болохоор жоохон төвөгтэй юм. Хуулж notepad дээр ч юмуу тавьж байгаад уншиж болох байхаа.
Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан гээд бичлэгийг пиавчин нөхдүүд нэг уншаарай :P Итгэх эсэх нь таны хэрэг. Би бол итгэж байна :D


...

Эрчүүдийн дур тавилтын талаар хэдэн зүйл…

2008-11-27, 23:23
Эрчүүдийн бэлгийн сэрэл, хөрөлтийн талаар бишгүй ярьж бичдэг мөртөө тэдний дур ханалт, тавилтын талаар хавьгүй бага ярьдаг. Тиймээс үүнийг бяцхан ч атугай залруулъя. Ингээд уншигч та бүхний мэдэхийг хүссэн зарим асуултын хариуг ном сонин, эрдэмтдийн судалгаа, түүвэр зэргээс олж авснаа хүргэе.

Дур тавилт, үрийн шингэн гадагшлалт хоёр нэг зүйл мөн үү?
Яг үнэндээ нэг зүйл биш юм байна. Дур ханалт, таашаалыг эр хүн үрийн шингэнээ гадагшлуулах мөчид мэдэрдэг. Яг дур тавилт нь галт уул мэт оргилсон, сүүтэй цай шиг дэвэрсэн ч байж болно, эсвэл бүр мэдэгдэх төдий сулхан ч байж болно. Сүүлийнхийг н...

Залуус ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна

2008-11-27, 22:08
"Би чадна хүүхэдийн хөгжилийг дэмжих төв" гээд зарим нь саяханаас дуулж сонссон байхаа. http://www.gereltyortonts.blog.mn/ Энэ төв дээр сая блог бичдэг хэсэг залуус очиж ном, хэрэгслэл бэлэглэжээ (зураг үзээд тэгж ойлголоо). Тиймээ дүү нартаа ном, Англи-Монгол толь зэргийг бэлэглэснээр ирээдүйн Монголд, Улаанбаатарт, бидний амьдрах газарт хэн байх вэ? Ухаантай мэдлэгтэй хүмүүс төрөн гарч ирэх эсэх эндээс л хамаарах мэт...

Энэ бол бидний ирээдүйдээ оруулж чадах том хөрөнгө оруулалт байх. Дараа дараагийн ийм төвүүд бусад газруудад бас нээгдээсэй. Бас боломж зав гаргаад ийм төвүүд дээр янз бү...