Хил хязгаар

2008-11-30,01:44
..."Бүх хүмүүсийг өөртөө тохируулах гэж оролдохын оронд өөрөө хүмүүст зохицож амьдар" ч билүү нэг үг хүмүүс их хэлэх дуртай. Зарим нь ч дагадаг байх... Хүн бүхэн өөрийн гэсэн дүр төрх, арьстай, гартай, толгойтой, хөлтэй. Бие махбод нь арьсаар зааглагдан тэр хүний дүрсийг үүсгэж байдаг. Түүн шиг хүн бүрт өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн ухамсар, орон зай байх. Харин үүнийгээ бусaдад зохицуулна гээд хүн болгонд зохицуулах гээд өөрийн хил хязгаарыг хааш нь ч хамаагүй өөрчилөөд байвал арьсан дотoроо синтфон шахаад энд тэндгүй томбойлгосонтой нэг их ялгаагүй юм болох мэт...

...Өлсгөлөн байна гэдэг бол залхуурaлын үр дүн. Хүн бүр ямар нэгэн зүйлд өөрийн хариуцлагыг хүлээдэг... Үйлийн үр г.м...
Гэвч залхуурсан бүр өлсөөд байдаггүй... Өөр нэгэн хариуцлагыг нь булааж авч үүрсэнээр залхуурагч этгээд хариуцлага хүлээлгүйгээр үлддэг. Жишээ нь аав, ээж 2 маань намайг одоог хүртэл миний өмнөөс миний бүх хариуцлагыг үүрсээр иржээ. Гэтэл би энд байрандаа зогссоор. Биологийн хувьд хөгшрөлт явагдаад нас яваад байгаа боловч бодол санаа аль дээр 10 жилийн ахлах ангид зогсонги байдалд орж. Оюуны хомсдол ч гэж хэлж болохоор байдалд хүрчихэж. Надтай адилхан залуус Монголд цөөнгүй байна... Гадаадад байгаа оюутнуудын хувьд ихэнхи нь тэс өөр, тэд оюутан байхаасаа л өөрөө өөртөө эзэн болж хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийн, бүх зүйлсийг амжуулж, зарим нь бүүр ар гэр рүүгээ мөнгө гуйвуулдаг шүү дээ... Гар хөдлөвөл л ам тосдоно гэдэгийг ойлгодог...
Уг нь хүн ямар нэгэн зүйл тарьж байж ургац хурааж авдаг. Гэтэл юу ч тариагүй байж хүний тарьсан зүйлийг хурааж аваад байх нь эцэстээ хүнийг ямар ч чадваргүй, сул дорой амьтан болгож хувиргадаг. Wall-E хүүхэлдэйн кинон дээр хүмүүс бүх зүйлээ роботуудаар хийлгэсээр байгаад өөрснөө ямар болсон байдаг билээ түү. Миний тархи яг тийм болжээ...
Цааш цаашидаа өөрөө хүүхэдээ өсгөж хүмүүжүүлэхдээ ч үүнийг анхаарах хэрэгтэй!!!
Энд миний байх ёстой хил хязгаарыг ээж, аав маань үргэлж давж, миний оронд тэр байр суурин дээр зогссоор ирсэн байна... (буруугаа бусдад тохох муухай ч...)

...Өөрөө өөрийгөө яллах хандлага... Гэсэн ч... Зарим талаар энэ нь хэтэрвэл буруу ч яг үнэн зүйл дээр өөртөө сануулга өгч, анхааруулж байх хэрэгтэй юмаа... Босож алхахаар тэмцэх, оролдох хэрэгтэй... (Энийг мэдсээр, өөртөө хэлсээр байгаа ч...  )

...Нэг талаар бас юуны төлөө амьдарч байгаа билээ, тэгэхээр бас хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй, гэсэн ч ямар нэгэн зүйлийг хурааж авахын тулд эхлээд заавал тарих хэрэгтэй... Амьдралд ч бас хүсэлүүдэд ч гэсэн хил хязгаар байхгүй бол утгаггүй. Алмаар санагдангуут нь очоод шууд хүн алаад, авмаар санагдангуут хүний юм булааж авахгүйтэй, сексдмээр санагдсан үед гудамж талбайд хүссэнээ дараад авахгүйтэй адил бас өөрийн хүсэж байгаа зүйлд хил заагийг зөв тогтоож, тодорхойлж байх хэрэгтэй байх. Миний хувьд блог уншмаар, компьютер дээр нэг зүйл хийчихмээр санагдах бүрт түүнийг хийж суухгүй байх, гармаар санагдах, уулзмаар санагдах бүрт гарч гүйхгүй байх, бодмоор санагдах бүрт бодохгүй байх... Тодорхой хил хязгаараа энд бас тогтоож өгөх хэрэгтэй. Ихэнхи зүйлд ямар нэгэн хэмжээгээр хил хязгаар зааг байх хэрэгтэй юм... Хайр сэтгэлд үү? Мэдэхгүй юм... Юм бүхэн харьцангуй л даа... Гэхдээ нэгэнт бог өвс тэнгэрийн одонд дурладгийн адил юм бол тэнд хил хязгаар, зааг байх л хэрэгтэй байх... Гэвч хайр сэтгэл бол огторгуйтай зүйрлэмээр зүйл юм даа...

Аа гэхдээ (DZman шүү :D) буруу газар хил хязгаар зохиомолоор тогтоох нь буруу юм. Жишээ нь зарим охид (за маний үеийнхэн дээ... Сүүлийн үед бол бас арай өөр задгай сэтгэдэг болчихсон, зарим нь ч хэтрүүлээд хил хязгааргүй болчихсон ч байх...) эмэгтэй хүн эхлэх ёсгүй ч гэх юмуу, нэр хүнд нь муу болно, гуйлгаж үнэд орох ёстой энэ тэр гэсэн байдлаар хайртай хүндээ хайртай гэдгээ хэлж, мэдэгдэж чадалгүй өнгөрдөг. Ер нь ямар ч зүйлд айх ёсгүй газар өөртөө хил хязгаар тогтоох нь утгагүй... Үнэхээр хүсэж байвал утасаар залгаад, мессеж бичээд, уулзах боломжуудыг гаргах хэрэгтэйшдээ... Үнсмээр санагдсан үедээ үнсэх, үнсүүлмээр үедээ үнсүүлэх л хэрэгтэй байх ;-)
Гуйлгуулж үнэ цэнэтэй болдог тэр үнэ цэнийг анх давшилт хийхэд нь хана босгоод л үнэ цэнэтэй болчихдог гэж ойлгох нь утагүй мэт. Над мэт домбоо гарууд бол нэг бундан шидэж үзээд наалдахгүй газар уначихвал нь өө цавуугүй юм байна гээд л цаашаа эргэдэг... :P Яг зөв тохирсон үед, тохирсон газар нь ханаа босгох хэрэгтэй байхаа. Үнэхээр таалагддаггүй бол шууд ханаа босгоод тавих нь зөв байлгүй яахав. Харин дэмий өрөвдөх байдалаар ч юмуу хандаж хэт дотогш давшуулсанаар хана ч босгоход хэцүү хүнд байдалд бас орох хэрэггүй байдаг мэт... Гэхдээ дайсан этгээдээ туршин шинжлэх нь бас зайлшгүй зүйл л дээ. Харин хил хязгаарыг нарийн тогтоож баримтлах хэрэгтэй. :P

Амьдралаас хүссэн зүйлээ авахын тулд бас хүсэж байгаа зүйлээ зөв тогтоож, түүний төлөө зорилготой алхам хийх ёстой болов уу. Буруу хил хязгааруудыг давж чаддаг байх хэрэгтэй. Зарим үед хүсч байгаа зүйлээ үнэнээр нь "за" гэж хэлж чаддаг байх ёстой байх л даа... Үгүй ч байж магагүй юм... Аа тийм бас хүсэхгүй бол шууд "үгүй" гэж хэлдэггүй юмаа гэхэд зөвөөр татгалзаж чаддаг байх хэрэгтэй юмаа.

Хэн нэгэнд заавал туслах ёстой, тус хүргэ, амиа битгий хичээ гэх мэт сургааль, элдэв шашины сурталуудыг бас хэт дагах нь өөрийгөө зовлонт байдалд хүргэдэг мэт. Зарим талаар буруу хил хязгаар болж хувирдаг... Эцсийн эцэст энэ амьдрал бол миний л юм. Тиймээс хэн нэгэний төлөө биш өөрийнхөө л төлөө байх хэрэгтэй. Мэдээж хэн нэгэнд тусалаад кайф авч байвал туслах л хэрэгтэй. Хэрэв тэгэж чадахгүй бол дэмий. Бас бусадад хэт туслах нь бусадын хил хязгаарыг давж, тэднийг хүүхэлдэй мэт болгодог гэдэгийг байнга санаж байх хэрэгтэй.

Дээр үед бас нэг ийм хил хязгаарын тухай бичиж байжээ гэж... https://xvv.blogmn.net/14900/

За хэт орой болж унтах цагийн хязгаарыг давсан байгаа тул дараа үргэлжлүүлье дээ :)

төрөл: Бодрол | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1057 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сайн байна уу
За их эртний бичлэг бололтой. Гэхдээ нэгэнт уншсан чинь бодлоо бичмээр санагдчлаа. Чи нээрээ энэ үед хүүхдээрээ байжээ одоо өөр өөрийн үйлдлээ хянаж, өөрөө өөрийнхөө эзэн байж хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг бусдыг ( аав,ээжийгээ ) буруутгадаг хүн биш болсон гэж найдаж байна.
vingle хэзээ бичсэн: 00:10, 2014-10-27 | |
<Хэн нэгэнд заавал туслах ёстой, тус хүргэ, амиа битгий хичээ гэх мэт сургааль, элдэв шашины сурталуудыг бас хэт дагах нь өөрийгөө зовлонт байдалд хүргэдэг> Энэ үнээн. Нэг мэдэхэд миний утсанд дандаа юм асуусан, юм гуйсан, юм лавласан мессеж ирж, залгасан хүн бүр заавал нэг асуудалтай бөгөөд тэр асуудлыг нь би л шийдэх ёстой мэт болж.Үнэхээр дургүй хүрч заримдаа утсаа авдаггүй болов. Ачааллыг маань 3 дахин хүмүүс нэмээд өгөхөөр юун буян үйлдэх, бушуу нүгэл үйлдмээр санагдаж байгаа юм чинь. Хүнд туслалгүй л яахав, чадах чинээгээрээ, гэхдээ амралт,чөлөөт цаг,өөрийн ажлаа хойш тавин барин туслана гэдэг утгагүйг 8-9 жил стресст тасралтгүй орон байж ойлгов, ах дүү нар минь. Тэгэхээр, зөв, хязгаарла. Бид мэдэхгүй болохоос биш орчлонт ертөнц манай галактик ч хязгаартай. not talking
Melody хэзээ бичсэн: 20:46, 2008-12-04 | |
Сэтгэгдэл
Тийм байх дөө... Уг нь лаг мэдрэмжтэй байсан чинь дуусчиж гсн tongue Зүгээр л нэг ном уншаад, бодож байгаад бичсэн юмаа, бараг л зөвхөн өөртөө зориулсан бичлэг шахам... Ямартай ч хүмүүсийн бодол, санаа оноо, зөвлөгөөг авах гээд л...
xvv хэзээ бичсэн: 00:29, 2008-12-01 | |
мэдрэмж нь зохицуулаа явчдаг байхөө..
bayasum хэзээ бичсэн: 23:28, 2008-11-30 | |
...
ер нь хил хязгаар гэж яривал бид үргэлж өөрсдийнхөө дотор өөрөөрөө л оршиж байдаг. тэр хил хязгаарыг бид л үүсгэж эс үүсгэдэг. Нөгөө талаар хил хязгаар байна гэдэг бидний ертөнцийг хумиж байгаа хэрэг. thinking
piglet хэзээ бичсэн: 11:49, 2008-11-30 | |
аан би ингж боджийнаа xизгаар гэж тэвчээр гэж ойлгох ууу эсбэл ухамсар гэж ойлгох уу эсбэл бүүр өөрөөр ойлгох уу. хүслээ хизгаарлана гэхээр утгагүй юм биш үүү ... confused
american boy хэзээ бичсэн: 05:21, 2008-11-30 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)