Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)

2008-02-19, 10:09
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...

www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.

Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...

Африкийн иргэдээ

2008-02-19, 01:27
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Very Happy Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА
Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)

Дахин сөөм ч газар хагалж болохгүй

Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, до...

Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!

2008-02-18, 14:04
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...

Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...

Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг ба...

Нянгууд дотроо хоёр янз

2008-02-17, 15:22
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.

Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.

Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...

Мухраас...

2008-02-15, 21:32
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...

 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 


 
 
 
 
 





 
 
 
 
 
 




Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:

 
 
 
 
 


БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ

Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,

Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...

Заримдаа ч ичмээр ч юм шиг...

2008-02-10, 21:47
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...

Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж

2008-02-10, 20:56
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм Very Happy
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. ...

Мэндээ амар сайн байна уу :-D

2008-02-10, 13:43
Охид бүсгүйчүүддээ ;-D

Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшү...